Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёлын өвийн зөвлөгөөнд оролцогчид: Түүх соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал
Уртын дуу

Соёлын өвийн зөвлөгөөнд оролцогчид: Түүх соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал

Урлаг Урлаг18/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
444552610879382018-10-18-10-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өвөг дээдсээр уламжлагдан ирсэн хосгүй нандин өв соёлоо үеийн үед хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь энэ цаг үеийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.

   Даяршлын эрин зуунд  Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөнд үндэсний өв соёлоо алдаж, гадны соёлд автаж байгаа залуус, хойч үедээ санаа зовниж байгаагаа ахмад үеийнхэн, судлаачид, соёлын өв тээгчид ярьж байна. Тэд энэ асуудлаар зөвлөлдөж, соёлын өвөө хадгалах хамгаалах тал дээр  харилцан санал солилцож байна. Жилээс жилд соёлын өв тээгчид цөөрч, багачууд залуус өв уламжлалаа алдаж байгаа энэ цаг үед соёлын өв тээгчдийг алдаршуулж, төр засгаас тэдэнд дэмжлэг үзүүлж хосгүй нандин өв соёлоо хамгаалж үлдэх нь чухал ажил гэдгийг зөвлөгөөний онцолж байлаа.  

   Монгол  соёлын өвийн дархлаа алдагдаж байгаа энэ үед хүүхэд багачууддаа бага, нялхаас нь ёс уламжлал, өв соёлоо түгээх шаардлагтай болсныг зөвлөгөөнд оролцогчид ярьж байна. Төрөөс цогц бодлого хэрэгжүүлж шаардлагтай байгааг ч хөндөж байсан юм. 

   "Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн 2 өдөр үргэлжлэх юм. Зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зохион байгуулагчд ярьж байлаа. Өвөг дээдсээс үлдээсэн түүх соёлоо хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал асуудал хэмээцгээж байсан юм.

Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөний нээлтийн талаарх мэдээллийг
ЭНД ДАРЖ үзэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025

“T-ara” хамтлаг “Re/verse” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

09/08/2025

“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

08/08/2025

Монголын тухай зурсан зургаараа уралдаад түрүүлсэн япон хүүхдүүд манайд аялж байна

08/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.