Оросын кино студи “Ленфильм” 1939 онд Халхын голын байлдаанд Улаан армийн байгуулсан түүхэн ялалтын тухай уран сайхны шинэ киног бүтээж эхэлжээ. Тус кино студи нь Монголын “Муви Дистрибюшн” ХХК-тай хамтран кино зохиолыг бичиж дуусгасан байна. Хамтарсан шинэ кино уран бүтээлийн зураг авалтыг Халхын голын найрамдлын гэрээ байгуулсан түүхэн өдөр буюу есдүгээр сарын 13-нд Москва хотод эхлүүлэхээр болсон аж.
Энэ тухай мэдээллийг тус улсын Түүхийн Холбооны дарга ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал ноён Сергей Нарыцжин мэдээлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “Ирэх жилд Халхын гол дах тулаан ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой биднийг угтаж байна. Энэхүү тулаанд Улаан армийн байгуулсан ялалт нь 1941 онд болон дараагийн жилүүдэд Япон улсыг ЗХУ-руу довтлохоос урьдчилан зогсоосон юм. “Ленфильм” кино студи нь Монголын талаас гаргасан хүсэлтийн дагуу шинэ уран сайхны киноны бүтээл дээр ажиллаж эхэллээ” хэмээн ярьжээ. Мөн тэрээр “Ленфильм”-ийн Оросын түүхийн Холбоонд хандсан хүсэлт байгаа бөгөөд ОТХ энэ шинэ уран бүтээлийн Удирдагчийн үүргийг гүйцэтгэнэ” гэжээ.
Халхын голын байлдаан нь Япон улс болон ЗХУ хоёрын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Халхын голын сав хөндийд 1939 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг.
Ш.ОЧ