БНСУ-д 2018 онд зохиогдох "Пён Чан- 2018" өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагч "Ганвон До" мужаас дэлхийн залуу уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор цуглуулахаар шийдвэрлэж "Тэмүүллээр холбогдсон нь" гэсэн уриатайгаар 25-39 насны уран бүтээлчдийг хөтөлбөрт хамруулахаар болжээ. Тус хөтөлбөрт хөгжимчид, бүжигчид, зураачдийг хамруулахыг зорьж байгаа бөгөөд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа болон очиж оролцох боломжтой Монгол уран бүтээлчдэд нээлттэй юм байна.
Шаардлага:
- Хамрах хүрээ: Хөгжимчид, бүжигчид, зураачид
- Нас: 25-39
- Болох газар: БНСУ, Ганвон-До муж, Пён-Чан хот
- Хөтөлбөр: БНСУ, Ганвон-До мужид 2017 оны 9 сарын 24-өөс 10 сарын 23-ны өдрүүдэд 40 хоногийн турш хөтөлбөрт хамрагдана
- Бүртгэл: 2017 оны 3 сарын 31-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авна /БНСУ-ын цагаар/
Бүрдүүлэх материал
- Бүртгэлийн анкет / application form https://drive.google.com/file/d/0ByldQbF3xE0PanNRU0N5ODBTaVE/view
- 2 ширхэг өөрийн уран бүтээл, тоглолтын зураг
- Хөгжимчид – өөрийн тоглолтын видео бичлэг www.youtube.com дээрх тоглолтын бичлэг, MP3 дуу
- Бүжигчид – өөрийн уран бүтээлийн 2 видео дүрс бичлэг
- Зураач, уран бүтээлч – тухайн уран бүтээлчийн бүтээлийг танилцуулсан үзэсгэлэнгийн зураг, вэб хуудас, видео дүрс г.м 20 гаруй зургийг хавсаргах.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mountainartproject.com/ үзнэ үү.