Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 4. Буд гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Тодорхойгүй өдөр. Өөрийн үг болон үйл хөдлөлөө хяна. Та үнэтэй зүйлээ алдаж болзошгүй. Учир нь та өнөөдөр бусад өдрүүдээс илүү болгоомжгүй байна. Ой санамж нь өвчнөөс бус, од гарагийн нөлөөгөөр энэ өдөр муудна. Гэр бүлд санхүүгийн асуудлаас үүдэн маргаан үүснэ. Та энэ талаар хэдий чинээ их ярина, төдий чинээ хүнд болно. Бусдыг өршөөх хэрэгтэй. Багахан хэмжээний хөрөнгө оруулалт санхүүгийн асуудлыг тань шийдэж магадгүй. Та ухаантай бол ашигтай хөрөнгө оруулалтыг хайна.
ҮХЭР (4/20-5/20)
Ажиллагсадтайгаа харьцах харьцаанд олон бэрхшээл гарч ирнэ. Энэ нь бичиг цаасны ажлыг анхааралтай хийгээгүйгээс болох ба таны энэ байдал бусдад олз болж хэл амны бай болох магадлал байна. Энэ байдлаас аль болох урьдчилан сэргийлж, ямарваа нэгэн зүйлийг хийхдээ анхаарал болгоомжоо алдахгүй байхыг одод сануулж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Барзгар өдөр. Хос хоёрын сэтгэлийн хөдөлгөөний илрэл хэр их өөр байдаг нь өнөөдөр харагдана. Аль болох өөрийгөө хянахыг хичээгээрэй. Ажил мэргэжил, ахуй амьдрал харилцан асуудалтай байх ч хооронд нь хольж хутгах хэрэггүй. Хэрэв та гол замаа олж чадахгүй байгаа бол мэргэжлийнхээ хүрээг тэлэх шаардлагатай. Өөрийн амьдралын хэв маягт тохирсон мэргэжил сонгохыг хичээгээрэй. Өөрийн дотоод дуу хоолойг сонс. Мөн таныг гэсэн хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг ухамсарлаж, тэдний үгийг сонсоод үзээрэй. Бизнесийн гэрээ хэлэлцээр дээр өөрийн цэцэн оюунаа гайхуулж, шийдвэрээ гарга.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Оюун санааны өөрчлөлт, сансрын эрч хүч авах, ёс суртахууны ариусалтай холбоотой өдөр. Мэргэжлийн ба худалдааны үйл ажиллагаанд идэвх гаргах, карьерээ өсгөх, бүтээлч эрэл хайгуул хийхэд сайхан өдөр. Шинэ танил эсвэл ямар нэг мэдээ таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилнө. Магадгүй та нухацтай шийдвэр гаргах байх. Үйл ажиллагааны хүрээг өргөтгөх аялал, уулзалт, шинэ ажил хэрэг үр дүнгээ өгнө.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр томоохон зарлага гаргахаас татгалз. Дотны хүмүүстэйгээ харамсмаар үл ойлголцолд хүрнэ. Чухал шийдвэр гаргахаа ирэх сар хүртэл хойшлуул, хөндлөнгийн нөлөө эсвэл нөхцөл байдлыг бодит бусаар дүгнэх нь байдлыг улам дордуулна. Зүүд удахгүй биеллээ олно. Ном зүүдэлбэл дотны найз нөхдийн зөвлөгөө хэрэгтэй байна гэсэн үг. Сэтгэл санааны хямралд орохгүй байхыг хичээ.
