Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно
Нийгэм

Мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно

Урлаг Урлаг26/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51351354815467782018-04-26-18-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл урлагийн газраас 2017 оны 4-р улиралд зохион байгуулагдсан Соёл урлагийн урлагийн ажилтны улсын 2-р чуулганаас гарсан зөвлөмжийн хүрээнд Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги” сургалт, семинарыг 2018 оны 5 сарын 03-04 ний өдрүүдэд Улаанбаатар зохион байгуулах гэж байна.

   Тус сургалт, семинар нь төрийн бодлого хөтөлбөртэй уялдуулан театр урлагийн   байгууллагын   хөгжлийн   стратегийг   тодорхойлоход   арга   зүйн   дэмжлэг   үзүүлэх,   бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад театр урлагийн байгууллагуудад гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг хамтдаа тодорхойлох зорилготой бөгөөд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй болон 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, хүний нөөц, маркетинг, санхүүгийн менежерүүд хамрагдах юм.  

Сургалт, семинар нь дараах сэдэв, агуулгын хүрээнд зохион байгуулагдана.    

  •  Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал ба бүсчилсэн хөгжлийн бодлого
  • “Төрөөс театр урлагийн талаар баримталж буй бодлого, зорилт болон   хөтөлбөр, хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх стратеги
  • Байгууллагын хөгжлийн стратеги ба урын сангийн бодлого,
  • Тоглолт үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж
  • Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал 
  • Урлагийн байгууллагын хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт 
  • Урлагийн байгууллага дахь орчины болон үйлчилгээний стандарт, техникийн стандартын өнөөгийн байдал, цаашдын зорилт
  • Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд. хяналт- шинжилгээ хийх, үнэлэх журам ба хэрэгжилт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шакира тайзны хувцаслалт, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна

25/06/2026

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026

Олон улсын музейн зөвлөлийн ээлжит хуралдаан Парис хотноо эхэллээ

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.