Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Spining+G45-ын хосолсон хөтөлбөр элсэлтээ авч эхэллээ
Сонгодог

Spining+G45-ын хосолсон хөтөлбөр элсэлтээ авч эхэллээ

Урлаг Урлаг02/12/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15281857_1214402165292353_112809718_n7901538022016-12-02-14-05[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед Монголд хүчээ аваад байгаа та бидэнд  хэдийнээ танил болсон Spinning /дугуйтай аэробик/-ийн талаар нэгэн сонирхолтой яриаг өрнүүлэхээр Голден Жим фитнес клубын захирал ноён Ц.Баянмөнх багшийгаа энэ удаагийн ярилцлаганыхаа зочноор урьсан юмаа.

Танд энэ сайхан өдрийн мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэн мэндчилье.

Баянмөнх: Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

Сур: Олон сонирхолтой арга хэмжээ, уралдаан тэмцээнийг зохион байгуулж, нийтэд хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлдэг Голден жим фитнесийн хамт олноор сонин сайхан ихтэй биз дээ? Одоо ямар ажлыг зохион байгуулах гээд олныг байлдан дагуулж явна вэ?

Баянмөнх:  Голден Жим фитнес клубээр сонин сайхан ихтэй.Манай клуб маань шинэ жилийн урамшуулал болгож 40-50%-н хөнгөлөлттэй болсон гэх мэт олон ажлуудыг хийж байна даа.Мөн өнөөдөр дэлхий нийтээрээ л эрүүл , эрч хүчтэй амьдрахыг зорилгоо болгож ,бие бялдараа чийрэгжүүлэх олон шинэлэг дасгал хөдөлгөөн төхөөрөмжүүдийг бүтээж бий болгосоор байна. Монголчууд бид ч гэсэн тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж, хоцрохгүйн тулд бас л суралцсаар хэрэгжүүлсээр л байна. Түүний нэг нь spinning буюу дугуйтай аэробик юм.

Сур : Spinning гэж юу вэ? Үүсэл гаралынх нь талаар манай уншигчдад товчхон ойлголт өгнө үү.

Баянмөнх: – Энэхүү төрлийг хамгийн анх Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гольдберг 1980-аад оны эхээр АНУ-д дэлгэрүүлсэн. Тэрээр  1993 онд Rolling Stone сэтгүүлд спиннингийг "Хамгийн халуухан дасгал" гэж бичсэнээр бүр ч их түгээмэл болсон.Үүнээс хойш дэлхий дахинд болон тэр тусмаа Монголд эрчимтэй хөгжиж байна. “Spinning”  гэдэг нь Монголоор эргэлдэх гэсэн утгатай.Тэр утгаараа Голден Жим фитнесийн үндсэн хөтөлбөрийн нэг болох G-POWER хөтөлбөртэй хослуулан үр дүнд хүрэхэд улам ойрхон болгож байгаа нь Монголд байгаа spinning клубүүдээс онцлог юм.

Сур : Spinning-ын дасгалууд хэр үр дүнтэй вэ? Жин хасах уу? Булчин нэмэх үү?

Баянмөнх: Бусад төрлийг бодвол spinning маш  богино хугацаанд маш их хэмжээний калори шатаадаг ойролцоогоор 1 цаг spinning-ээр хичээллэхэд 10-13км алхсантай тэнцэх калорийг шатаадаг гэсэн судалгаа байдаг. Мөн түрүүн хэлсэнчлэн G-POWER буюу штангтай дасгал нэмэгдэж байгаа нь шинэлэг бөгөөд биеийн бүх булчинг ажиллуулж байгаагаараа маш их үр дүнтэй юм.

Сур : GOLDEN Spinning-н хувьд ямархуу хөтөлбөртэй вэ?

Баянмөнх: Спиннингийн хичээл хэзээ ч уйтгартай байдаггүй. Зарим хүмүүс маш идэвхтэй фитнесээр хичээллэж эхлээд хэсэг хугацааны дараа сонирхол нь буурч уйддаг. Тэгвэл спиннингээр хичээллэж байгаа хүмүүс эсрэгээрээ цаг ирэх тутам улам бүр дасгалдаа дуртай болж, спиннинг клубрүүгээ явах цагийг тэсэн ядан хүлээдэг. Учир нь спиннингээр хичээллэх тусам илүү их эрч хүчийг авах болно. Төрөл бүрийн хөгжмийн хэмнэлд эрчимтэй дасгалуудыг хийснээр аз жаргалын гормон эндорфин ялгарч, сэтгэл санаа сэргэдэг. Тиймээс 45 минутын дасгал хийж дуусахад, танд яг л 20 минут л өнгөрсөн мэт санагдана.

Мөн Спиннинг бол маш эрчимтэй дасгалуудаас бүрддэг ба зүрхэнд маш их ачаалал ирдэг тул хэрвээ та энэ төрлөөр хичээллэх гэж байгаа бол эхлээд  өөрийн эрүүл мэндийн байдлаа мэдсэн байх шаардлагатай.

Сур : Спиннингээр хичээллэе гэвэл Голден жимийн аль салбарт хичээллэж болох талаар та мэдээлэл өгөөч.

Баянмөнх : Голден жим фитнес клубын 5–р салбар буюу 3,4 –р хороололд байрлах салбарт ирж хичээллэх боломжтой. Таны цаг завт тохируулан өглөө, өдөр, оройн ангидаа элсэлт авч байна.Анги болгонд хичээллэх хүний тоо хязгаартай байгаа тул та яараарай. Ингээд шинэ оноо шинэ эрч хүчээр угтахад манай клуб үргэлж тантай хамт байх болно.

Сур : Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд ажлын их амжилт хүсэн ерөөе.

Баянмөнх: Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын өндөр амжилт хүсье

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог Урлаг

Монголын “Халк” Х.Угтахбаяр бүх жингийн аваргаар шалгарчээ

19/11/2019
Сонгодог Урлаг

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

10/07/2019
Сонгодог Урлаг

Буудлагын тамирчин СМ Ц.Анударь Олимпийн наадмын эрхээ авчээ

24/04/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.