Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Утааны эсрэг жагсаал”-д байгууллага, компаниудыг нэгдэхийг уриаллаа
Сонгодог уран зохиол

“Утааны эсрэг жагсаал”-д байгууллага, компаниудыг нэгдэхийг уриаллаа

Урлаг Урлаг24/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
332da7742aee14e6de8af7c458a77af07191304342017-01-24-11-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж "Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулана.

Зохион байгуулагчдын зүгээс соёл урлаг, спорт, нийгэм эдийн засгийн олны танил хүмүүсийг УТААНЫ ЭСРЭГ дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа жагсахыг уриалж байгаагаа илэрхийлээд байсан.

Тэгвэл урлагийнхан нэгдэж эхэлсэн тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал уг жагсаалд Никитон, Sweetymotion, Lemons, Mr.Dogs, Жааз урсгалаар дуулдаг Ц.Хулан, Ээ халаг дуугаар олонд танигдаад байгаа дуучин Ж.Энхбаяр нар ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох юм. Мөн тус өдрийн үйл ажиллагааг "Танайд хоноё" нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болсон. 

Мөн энэхүү жагсаалд урлагийнхан нэмэгдсээр байгаа юм. Дээрхи хамтлаг, дуучидаас гадна Чоно хамтлагийн дуучин Дэрмээ, Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах, Take off хамтлаг нар оролцож ая дуугаа өргөж төрийн өндөрлөгүүд болон шийдвэр гаргагч нараас шийдэл, шийдвэр гаргахыг уриалж нэгдэж байна.

ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон "Утааны эсрэг" жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа аж. Жүжигчин СТА Д.Оюунтуул, А.Туяа нар жагсаалыг дэмжиж зохион байгуулалтын ажилд туслахаа илэрхийлжээ.

Нэгдүгээр сарын 28-ны өдөр буюу энэ бямба гарагийн амралтын өдөр 12.00цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болно. Санаачлан зохион байгуулагч “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай холбогдох утасны дугаар нь 96610308, 88333123 юм. Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо зохион байгуулан олноор оролцохыг ээж аавууд болон жагсаалыг санаачлагч тэргүүн Ц.Пүрэвхүү уриалж байгаагаа илэрхийллээ.

М.Буянжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.