Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“ТОРГОНЫ ЗАМ – ВААРАН УРЛАЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД УРАН ЗУРГИЙН ГАЛАРЕЙД БОЛНО
Үзэсгэлэн

“ТОРГОНЫ ЗАМ – ВААРАН УРЛАЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД УРАН ЗУРГИЙН ГАЛАРЕЙД БОЛНО

Урлаг Урлаг05/09/2018Шинэчлэгдсэн:10/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
265959695989889174802002018-09-05-14-07[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  •  Хэвлэх

 

            Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ–ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галарейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 2018 оны 01 дүгээр сарын 27-нд “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах анхны  ажлын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллах, оролцогч талыг төлөөлж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Керамик зургийн орчин үеийн урлагийн холбооны тэргүүн Гуан Юүн Ки, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музейн захирал Бороноева Т.А., монголын талаас Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон хамтран ажиллах Уран зургийн галарейн захирал А.Янжив, мөн  бусад байгууллагын төлөөлөгчид, уран бүтээлчид оролцсон.

Соёл, урлагийн газар нь  “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах  хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг БНХАУ-ын үйлдвэр, мэдээллийн яамны Соёл, урлагийн төвтэй байгуулж,  тус үзэсгэлэнг Монгол, Буриад, Хятад 3 улсад  2018 оны 9 – 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын  шаазан урлалын төв болох Жиндэмин хотод монголын талаас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, зураач Ш.Чимэддорж, уран бичлэгийн мастер, зураач П.Тамир, Буриадын талаас тус улсын нэрт уран бүтээлчид Александра Дугарова, Чингис Базаров нар Хятадын уран бүтээлчидтэй хамтран энэ оны 3 дугаар сарын 27-ноос 14 хоногийн хугацаатай  үзэсгэлэнд тавигдах уран бүтээлээ туурвих ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Уран зургийн галарейд 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагт болох ба  үзэсгэлэнг 7 хоногийн туршид олон нийтэд толилуулна.

10 дугаар сарын эхний долоо хоногт Буриад Улсын Үндэсний музейд тус үзэсгэлэнг зохион байгуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

04/03/2026

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.