Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуучин Б.Цогд зориулсан “Агшин” тоглолтоор 30 сая төгрөг цугларчээ
Уртын дуу

Дуучин Б.Цогд зориулсан “Агшин” тоглолтоор 30 сая төгрөг цугларчээ

Урлаг Урлаг01/03/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Capture7067765792021-03-01-18-33[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Жирийн монгол охин” “Агшин”, “Хүүхэд нас“, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цогийн хорт хавдрын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтоор 30 гаруй сая төгрөг цугларчээ. Тэрбээр хорт хавдрын өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Рок попын уран бүтээлчид түүнд зориулсан хандивын аян эхлүүлж, "Агшин" нэртэй хүндэтгэлийн тоглолтыг хоёрдугаар сарын 27-нд “UBS”, “TV5”, “TV8”, “Өлзий” телевизээр шууд дамжуулан үзэгчдэд хүргэсэн.

   Тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Эрдэнэтуяа, Л.Болдбаатар, дуучин С.Наран, Н.Оюунбилэг, Б.Ангирмаа, Б.Чинбат, Ц.Сарнай, Т.Дэлгэрмөрөн, Ука тэргүүтэй уран бүтээлчид “Никитон”, “Хурд”, “Айзам-2”, “Харш”, “Сүнс”, “Титэм”, “Мотив” хамтлаг тэргүүтэй 27 уран бүтээлч оролцон ая дуугаа өргөжээ.

   “Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэхдээ кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээлээ туурвисан юм байна.

А.СҮРЭН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025

“Freakier Friday” кино ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.