Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Сар шинийн үндэсний бөхийн барилдааны тэргүүн бөх Б.Бат-Өлзий танаа
Утга зохиол

Сар шинийн үндэсний бөхийн барилдааны тэргүүн бөх Б.Бат-Өлзий танаа

Урлаг Урлаг19/02/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51564358685229142018-02-19-10-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тахиа жилийн үндэсний бөхийн чансааны тэргүүн бөх Нохой жилийн сар шинийн үндэсний бөхийн барилдааны тэргүүн бөх

Батөлзий танаа

Алтан тээлийн цэнхэр хөндийн хөрсөнд 
Атгаж тавьсан морь буусан молор эрднийн шагай 
Ардын төрийн их цэнгэлд наадмын дэвжээнд 
Асаж дүрэлзсэн баруун алтайн дүүрэн хийморь

Орохын голын ай сав ариун дагшин газраас 
Огшиж гарсан хүч чадлын дээд гольдрол 
Олон ястны цөсийг хөөргөн шар суулгахдаа 
Омог зангидаж цээжинд нь асаасан их бардамнал

Дөрвөн хайрханыхаа суудал шиг тэнцүү
Дөрвөн мөчиндөө унаган бяр тэгширсэн
Захчин түмнээр захаа мушгуулж уухай дуудуулсан
Зард гарсан алтайн хөх харчуудын босоо удам

Уул нь өндөр газрын үр юм болохоор
Баруун алтайн эрчүүд бяртай байхаас яадгийм
Ус нь тунгалаг нутгийн хүү юм болохоор
Баруун монголчууд бядтай байхаас яахав

Цаст их уулсын хүдэр бор эрчүүд юм чинь 
Цээжний омогшил дүүрэн байлгүй яадгийм
Цагийг эзлэн дэвж яваа ийм сайхан эртэй юм чинь
Цээж дүүртэл онгирохгүй би яаж чимээгүй суухын

Хиргис Цогоо Отгонбаатар
2018он

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025
Утга зохиол Урлаг

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

12/08/2025
Утга зохиол Урлаг

Зохиолч П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийн нээлт болно

11/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.