Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Харамчийхны дууль
Утга зохиол

Харамчийхны дууль

Урлаг Урлаг10/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5117084092012-04-10-21-30[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Айхавтар гар чангатай ах дүү 2 байлаа
Алдаж хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байжээ
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядна.
Үе дамжсан баян Харамчийнхны хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжинө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.
Хүүхнүүд нь дээлээ 3 наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ.

Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
“Гал гаргадаггүй өдөр”-өө гээд халгаахгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэн, үгийн хачир болгоно.
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав.
Халх гол руу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв.

Харамчийнхан л яадаг бол, гар нь тэнийхгүй дээ
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв.
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хураан ирлээ
Буруу зөвгүй номхон аль л хурдан, хурцыгаа
Бузар дайсныгаа намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү 2 Харамч 2-лаа цэрэгт өгсөн юм.
Хошуу нутагтаа алдартай харамч эмээ нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм.
Цурам хийлгүй хүлээн ээж нь 2 хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай Харамчийнхан юугаа ч харамласангүй

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд 2 харамч явсан гэдэг.
“Сумаа харамлаж байж энэ 2 сүйд болно доо” гэж
Суман салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм.

Унахын учиргүй уул шиг 2 сайхан хархүү
Ургахын улаан нарнаар 2-лаа унасан гэдэг
Хамгийн хүнд мөчид ЭХ ОРОН таниасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026
Утга зохиол Урлаг

Ж.Бадраа агсны орчуулга, ардын билиг зүй, монгол хэлний найруулгын судалгааны тухай эрдмийн чуулган болов

20/03/2026
Утга зохиол Урлаг

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.