Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдана
Уртын дуу

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдана

Урлаг Урлаг26/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
22224263303492018-07-26-11-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна. 

   "Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих бөгөөд Соёлын биет бус өвийн ай савд багтах  “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм

   

Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх,   гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

  

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа нь дор дурьдсан 10 төрлүүдийн хүрээнд зохион байгуулагдана.

  1. Монголын үндэсний хувцасны гар урлал

  2. Уламжлалт эсгий гар урлал

  3. Уламжлалт арьс ширэн гар урлал

  4. Монгол зургийн уламжлалт гар урлал

  5. Монгол сийлбэрийн уламжлалт гар урлал

  6. Уламжлалт уран хатгамал, оёдол, нэхэх сүлжих гар урлал

  7. Уламжлалт наамлын гар урлал

  8. Үндэсний хөгжмийн зэмсэгийн гар урлал

  9. Мал аж ахуйн тоног хэрэгсэлийн гар урлал

  10.  Монгол дарханы гар урлал

“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр зохион байгуулагдах уг үзэсгэлэн, худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг мөн оролцогчдод олгох юм.

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж нь дор дурьдсан материалыг бүрдүүлэн 2018 оны 07 – р сарын 23 – 31 өдрүүдэд [email protected] цахим шуудангаар ирүүлэх болон Засгийн газрын 2 – р байрны 129 тоот өрөөнд өөрийн биеэр авч ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • 1.     Аж ахуй нэгж бол албан хүсэлт, Иргэн бол өргөдөл,

  • 2.    Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

  • 3.     Худалдаалах бараа бүтээгдэхүүний танилцуулга, өнгөт зураг, ашиглах талбайн хэмжээ

  • 5     Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт

Үзэсгэлэн зохион байгуулах байршил, асар, майхан болон бусад холбогдох мэдээллийг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа / 51.264945 / – с тодруулна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мүраками Харүкигийн фэнүүдэд зориулсан жазз тоглолт болно

10/06/2025

“Туургатан” орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ

10/06/2025

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.