Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээ
Нийгэм

Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээ

Урлаг Урлаг21/03/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51351352268631502019-03-21-10-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь.

   Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй эцэг эхчүүд, томчуудыг гайхуулах утсан дээр дэнчигнэн явагчид, 10 метрийн өндөрт туялзан найгах үзүүлбэрүүд дуу алдуулах гэнэ. Гадны уран бүтээлчдээс гадна Монголын циркийн сор болсон үзүүлбэрүүд ч тоглох бөгөөд шидэх банзнаас үсрэгчид, хүч тамирын гайхамшиг, уран нугаралт зэрэг монголын брэнд үзүүлбэрүүд эдгээр өдрүүдэд үзэгчдийг алмайруулахаар хэдийнээ бэлтгэл сургуулилтандаа орцгоожээ. Тоглолтын тасалбар сар гаруйн өмнөөс зарагдаж эхэлсэн болоод ч тэр үү суудлын тоо цөөхөн үлдсэн бололтой. Дугуй циркийн манежнаа амьлах гайхамшиг амралтын өдрүүдээр тоглохоор хуваарь гарсан, тасалбар нь эрэлт ихтэй байгаа бөгөөд гэр бүлээрээ заавал амжиж үзэхийг зөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

16/11/2026

Мэтт Дэймон “Одиссей” кино түүний бүх насаараа хүлээсэн боломж байсан гэж ярьжээ

16/11/2026

“Marshals” цувралын жүжигчин Мо Брингс Пленти талийгаач ач хүүгийнхээ дурсгалд зориулан цувралын нэг ангид түүнээс сэдэвлэсэн үйл явдал оруулжээ

16/11/2026

CL “TheBlackLabel” агентлагтай гэрээ байгуулж, шинэ уран бүтээлээ танилцуулахаар боллоо

16/11/2026

Жүжигчин Ко Кён Пёгийн согтуугаар жолоо барьсан хэрэг телевизийн нэвтрүүлгүүдэд нөлөөлж эхэллээ

16/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.