Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Согоо хээр дуутай боллоо
Дуу хөгжим

Согоо хээр дуутай боллоо

Урлаг Урлаг06/12/2016Шинэчлэгдсэн:11/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Capture8245184822016-12-06-15-51[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Санаанаас гардаггүй сайхан дурсамж гэж байдаг шиг сайхан хүлэг Монгол эрчүүдийн хийморийг үргэлж өргөж явдаг гэж би боддог.

Хэдэн оны наадмаар гэдгийг нь санахгүй байгаа ч Согоо хээр гэж нэг сайхан хүлэг улсын баяр наадамд түрүүлж ирсэнийг санаж байна. Тэрхүү сайхан хүлгийн тухай дуу олны хүртээл болж буйд моринд хорхойтой монгол хүний хувьд ихээхэн билэгшээж байна. Л.Хэнч-Яахав яруу найрагчийн сэтгэлээс ундарсан энэхүү шүлгийг Монгол улсын алдарт уяач Сээтэрийн Гийнаан Манлайн Согоо хээр моринд зориулагдсан юм гэнэ билээ. Энэхүү сайхан шүлгэнд ая зохиогч Д.Мөнхзаяа ая оруулж, дуучин А.Баярсайхан энэхүү дууг амилуулжээ. Дуучин А.Баярсайханы хувьд унаган хөдөөний хүүхэд бөгөөд энэхүү дуу нь түүний 4 дэх уран бүтээл юм байна. Согоо хээр дууны клипийг Эвт-Уул ХХК-ийн захирал Э.Түдэвдорж ивээн тэтгэж Бодол шиг студи дүрсжүүлсэн байна. Шандаст олон хүлгийн хийморь ивээж, буянт олон ажнай олон төрөх болтугай.

Энэхүү дууны эзэн Согоо хээр хүлэг эдүгээ байдаггүй бөгөөд Сархайн буурал хээр ажнайн удам гэдэг юм билээ. Эзнийхээ алдрыг улсад дуурсгасан Согоо хээр морины тухай гийнгоолон дуулсан уран бүтээлийг таалан хүлээж авна уу

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.