Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Залуу уяачдын чуулган үргэлжилж байна
Уртын дуу

Залуу уяачдын чуулган үргэлжилж байна

Урлаг Урлаг08/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14618918_1053635904754343_1528054381_o5272447692016-10-07-14-57[www.urlag.mn]6851621432016-10-08-12-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжлэх юм. Чуулганд Улс аймгийн алдар цолтой уяачид оролцож байгаа бөгөөд чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн хошууны морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Гантиг болон 18 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.

   Өнөөдрийн чуулганаар холбооны дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах бөгөөд удирдлага, удирдлагын багийн гишүүдээ сонгож батламжлах юм. Харин чуулган орой 19:00 цагаас хүндэтгэлийн хүлээн авалтаар үргэлжлэх юм байна.

   Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо" нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

  • “Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
  • Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
  • Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх
  • Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах
  • Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах. 

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.