Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно
Нийгэм

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно

Урлаг Урлаг07/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
WAZR5a4sqqi8tgs8il6l7e67s5bnsd3931916752017-06-07-17-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа 2017 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна. Тус наадмын албан ёсны хамтрагчаар Монголын Уран Зургийн Галерей, Гёте Институт, Red Hero, Ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, АПУ ХК дэмжигчээр тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.

   Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израйль, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдлэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг нэг сарын хугацаанд тус тус зохион байгуулна.

   Энэ удаагийн наадмаар хурдтай хөгжлийн дунд бид яаж, ямар УЛ МӨР-ийг үлдээх нь зүйтэй вэ? хэмээн үзэгчдээс асуух болно. Учир нь бидэнд машин шиг их мэдээллийн ой санамж, хурдан ажиллагаа, төгс гүйцэтгэл байхгүй ч бид үхэл, өвчин, айдас, хүсэл, шунал, аз жаргал, хайрын мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвартай хүн төрөлхтөн юм. Энэхүү төгс материйг орлох компьютер гэж байхгүй. Байх ч боломжгүй. Иймд хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн чиг хандлагад бидний хойч үедээ үлдээх УЛ МӨР ямар байх нь бидний бодол, үйлдлээс хэрхэн хамааралтай тухай бид энэ удаагийн наадмаар ярилцах болно. Мөн улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй энэхүү асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулах болно.

Наадмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр үнэ төлбөргүйгээр хүрэх болно.

Эх сурвалж: УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.