Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэнэ
Нийгэм

“Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэнэ

Урлаг Урлаг02/08/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
555223000220302021-08-02-19-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, аймаг орон нутагт соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажил эрчимжиж байгаатай холбогдуулан Соёлын яамны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт ажиллалаа.

  Соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчид сүүлийн 10 жилийн хугацаанд тогтвортой өсөж, тэр дундаа соёлын төв, ордны үзэгчид соёл урлагийн байгууллагын нийт үзэгчдийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа юм. Гэсэн ч зарим аймаг, сумдад соёлын төвүүдийн барилгын засвар, багтаамж зэргээс үүдэн соёлын хүртээмж харилцан адилгүй байна.

   Жишээ нь, Дундговь аймгийн “Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгөөгүйгээс үүдэн өнөөг хүртэл дуусаагүй байна. Олон жилийн хугацаанд барилгын ажил зогссон тул суурь, шалны бетон, арматур зэрэг барилга угсралт хийгдсэн хэсэгт дахин шинжилгээ хийх шаардлагатай болсон бөгөөд Ажлын хэсэгт багтаж Дундговь аймагт ажилласан Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд театрын барилгын дүгнэлтийг гаргахаар болсон юм.

Ингэснээр барилгын хийц бүтээцийн, чанарын, техник хяналтын, төсвийн зэрэг бүх дүгнэлтүүд нэгтгэгдэн “Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэх боломжтой болж байна.

Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр орон нутагт Соёлын хэлтэс байгуулах асуудлаар Аймгийн удирдлагуудтай дэлгэрэнгүй ярилцаж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж эхлэхээр боллоо.

Мөн Дундговь аймагт ажилласан Ажлын хэсгийнхэн аймгийн номын сан, Аймгийн музей, “Төв халх” дуулалт жүжгийн театр болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраар орж, байгууллагуудын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, зарим асуудлыг дэмжиж, шийдвэрлэхээр болов гэж Соёлын яамнаас мэдээллээ.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026

Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

22/04/2026

Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ

22/04/2026

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.