Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ж.Ариунжаргал анхны гоёмсог дуугаараа олныг уяраана
Нийгэм

Ж.Ариунжаргал анхны гоёмсог дуугаараа олныг уяраана

Урлаг Урлаг29/10/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg2850556432019-10-29-13-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок попын ертөнц шинэ өнгийг нэмсэн бүтээлээр бүл нэмээд удаагүй байгаа билээ. Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд "Зүүдний хаалган дээр" шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна.  Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй.

Түүнийг "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ.

 

Тэгвэл  “The Voice of Mongolia” шоунд түүний багт байсан Ж.Ариунжаргалын "Тал нутгийн охин" хэмээх содон нэртэй шинэ дуугаараа өнөөдрөөс FM сонсогдын сонорыг мялаагаад эхэлжээ. Уг дууны аяыг Д.Болд, шүлгийг Quiza зохиосон байна. 

Тал нутгийн охин дууг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь Ж.Ариунжаргалд дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу юм. Финалын шатанд хэрвээ багтсан бол тус шоуны тайзнаа эгшиглэх байсан гэдэг. Энэ талаар "Би энэ хүртэл явсандаа харамсахгүй байна. Зүгээр нэг юманд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр хоёр сонгогдсон хүн нь шинэ дуугаа дуулах эрхтэй болно. Миний тэр дуулах дуу болохоор Д.Болд ахын зохиож өгсөн бүр үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна. Гэхдээ миний өмнөөс харамсаад хэрэггүй шүү, би өөрөө яагаад гэвэл харамсахгүй байна. Би хэзээ ч дуулахаа зогсоохгүй" хэмээж байсан удаатай. Ийнхүү өөрийн дуулахыг хүсэж байсан гоёмсог дуугаа 100 хувь амьдаар бүтээж, тун удахгүй клипийг нь үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. 

 

Дашрамд сонирхуулахад, Ж.Ариунжаргал нь Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин. Түүний ээж нь хөгжмийн бүжгийн коллежийн ятга хөгжмийн багш. Ийнхүү урлагийн гэр бүлээс гаралтай гайхалтай хоолойтой түүнд Төрийн соёрхолт Д.Болд "Тал нутгийн охин" дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр  аялгууг нь зохиосон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чюаньжоугийн Хүүхэлдэйн театрынхан Монголд тоглоно

22/04/2026

Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ

22/04/2026

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026

Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

22/04/2026

Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.