Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Зүүд эргэх нутаг – Zuud ergeh nutag – Болдбаатар – Boldbaatar
Дуу хөгжим

Зүүд эргэх нутаг – Zuud ergeh nutag – Болдбаатар – Boldbaatar

Урлаг Урлаг20/06/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1. Аянч үүлсийн нүүдэлдээ эргэж хоргодон сэмэрдэг
Айраг дууны дугараатай налгар шаргал намраараа
Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ

Дх: Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ

2. Зэгстэй нуурын мандалдаа тэнгэрийн гүнж тольддог
Зэллэх шувуудын нулимстай зэрэглээ тунарах намраараа
Арилжаа шаргын хатираанд таанын толгой бутарсан
Ардын дуутай нутгаа мартаж яахан чадах вэ

Дх: Арилжаа шаргын хатираанд таанын толгой бутарсан
Ардын дуутай нутгаа мартаж яахан чадах вэ

3. Дэндүү дэндүү холоос чиг дэргэд юм шиг санагдана
Дэврүүн балчир насны гэгээн дурсамж тодорно
Зүүд зүүдэн дунд минь эргэж дандаа хоргодно
Зүрхний шүтээн нутгаа үгүйлэн санаад л байна уу даа.

Дх: Зүүд зүүдэн дунд минь эргэж дандаа хоргодно
Зүрхний шүтээн нутгаа үгүйлэн санаад л байна уу даа. /2 удаа/
Зүрхний шүтээн нутгаа үгүйлэн санаад л байна уу даа хө.

Хэрэв та энэ дуунд дуртай бол Like дараарай бас жиргээрэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ

13/09/2025

“Синдром” арт шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр болно

13/09/2025

Галдан бошигт хааны шүтээний өргөө байгуулжээ

13/09/2025

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.