Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 3. Ангараг гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Завгүй өдөр. Од гараг таныг энэ өдөр сул чөлөөтэй байхыг зөгнөж байна. Удаан яриа үр дүнд хүрэхгүй, чухал даалгавар бүтэлгүйтнэ. Та бусдаас ажлаа сайн хийхийг шаардана. Энэ нь таны нэр хүндийг даргын тань өмнө өсгөх боловч бусдын өмнө таагүй байдалд хүргэнэ. Энэ өдрийн хичээл бол та өөрийнхөө ажлаа хийн бусдыг орхих явдал юм. Бизнес эрхлэгчдийн ажил төрөл сайн байна. Та өөрөө борлуулалтаа хийн, үйлчлүүлэгчдээ захиа явуул. Та гарах үр дүнд нь гайхна.
ҮХЭР (4/20-5/20)
Та эхлээд хүнд суртлын саад тотгорыг даван туулж чадвал бизнесээ өргөжүүлэх таатай боломж гарч ирнэ. Харин үүнийг хэрхэн яаж туулах талаар туршлагатай хүнээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Сүүлийн өдрүүдийн азгүй байдал таны уур бухимдлыг төрүүлж байсан байх. Тэвчээртэй байж, таны бодож байсан зүйл тань тун удахгүй биеллээ олох болно. Харин үүнийг хэт их дэврээхгүй байж, даруу зан биеийн чимэг гэдэг үгний утгийг хэрэгжүүлэх нь зохилтой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таныг хийхээсээ өмнө сайн бодож үзэхийг дотоод дуу хоолой тань шаарддаг. Иймээс та бусдын юу мэдэрч байгааг нь сонсоход гэмгүй. Массаж, гоо сайхны эмчилгээнд орж, сэтгэлээ сэргээх нь стрессээ тайлах нэг сайхан арга юм. Уур уцаар айдас түгшүүр бие махбодид нөлөөлдөг тул үг үсэг гээлгүй тоочихоо зогсоогоод бүтэн амьсгаа авахыг танд зөвлөж байна. Хэрвээ та бараа таваар импортолдог бол үүнийг нэн тэргүүнд тавиарай. Харин та хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа бол тайлан балансыг нь сайн нягталж, санхүүгийн даатгалын бүртгэлийг нь судалж үзээрэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрэгтэй энэ ордныхон таагүй зүйлд орооцолдохгүйн тулд хүсэл сонирхолдоо бүү авт. Өөрийнхөө болон хамтрагчийнхаа биеэ авч явах байдалд дүгнэлт хийх чадвар тань үл ойлголцлоос зайлсхийхэд тусална. Эмэгтэй хүмүүс эрүүл мэнддээ анхаараарай. Хоолны дэглэм барь. Тослог хоол хүнснээс татгалз. Өлсөхөд гэмгүй. Эмийн ургамал түүх, ардын уламжлалт эмчилгээнд сайн өдөр.
АРСЛАН (7/23-8/22)
Оюун санаагаа боловсронгуй болгоход таатай өдөр. Таны материаллаг, элбэг дэлбэг байдалд хэт тэмүүлэн шунах нь ажил хэргийн үнэн байдлыг танаас нууж, зарим танилуудыг тань хөндийрүүлж болзошгүй. Муудалцсан, таагүй харьцаатай хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулахыг оролдвол бүх зүйл сайн сайхан болно. Бусдын гуйлтанд бүү татгалз, харамч амиа бодсон байж болохгүй. Хэрвээ таны төрсөн өдөр өнөөдөр тохиодог бол санаанд оромгүй бэлэг эсрэг хүйстнээсээ авна.
