Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Фэйсбүүкт хүн доромжилбол мөнгөн торгууль ноогдуулна
Нийгэм

Фэйсбүүкт хүн доромжилбол мөнгөн торгууль ноогдуулна

Урлаг Урлаг17/10/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
df54hb14f51h795124482016-10-17-15-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сошиал орон зай  гэдэг хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх цахим индэр болж байдаг. Улмаар нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо ч улам олширч,   юу дуртайгаа ямар нэг шүүлтүүргүйгээр постолж, эсвэл хэн нэгэн хүний нэр хүндэд халдаж, гүтгэн доромжлох явдал газар авсан билээ. 

Тэгвэл Германы конгрессын нэгэн ахмад гишүүн фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд  арьс өнгөөр ялгаварлан гадуурхах,  хэн нэгнийг гутаан доромжилсон утга агуулга бүхий  пост  нийтэлсэн  цахим хэрэглэгчийг торгох шаардлагатай гэх саналыг гаргажээ. Тус улс дүрвэгсдийг хүлээн авч эхэлснээс хойш цахим сүлжээнд гадны иргэдийг үзэн ядах үзэл дэлгэрэх болсон байна.

Улмаар цаг үеийн энэхүү шаардлагатай уялдуулан  канцлер Ангела Меркелийн  улстөрийн хүчинд харъяалагдах Волкел Каудер тус саналыг гаргажээ. Түүний саналыг Германы Хууль зүйн сайд Хейко Маас ч дэмжиж, нийгмийн сүлжээнд тавих хяналтыг чангатгах шаардлага байгааг онцолсон гэнэ. Тус улсад өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш фэйсбүүк, твиттер, гүүгл зэрэг сайтад гадаадын иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан утга агуулга бүхий постод  хоногийн 24 цагийн турш хяналт тавьж, устгуулах чиглэлээр ажиллаж иржээ. Гэсэн ч, цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг үл тоон,  үргэлж  гутаан доромжилсон пост оруулах хүмүүсийн тоо тасраагүй байна.

Тиймээс Волкел Каудер нийгмийн сүлжээний хэрэглэгч хэм хэмжээ зөрчсөн утга агуулга бүхий постоо нэг долоо хоногийн хугацаанд устгаагүй тохиолдолд пост тус бүрийг 50 мянган еврогоор тооцон мөнгөн торгууль ногдуулах саналыг гаргажээ.

Эх сурвалж:www.mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Жүжигчин, найруулагч Шон Пенн 66 нас хүрлээ

17/08/2026

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.