Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дамбадаржаа” хийдэд мод тарьцгаая
Нийгэм

“Дамбадаржаа” хийдэд мод тарьцгаая

Урлаг Урлаг04/05/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5e7d72ae64e31d2cf9c954182d4a6a006078585082017-05-04-14-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Анх 1700 онд байгуулагдаж өдгөө 250 жилийн ой тохиосон Сүхбаатар дүүргийн 17-р хороонд байрлах "Дамбадаржаа" хийдийн гадна талбайг цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөж эхэлсэн байна. Эхний ээлжинд  мод тарьж ногоон орчныг бүрдүүлэхээр "Эрүүл зөв Монгол Нийгэмд Үйлчлэх" /ЭЗМНҮ/ ТББ-аас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран  "АЗ ЖАРГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-г иргэд олон нийтийн оролцоотойгоор бүтээн бий болгохоор ажиллаж байна.

   Их хотынхоо ногоон ирээдүй хойч үеийнхээ цэвэр тунгалаг агаарын төлөөх энэхүү ажилд та бүхнийг анги, хамт олон, гэр бүлээрээ идэвхитэй оролцож өөрийн гар бие оролцсон ногоон төгөлтөй болохыг уриалж байгаа юм.         

   "Эрүүл зөв Монгол Нийгэмд Үйлчлэх" ТББ-ийн тэргүүн: Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад хот тохижолтын ажлыг гардан зохион байгуулж байсан туршлагатай Мод үржүүлгийн газартай хамтран ажиллаж цаашид ургах нөхцөл харуул хамгаалалт арчилгааг цогцоор нь шийдсэн тул "АЗ ЖАРГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"  амжилттай бий болно гэдэгт итгэлтэй байна цаашид хийдийн гадаад орчинд анхаарч цэцэрлэгт гудамж бүхий тохижилт, явган хүний болон авто зам байхаар төлөвлөж байгаа гэж хэлээд иргэдийг идэвхитэй оролцохыг уриалсан юм.           

   Мод тарих өдөрлөг 2017 оны 05 сарын 13-20 өдрүүдэд болох бөгөөд хавар 4, 5-р сард модны үндэс сэргэж, соёогоо хөөн ургаж эхэлдэг учраас сонгосон байна. Мөн Ерөнхийлөгчийн мод тарих өдөр болон Олон улсын гэр бүлийн өдөртөй холбогдуулан зохион байгуулж байгаа аж.

  Хотын өнгө үзэмжийг сайжруулан, байгаль экологийн аюулгүй байдлыг сэргээж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа айл өрх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх энэхүү ажилд гар, бие оролцож эрүүл НОГООН ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

"Дамбадаржаа" хийд одоогийн байдлаар

"Дамбадаржаа" хийд тохижилт хийгдснээр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.