Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль болно
Нийгэм

Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль болно

Урлаг Урлаг24/07/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11531353952561452018-07-24-17-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх  наймдугаар сарын 4-нд  “Монгол Шилтгээн” амралтын газар болох гэж байна. “Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ – ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”– той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залуусдаа зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм. 

   Интро Олон улсын хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд тус наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй болжээ. Хөгжмийн фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр доор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг. INTRO хүн бүрт электрон хөгжмийн дамжуулж буй хайр болон энх тайвныг мэдрүүлэхийн зэрэгцээ электрон хөгжим залуу үеийнхний амьдралд өөрийн нөлөөгөө үзүүлсээр байна. Энэ жил Улаанбаатар хотод “Болзъё” уриан дор Монгол Шилтгээн амралтын газар Интро олон улсын электроник хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсуудын  20 гаруй уран бүтээлчид оролцож мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж байгаагаараа онцлог аж.

Э.ЖОНОН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.