Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Харамчийхны дууль
Утга зохиол

Харамчийхны дууль

Урлаг Урлаг10/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5117084092012-04-10-21-30[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Айхавтар гар чангатай ах дүү 2 байлаа
Алдаж хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байжээ
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядна.
Үе дамжсан баян Харамчийнхны хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжинө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.
Хүүхнүүд нь дээлээ 3 наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ.

Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
“Гал гаргадаггүй өдөр”-өө гээд халгаахгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэн, үгийн хачир болгоно.
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав.
Халх гол руу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв.

Харамчийнхан л яадаг бол, гар нь тэнийхгүй дээ
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв.
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хураан ирлээ
Буруу зөвгүй номхон аль л хурдан, хурцыгаа
Бузар дайсныгаа намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү 2 Харамч 2-лаа цэрэгт өгсөн юм.
Хошуу нутагтаа алдартай харамч эмээ нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм.
Цурам хийлгүй хүлээн ээж нь 2 хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай Харамчийнхан юугаа ч харамласангүй

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд 2 харамч явсан гэдэг.
“Сумаа харамлаж байж энэ 2 сүйд болно доо” гэж
Суман салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм.

Унахын учиргүй уул шиг 2 сайхан хархүү
Ургахын улаан нарнаар 2-лаа унасан гэдэг
Хамгийн хүнд мөчид ЭХ ОРОН таниасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025
Утга зохиол Урлаг

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

12/08/2025
Утга зохиол Урлаг

Зохиолч П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийн нээлт болно

11/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

21/08/2025

Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ

21/08/2025

“Seventeen” хамтлагийн Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа

21/08/2025

“Eurovision-2026” уралдаан Австрийн Венад болно

21/08/2025

Олон улсын хүүхдийн загварын уралдаанд монгол охин түрүүллээ

21/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.