“Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оны есдүгээр сарын 4-8-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Өвөр Монголын Хэвлэлийн албаны Хан Юүн Шян дарга өөрийн биеэр Монголд ирж хэвлэлийн бага хуралд оролцсон юм.
Өвөр Монголын Хэвлэлийн албаны Хан Юүн Шян соёл аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулж буй гол зорилго нь нэгдсэн арга хэмжээг хамтран хийж үүгээр дамжуулан хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орон соёлоор харилцан ойлголцох цаашлаад ард түмний найрамдал нөхөрлөлийг зузаатгах юм. Энэ арга хэмжээгээр дамжуулаад хоёр орны ард түмэн нээлттэй, элэгсэг дотно болно гэж найдаж байна. Цаашдаа улам сайхан арга хэмжээг зохион байгуулж хамтран ажиллах болно гэлээ.
Соёлын өдрүүдийг харилцан 7 удаа, Хятад Монголын хэвлэл мэдээллийн форумыг 8 удаа зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улс боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, спорт аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг хүмүүнлэгийн салбарт нягт харилцаж, найрамдалт хамтын ажиллагаагаа хадгалсаар ирсэн билээ. Соёлын өдрүүдийг харилцан 7 удаа, Хятад Монголын хэвлэл мэдээллийн форумыг 8 удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн соёл жуулчлалын өдрүүдэд үзэсгэлэн гаргах, уран сайхны тоглолт хийх, кино үзүүлэх, монгол эмч нарын төлбөргүй оношлого явуулах, ном хэвлэлийн үзэсгэлэн танилцуулах, хоёр улсын дээд сургуулиуд харилцан лекц зохиох, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн хурлыг зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээтэй олон төрлийн арга хэмжээ болох юм.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
Хятадын соёлын өдрүүд уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд хоёр орны найрамдалт харилцаанд томоохон байр суурь эзэлдэг. Энэ жилийн онцлогийн хувьд соёлын өдрүүдийг “соёл аялал жуулчлалын өдрүүд” гээд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Энэхүү өдрүүд бидэнд том боломж авчирч байна. Бид энэхүү арга хэмжээгээр Хятадын ядуурлыг бууруулж буй арга барил, Хятадын соёлын салбарт гаргасан ололт амжилт, инноваци технологийн үсрэнгүй хөгжилд хэрхэн хүрсэн зэрэг олон туршлагыг ард түмэн болон хэрэгтэй салбарт мэдээлж хүргэх боломж бүрдэж байна.
Мөн Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн хувьд бидний хамгийн том үүрэг бол ес дөх удаагаа Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг Өмнөговь аймагт зохион байгуулах юм. Хоёр улсаас нийтдээ 158 хүн оролцоно.