Наталья Трухина бол Оросын пауэрлифтингийн (хүндийн өргөлтийн гурван төрөлт ч гэдэг) мэргэжлийн тамирчин юм. 23 настай энэ бүсгүй уг спортоор хичээллэж ирсэн хугацаандаа бусад олон тамирчнаас илүү амжилт олж, хэвтээ шахалт болон армлифтингээр дэлхийн хэд хэдэн дээд амжилт тогтоож, түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн цол хүртсэн байна. Наталья 14 настайгаасаа пауэрлифингэд сонирхолтой болжээ. Тэрээр маш идэвхитэй хүүхэд байсан бөгөөд хүч чадлын хийгээд спортын тулааны төрлүүд түүнд ихэд таалагддаг байсан байна. Тэр ердөө 40 килограмм жинтэй байхдаа ганц-хоёр “илүү жин” нэмэхээр бэлтгэлд явах болжээ. Бусад нь хэдийнэ түүх болсон юм. Одоо Наталья Трухина дэлхийн хамгийн булчинлаг эмэгтэйн нэг. Түүний сүрлэг бие хаа, овойж товойсон булчинг хараад зарим шулдайсан эр ичдэг байна.
Наталья 168 сантиметр өндөр, 92 килограмм жинтэй бөгөөд энэ нь голдуу булчин юм. Түүний гарын бугалаг нь тойргоороо 45 сантиметр, хөлнийх нь 72 сантиметр гэнэ. Гэвч түүний тогтоосон амжилтууд нь үнэхээрийн гайхалтай. Тухайлбал, Наташа биеийнхээ урдуур босоогоор 240 кг, харин хэвтээ шахалтаар 170 килограммыг өргөдөг байна.
Түүний гэрэл зургуудыг интернэтэд байршуулах бүрийд энэ нь үнэхээрийн гайхашрал төрүүлдэг аж. Энэ хүнд ажлын үр дүнг хараад баярлан алга ташдаг нэгэн байхад, түүнийг гутаан доромжилдог өөр нэгэн бас байдаг гэнэ. Үүнээс болоод тэр өөрийн бие галбир, бэлтгэл сургуулилтын горим болон хоолны дэг барих аргыг нэг санаатнуудтайгаа хэлэлцэхдээ интернэтэд гэрэл зургаа тавихаа больжээ.
www.Bataar.mn