Аялгуу эгшигийн увдис Галбын говийн гайхамшигт байгалийг тольдон харуулсан дэлгэцийн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. UBS телевизээр овоглож буй дэлгэцийн 6 дахь бүтээл "Говийн Домог" уран сайханы кино энэ сарын 12-ны өдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэллээ
UBS телевизийн ээлжит уран бүтээл Говийн Уран сайханы зураг авалт 2 жилийн хугацаанд үргэлжилсэн байна. Домгийн их судартай Монгол түмний эрхэмлэн дээдэлж ирсэн хуурын аялгууг юуны учир бид таслалгүй өдийг хүртэл өвлөн тээж ирсэнийг энэхүү бүтээл залууст, үзэгчдэд хүргэхийг зорьжээ. Өөрөөр хэлбэл дэлхийд данстай соёлын өвөө энэ биднийх шүү зарлан "тамгалсан" бүтээл болсныг уран бүтээлчид онцолж байлаа. Жилийн 4 улирлыг дамнасан Говийн домог урансайханы кинонд нийтдээ 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.
Кино зураг авалтын онцлогоос зарим нэг мэдээлэл хүргэвэл, өмнө нь ямар ч кино групп очиж байгаагүй газарт, авч байгаагүй зургийг авах том зорилгыг өмнөө тавьсан уран бүтээлчид тэрхүү зорилгодоо хүрч, жилийн дөрвөн улирлын зураг авалтыг Өмнийн цэнхэр говьд хийжээ. Тиймдээ алдарт Хэрмэн цав, Баянзаг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт гээд байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд гайхагдсан газруудыг анх удаа кино хальснаа буулгаж чадсан юм.
UBS телевизийнхэнэнэхүү уран бүтээлээ дэлхийн түвшинд нийцэхүйц хэмжээнд бүтээж, олон улсын өндөр зэрэглэлийн кино наадмуудад оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд, тиймээс ч дүр сонголт дээр анхаарч, ОХУ Тува улсын Ардын жүжигчин, Азидаа нэр хүндтэй олон кинонд дүр бүтээсэн жүжигчин Эдуард Ондарыг урьж тоглуулжээ. Мөн киноны дуу шум, өнгө дүрсийг мэргэжлийн түвшинд хийхийн тулд Монголын анхны 5:1 дуугаралттай мэргэжлийн NUAGE студийг Total Music компанитай хамтран байгуулжээ.
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13