Баруун аймгийг vндэстэн ястны єлгий гэдэг. Энэ єлгийд ардын авьяастнууд олон ч цагийн эрхээр цєєрсєєр буй. Тэдний нэг Ховд аймгийн Дуут сумын иргэн, магтаалч, туульч А.Доржпаламтай уулзлаа.
-Та хэдий vеэс тууль хайлах болов?
-Манай аав Тєрийн соёрхолт, туульч Авирмэд гэж хvн байсан. 1981 оноос аавыгаа дагаж тууль хайлах гэж оролдож явсаар ганц, хоёр тууль сурч vлдсэн.
-Хэдтэй байсан бэ?
-1981 онд 22-той байсан. Цэргээс халагдаж ирээд сонирхож эхэлсэн. Оюутан залуусын XIII наадамд оролцож байсан.
-Хvvхэд байхдаа сонсч л байсан биз дээ?
-Алдаг оног сонсдог л байсан. Сургууль соёл гээд аавын хажууд нэг их байсангvй. Тийм учраас нэлээд хожуу сурсан. Сонирхох нь сонирхож байсан. Би сонсмоор байна, хэлмээр байна гэж хэлэх зvрх зориг байгаагvй юм шиг байна лээ.
-Хэчнээн тууль хайлж байна?
-Би одоо “Наранхvv хаан”, “Талын хар бодон”, “Алтайн магтаал” хэлдэг.
-Хvvхдvvд чинь магтаал хэлж, тууль хайлдаг уу?
-Нэг хvv хєдєє мал малладаг. Тэр овоо сурах дєртэй. Энэ Шинэчулуун гээд долоон настай, бас сурч эхэлж байна. Хєдєє байдаг хvvг маань Шинэтулга гэдэг. Тэр Завханд болсон наадамд яваад ирсэн. Овоо сурах ирээдvйтэй юм болов уу гэж боддог.
-Ямар магтаал хэлж байна?
-”Алтайн магтаал”-аар л голлоод байгаа.
-Таны хайлдаг туулийн хамгийн урт нь хэдий хэрийн хугацаанд vргэлжилдэг юм бэ?
-”Алтайн магтаал”-ыг бvрэн эхээр нь хэлбэл 40-єєд минут болно.
-Хvмvvс урьж магтаал хэлvvлдэг vv?
-Тийм юм байна аа. Зарим айл цагаан сараар гэртээ аваачдаг. Зуны эхэн сараар овооны тахилгад оролцоно.
-Товшуур хєгжмийг єєрєє хийдэг vv?
-Тэгнэ ээ. Єєрєє хийдэг. Хар модоор хийдэг. Царыг нь ямааны арьсаар хийдэг юм.
-Морин хуур тоглох уу?
-Тоглоно оо. Зарим vед морин хууртай хэлдэг.
-Товшуураар юуг нь голлож тоглох вэ?
-”Алтайн магтаал”, мєн туулийн тєрлийн зvйлийг л товшууртай хайлдаг. Морин хуураар орчин vеийн магтаал, зохиолын тєрлийн зvйлийг тоглоно.
-Алдарт ерєєлч, магтаалч Цэрэндорж гуайн хэлдэг “Уйлган шарын домог,” Хохоо Намжил” гэх мэтийн магтаалыг хэлэх vv?
-Хэлнэ. Гэхдээ єєрийгєє би тэр хvний хэмжээнд сайн сурсан гэж хэлж чадахгvй.
-Тоглолтоор явах уу?
-Vгvй дээ. Хааяа баг, бригадын уулзалтаас хэтэрдэггvй.
-Энд медалиуд байна. Хаанаас авсан медаль вэ?
-Холбоочдын 80 жилийн урлагийн наадмаар авсан алтан медаль. Тууль хайлж авсан юм. Би холбоонд 25 жил ажиллаад цомхтголоор гараад хоёр жил болж байна.