ОХИН (8/23-9/22)
Азтай өдөр. Таны эрч хүч улам бүр нэмэгдсээр байх болно. Таны бүхий л зүйл сайн байх тул сэтгэл гонсойх зүйл гарахгүй. Таны хамгийн чухал эмэгтэй таныг хооллох болно. Түүний алдааг хайхрахаасаа илүү тухайн нөхцөл байдалд өөрөө ямар байгаагаа бод. Найз эсвэл хамтрагч чинь хамгийн түрүүнд бодох ёстой зөвлөгөөг өгнө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Харилцаа холбоонд туйлын таагүй өдөр. Амьдралын эрч хүч аажмаар буурах хандлагатай байна. Бусдад туслах, ивээлээ үзүүлэх гэсэн оролдлого хожим удаан хугацааны турш төлж дийлэхээргүй зовлон бэрхшээлийн эхлэл байж магадгүй юм. Хамт олонтойгоо санал зөрөлдөх эсвэл хувийн амьдралд гарсан таагүй өөрчлөлт таны амьдралын амгалан тайван байдлыг алдагдуулах бололтой. Харилцаа холбоогоо хязгаарла.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сэтгэл санаа сэргэх өдөр. Амьдралын жаахан зүйлүүдээс ч гэсэн сайн сайхныг мэдэр. Энэ нь таны сэтгэл санааг сэргээх болно. Зарим хүмүүсд таагүй байдал тулгарч болзошгүй. Хийсэн зүйлээ нураахгүйн тулд та тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Эсэргүүцэл үзүүлэхгүйгээр урсгалаараа байхыг хичээ. Шинэхэн хайр дурлалтайгаа учирсан хүмүүсийн хувьд нилээдгүй асуудалтай тулгарах магадлалтай.
НУМ (11/22-12/21)
Ахицтай өдөр. Сэтгэл хөдлөлийн илрэл хүчтэй байгаа тул нэг их зүйл бодохгүй байхыг хичээгээрэй. Урдаа таарсан бүх зүйлийг зоримог туулж чадвал та орлогоо нэмэгдүүлж чадна. Аливааг муу талаас нь бодож байх хэрэгтэй ч хүсэл мөрөөдлөө байнга гэрэлтүүлж байх хэрэгтэй. Та хэдий их ачаалалтай ажиллах ч тэр хэмжээгээр ололт амжилтанд хүрэх болно. Өөрийгөө үнэлж урамшуулахаас гадна өөрчлөлт шинэчлэлийг инээд баясал дүүрэн угтаж ав. Хайртыгаа оройн зоогонд урьж гэнэтийн бэлэг барь. Хоёр биеэ гэсэн хүсэл тэмүүлэл та хоёрын дунд бадамлан асна.
МАТАР (12/22-1/19)
Тэвчээр шаардсан өдөр. Өнөөдөр танд маш олон боломж гарч ирэх хэдий ч энэ боломжийг харах чадвар дутагдах бололтой. Амжилтанд хүрч, зорилгоо биелүүлэхийн тулд л бусдад туслах нь тийм ч сайхан санаа биш юм. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хором мөч бүхнээ үнэлж чадвал таны өмнө ямар олон боломж байгааг олж мэдэх болно. Таны урлагийн авьяас чадвар таныг гайхшруулах болно. Өөрийнхөө чадварыг хөгжүүлэх сургалтанд суувал ирээдүйд их амжилт олох магадлалтай. Та шүлэг зохиол оролддог бол түүнийгээ дуусгаж хэвлүүлэхээр өгөх болно.
ХУМХ (1/20-2/18)
Буцаад бүтэн цагаар болон хагас цагаар сурдаг байдалдаа эргэн орох нь таны карьерийг өсөхөд туслах бөгөөд цаашдынхаа боловсролд хамгийн хэрэгтэй зүйл гэж хандах хэрэгтэй. Бусадтай хамтарч ажиллах нь та хоёрын аль алинд нь ур чадвараа хөгжүүлэх сайхан боломжийг олгоно. Таны хувьд усанд сэлэх, фитнессээр хичээллэх нь цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх арга юм.
ЗАГАС (2/19-3/20)
Ээлтэй өдөр. Гарсан боломжийг өөрөөсөө бүү түлх. Харах ёстой хүн нь таны мэдлэг чадварыг олж харах болно. Дараа нь юу гарах бол хэмээн санаа зовнин суулгүй, тулсан ажил болгоноо цаг тухайд нь сайн гүйцэтгэж дуусга. Өндөрлөгт гарсныхаа дараа та өөрөө хэрхэн энэ бүхнийг хийснээ ч гайхаад барахгүй. Олсон ололт амжилтаа алдахгүй байх нь л хамгийн чухал билээ. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд засвар оруулах хэрэг гарч мэднэ. Илүү олон сонголтыг олж харахын тулд санхүүгийн зөвлөгчтэй болж яагаад болохгүй гэж. Байгаа бүхнээ нэг газар шавхахын оронд хэд хэдэн хөрөнгө оруулалтын төсвийн талаар нэг бодоод үзээрэй.