Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Испани Улсын “Помодорогийн адал явдал” хүүхдийн жүжиг тоглоно
Нийгэм

Испани Улсын “Помодорогийн адал явдал” хүүхдийн жүжиг тоглоно

Урлаг Урлаг17/07/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Ispany1024074432017-07-17-12-29[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ispany.PNG Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоно

Испани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.

Тус хүүхдийн жүжгийг зохиолч Tian Gombau, жүжигчин: Tian Gombau, Anna Dobon, найруулагч Panchi Vivo, Tian Gombau, ерөнхий зураач Isa Soto нар хамтран бүтээжээ. "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг Бээжин дэх Испанийн элчин сайдын яам, Монгол дахь Испанийн өргөмжит консул хамтарч хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах зорилготой юм байна. Мөн цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах, тус театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн воркшопыг хийх ажээ.

Энэхүү "Помодорогийн адал явдал"” хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайцан дээрх харилцан яриагаар өрнөдөг юм байна. Анх тус жүжгийн нээлтийг 2015 онд хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглолт хийжээ. Хүүхэлдэйн жүжгийг гурван наснаас эхлэн гэр бүлийн бүх гишүүдэд  зориулсан байна.

Жүжгийн гол агуулга нь та өнөөдөр хэн ч байж болно. Гагцхүү таны мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр, ухралтгүй зүтгэл таныг урагш хөтлөж амжилтанд хүргэх гүүр тань болно. Хүний биеийг олж төрнө гэдэг нэгэн том аз завшаан. Түүний дотор өөрийн мөрөөдлөө биелүүлж, мөрөөдлөөрөө жигүүр хийн амьдрах нь ховорхон тохиол юм гэж өгүүлжээ. Тус жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авъяас билэг, олныг алмайруулан тоглож, циркийн жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийг зорьж байгааг илэрхийлдэг ажээ.

Энэхүү хоёр орны соёл урлагийн үйл ажиллагааг Корпорейт Конвейшн центр болон Улсын драмын эрдмийн теартай хамтарч зохион байгуулж байна.

Б.Баярмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.