ОХИН (8/23-9/22)
Идэвхитэй өдөр. Бусдын хувьд тааламжтай зүйл нь танд онцгүй байж магадгүй, аль болох өөрийгөө удирд, та алдаа гаргахгүй. Таны найз танд өөрийгөө хөгжүүлэх боломж олгоно. Танд чөлөөт цаг байхгүй бол хийх ёстой зүйлээ л хий. Та хэрэгтэй зүйлдээ цаг гаргаж чадна. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрана.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Азтай өдөр. Өнөөдөр чухал гэрээ хэлэлцээр байгуулахад тун ашигтай өдөр байх болно. Өнөөдөр танд мөнгө олох гайхалтай шинэ санаа төрж, төлөвлөгөө боловсруулах болно. Мөн таны байгуулсан гэрээ амжилт дагуулна. Санхүүгийн шинжээчээр өөрийн одоогийн санхүүгийн байдлаа тодорхойлуул. Хүмүүсийн дунд таны нэр хүнд мэдэгдэхүйц өснө. Хэрвээ та хилийн чанад руу аяллаар явах эсвэл хол амьдардаг хамаатныдаа зочлохын тулд чөлөө авсан бол яг одоо хийх ажлаа сайтар төлөвлө. Аяллаар явах өдөр хоногоо тодорхой болгосноор аялал зугаалгаар явах ажил ямар ч саадгүй бүтнэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ядаргаа ихтэй өдөр.Энэ өдөр таны тэсвэр хатуужлыг шалгах болно. Өөрийнхөө ядаргаагаа сайтар хянах нь маш чухал. Аль болох уян хатан байж тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Эрүүл мэнд болон тамир тэнхээндээ санаа зовох хэрэггүй. Биеийн байдлаа хэвийн байгаа эсэхийг мэдэхийн тулд эмчид хандаарай. Биеийн тамирын дасгал байнга хийх хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Таатай өдөр. Та энэ өдөр сайн анд нөхөд, шинэ дадал зуршлыг хослуулж чадна. Сайн дураар ажилладаг албан байгууллагынхаа төлөөллийн ажлыг хариуцах үүрэг хүлээнэ. Хүмүүс таны авьяас чадварыг олж харж танд боломж өгөх тул өөрийн бүх хүчээ дайчил. Өөрийнхөө үзэл бодлыг шууд илэрхийлэхэд найз нөхдөөсөө тусламж аваарай. Харин гэртээ үг хэлээ цэгнэж яриарай. Албан болон ахуйн асуудлаа ялгаж салга. Хадмууд та хоёрыг амралтанд явахыг хүснэ. Тэдний хүсч байгаа зүйл нь үрийн зулай үнэрлүүлэх гэдгийг мэдээд та бага зэрэг гайхаж мэдэх юм.
МАТАР (12/22-1/19)
Завгүй өдөр. Танд үр ашигтай үйл ажиллагаанд оролцоорой. Харин танд зохион байгуулалттай суухад хэцүү байгаа бол ажлын байранд ширээн дээрээ календарь зэрэг хэрэгтэй зүйлсийг худалдан авч тавихыг зөвлөе. Цагийн хуваариа цэгцлээд дасгалын цаг тусгайлан гаргаж мөн ажлын өдрүүдээр хийх боломжтой бусад дадал зуршлын хэвшүүлээрэй. Таны эрүүл мэндэд тустай. Харин та ажлын байран дээр гарч байгаа хов живийг таашаадаггүй бол нэг ажилтантайгаа хамт өрнүүлж яагаад болохгүй гэж. Та тэднийг нэг нэгээр нь өөртөө татаж эвтэй багийг бүрдүүлж чадна.
ХУМХ (1/20-2/18)
Сорилт тулгарна. Далд бүх зүйл өнөөдөр ил гарч ирэн асуултынхаа хариултыг олно. Хэн нэгэнд итгэх нь магадгүй танд урмыг чинь хугалах асуудал гаргаж мэднэ. Тийм учраас бие даасан байж, өөрийнхөө тааламжит орон зайнаас гарч, өөртөө итгэх байдлаа нэмэгдүүл. Богино хугацааны сургалтанд нь хамрагдах нь таны мэдлэгийн хүрээг тэлнэ. Бүх зүйл таны туршлагаас хамаарч дэвжин дээшлэх боловч хэрхэн дээшлэх нь таны сонголт.
ЗАГАС (2/19-3/20)
Жирийн өдөр. Танд урам зориг нэмж, эрч хүч нэмдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Таны дарамттай таагүй болгодог орчноос холдож, дургүй хүмүүсээсээ зайгаа барь. Эс тэгвээс та сэтгэлээр унаж, хэт их идсэнээс болж таны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудна. Орой ямар нэг арга хэмжээнд оролц. Энэ ордныхон үргэлж шинэ хүмүүстэй танилцахыг хүсдэг тул ямар нэг арга хэмжээнд оролцохоос татгалзах хэрэггүй.