-Одоо юу хийж байна?
-Эхлээд хэдэн мал эргvvлсэн болж байсан. Хvvхэд сургуульд ороод тєвд орж ирсэн. Одоо машин засдаг ажилтай л болчихоод байна.
-Аавынхаа тухай тодорхой яриач?
-Манай аав Тєрийн соёрхолт туульч Авирмэд гэж хvн байсан. Уул нь Мєнххайрхан сумын хvн л дээ. 1935 онд тєрсєн. Урианхай хvн. 1971 онд урлагийн их наадам болсон. Бадраа гуай анх зохион байгуулсан даа. Тэр наадмаар л анх тайзан дээр гарсан гэдэг юм. Ємнє нь нутаг орондоо айлаар уригдан 2-5 хоногоор тууль хайлдаг байсан гэсэн.
-Ямар ямар тууль хайлдаг байв?
-Манай аав ШУА-ийн хэл шинжлэлийн хvрээлэнд 16 том тууль бичvvллээ гээд хоёр cap болоод ирж байсан юмдаг. 1983 онд юм уу даа.
-Ямар тууль хэлсэн юм бол?
-”Аргил цагаан євгєн”, “Талын хар бодон”, “Наранхvv хаан”, “Бvжин Даваа хаан”, “Довуу хар бєх”, “Хvрэл мєнгєн дош”, “Хvрэл алтан дєш”, “Хvрэл арслан магнай” гэх мэт тууль байсан байх.
-Аав чинь тууль хайлах эрдмийг хэнээр заалгасан юм бол?
-Аавын авга ах Ширэндэв гэж Мєнххайрханы урианхай хошууны хvн байсан юм билээ. Тэр хvн олон тууль мэддэг, гайхалтай сайхан хайлдаг хvн байсан гэдэг. Тэр хvнийг бага балчир байхдаа дагаж сонсч явсаар 18, 19-тэйдєє хэлж эхэлсэн гэдэг юм. Ивдэрт гэдэг газар Мєнххайрхан сумын тєв байгуулагджээ. 1950-иад онд юм шиг байна лээ. Улсын мал нядалгаа болж. Бvх бригадын хvмvvс ороод ирчихсэн байж. “Эх орон-52″ гэж радио байсан даа. Тэр радионд єсгєгч холбоод хоёр, гурван гэрт єсгєгчєє тавиад манай ааваар тууль хэлvvлжээ. Гэр, гэрт л баахан хvмvvс байж. Тууль хэлж дууссан чинь хоёр хєгшин босч ирсэн байна. Тэдний нэг нь Дуут сумын алдарт туульч Чойсvрэн гэдэг хєгшин байж. Нєгєє нь Ширэндэв гэдэг хєгшин байв. Тэд хvний араар нуугдаж суугаад сонсоод байсан юм билээ. Тэд босч ирээд “Чи одоо биднээс хойш энэ Урианхайн ард тvмэнд тууль хэлж бай” гэжээ. Ингэж тууль хайлах эрх олгодог байсан юм билээ. Тэр хоёр туульчийг ирснийг мэдээд, сууж байхыг нь харсан бол би туулиа хэлж чадахгvй байх байсан юм гэж аав ярьж байсан. Ингэж л аав маань урианхайчуудад тууль хэлэх эрх авч байсан юм билээ.
-Энд урианхайчууд дотор тууль хэлдэг єєр хvн байна уу?
-Манай аавын ач болох нэг залуу байна. Аавын ахынх нь хvvхэд. Дамдиндорж гээд багш байна. Энэ залуу сvvлийн vед овоо сурч байна. Миний тєрсєн дvv Балдандорж гэж залуу Ховд аймгийн театрт ажиллаж байна. Тэр залуу тууль хэлнэ ээ. Сэсээр гэж хvн Ховд аймгийн тєвд бий. Тэр хvн бас тууль хэлж байна даа.