Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Б.Түвшинбатыг хуулийн байгууллагаар шалгуулна”
Нийгэм

“Б.Түвшинбатыг хуулийн байгууллагаар шалгуулна”

Урлаг Урлаг14/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gangaabatar5368950752018-11-14-13-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Түвшинбат тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр зураачийг театрын мөнгийг өөрийн компанийн данс руу шилжүүлж, хууль бус үйлдэл хийж байгааг хуулийн байгууллагад шалгуулах болсноо хэлсэн.

   Дуурь, бүжгийн театрын ерөнхий зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатартай холбогдон энэ асуудлаар тайлбар авлаа. Тэрбээр “Театрт ажиллаж байсан Б.Түвшинбат нэр төрд халдсан мэдээлэл хийлээ. Би театрт олон жил ажиллахдаа ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Түүний яриад байгаа 80, 312 сая төгрөг зэрэг тоон дүнгүүд зөрүүтэй байна. Театрын уран бүтээл ганцхан зураачийн ажил биш юм. Ямар ч уран бүтээл хийгээгүй байж худал мэдээлэл нийгэмд түгээж байгаад харамсаж байна. Миний гэр бүлийг  доромжилж байгаа Б.Түвшинбатыг хуулийн байгууллагаар шалгуулах болно.” гэсэн юм. Тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатар удам дамжсан зураач юм. Түүний аав Ардын зураач А.Гунгаасүх тус театрын ерөнхий зураачаар ажиллаж байжээ. Мөн түүний төрсөн дүү Г.Оюун тус театрын хувцасны зураачаар ажиллаж байна. Түүний гэр бүлийн хүн ч зураач.

   Г.Ганбаатар 1998 оноос эхлэн театрт ажиллаж эхэлсэн бөгөөд “Хүслийн трамвай” жүжгээр ажлын гараагаа эхлүүлж байжээ. Тэрбээр “Богема” дуурийн тайз шийдлээрээ 2005 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртэж байсан бөгөөд дэлхийн болон Монголын олон сонгодог бүтээл дээр ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.