Анх 1700 онд байгуулагдаж өдгөө 250 жилийн ой тохиосон Сүхбаатар дүүргийн 17-р хороонд байрлах "Дамбадаржаа" хийдийн гадна талбайг цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөж эхэлсэн байна. Эхний ээлжинд мод тарьж ногоон орчныг бүрдүүлэхээр "Эрүүл зөв Монгол Нийгэмд Үйлчлэх" /ЭЗМНҮ/ ТББ-аас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "АЗ ЖАРГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-г иргэд олон нийтийн оролцоотойгоор бүтээн бий болгохоор ажиллаж байна.
Их хотынхоо ногоон ирээдүй хойч үеийнхээ цэвэр тунгалаг агаарын төлөөх энэхүү ажилд та бүхнийг анги, хамт олон, гэр бүлээрээ идэвхитэй оролцож өөрийн гар бие оролцсон ногоон төгөлтөй болохыг уриалж байгаа юм.
"Эрүүл зөв Монгол Нийгэмд Үйлчлэх" ТББ-ийн тэргүүн: Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад хот тохижолтын ажлыг гардан зохион байгуулж байсан туршлагатай Мод үржүүлгийн газартай хамтран ажиллаж цаашид ургах нөхцөл харуул хамгаалалт арчилгааг цогцоор нь шийдсэн тул "АЗ ЖАРГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" амжилттай бий болно гэдэгт итгэлтэй байна цаашид хийдийн гадаад орчинд анхаарч цэцэрлэгт гудамж бүхий тохижилт, явган хүний болон авто зам байхаар төлөвлөж байгаа гэж хэлээд иргэдийг идэвхитэй оролцохыг уриалсан юм.
Мод тарих өдөрлөг 2017 оны 05 сарын 13-20 өдрүүдэд болох бөгөөд хавар 4, 5-р сард модны үндэс сэргэж, соёогоо хөөн ургаж эхэлдэг учраас сонгосон байна. Мөн Ерөнхийлөгчийн мод тарих өдөр болон Олон улсын гэр бүлийн өдөртөй холбогдуулан зохион байгуулж байгаа аж.
Хотын өнгө үзэмжийг сайжруулан, байгаль экологийн аюулгүй байдлыг сэргээж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа айл өрх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх энэхүү ажилд гар, бие оролцож эрүүл НОГООН ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
"Дамбадаржаа" хийд одоогийн байдлаар
"Дамбадаржаа" хийд тохижилт хийгдснээр