Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мэрилин Монрогийн хайр дурлалын гунигт түүх
Уртын дуу

Мэрилин Монрогийн хайр дурлалын гунигт түүх

Урлаг Урлаг16/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
did-john-f-kennedy-and-marilyn-monroe-really-had-an-affair-16-600x371185094762017-10-16-11-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Мэрилин Монрогийн  1942 онд 16 настайдаа анх нөхөрт гарч байв. Түүний нөхрийг Жим Догерти гэдэг байжээ. Энэ алхам нь түүний хувьд хүүхэд асрах газар дахин очихгүй гэсэнд байлаа. Нөгөөтээгүүр өргөж авсан гэр бүл нь өөр газар нүүх байсан тул Монрог авч явах дургүй байсантай энэ бас холбоотой. 1 жилийн дараа нөхөр Жим нь флотод алба хаахаар, харин Мэрилин Монро онгоцны үйлдвэрт ажиллахаар болжээ.

1954 оны 1 дүгээр сард Мэрилин нэрт бейсболчин Жо ДиМажотой гэрлэв. Энэ гэрлэлт 9-хөн сар үргэлжилжээ. Ди Мажо үүний дараа Мэрилинд дэмжлэг үзүүлсээр байв. Ди Мажотой хурим хийсний дараа «Хорьдугаар зуун Фокс» кино студи Мэрилинийг «Шоу-бизнесээс өөр сайн бизнес гэж байхгүй» мюзиклд тоглохыг санал болгов.
“Хүслийн долоон жил” (The Seven Year Itch) киноны зураг авалтын үеэр Мэрилин Монрог Жо Ди Мажо хардсаны улмаас харьцаа нь муудахад түүнийг Мэрилин зураг авалт дээр урьж хийж буй ажлаа үзүүлжээ. Энэ үед агааржуулагчийн салхи Мэрилиний банзалыг яг хийсгэж байгаа домог болсон үе таарсан гэдэг. Жо үүнд ихэд эгдүүцэж тэдний 9 сар үргэлжилсэн гэрлэлт нь сарнижээ.
Monroe and Yankee star Joe DiMaggio pictured after marrying at city hall in San Francisco on January 14, 1954.
They dated for two years before marrying.
1950 онд Мэрилин драмын зохиолч Артур Миллертэй танилцсан боловч дараа нь салж оджээ. Гэтэл тэд 1955 онд дахин учирчээ. Энэ үед Артур Миллер өмнөх гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй үлдсэн нэгэн байв. 1956 оны зун тэд хуримлав. Тэд 4 жил хагас хамт амьдарсан боловч дахиад л бүтэлгүйтэж 1961 оны 1 дүгээр сарын 20-нд салжээ. Үүний шалтаг нь их энгийн. Артур Мэрилинтэй гэрлэснээс хойш хэдхэн долоо хонож байхдаа өдрийн тэмдэглэлдээ: «Надад Мэрилин яг хүүхэд шиг санагдаж байна. Би түүнийг үзэн ядаж байна!» гэж бичсэнийг Мэрилин үзээд шооконд орж хэрүүл үүсжээ. Артур «сайн зохиолч байсан болохоос биш сайн нөхөр байгаагүй» гэж Мэрилин дурссан байдаг.
Monroe married playwright Arthur Miller on June 29, 1956.
At the house Monroe rented in Englefield Green in England during the filming of The Prince and the Showgirl.
1961 оны 5 дугаар сарын 19-нд Мэдиссон талбайн арга хэмээнд Мэрилин “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ерөнхийлөгч өө” дууг Жон Кеннедид зориулж дуулав. Мэрилин бүр 1951 онд Жон Кеннедитэй танилцсан аж. Мэрилинийг Жон Кеннедийн ах Роберт Кеннедитэй хайр сэтгэлийн явдалтай байсан гэдэг цуу яриа байдаг. Гэхдээ энэ нь нотлогдоогүй. Жон Кеннеди Монрог тэвэрч байгаа алдартай зураг ч жинхэндээ тийм гэдгийг бас нотлож чадаагүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.