65 настай Элтон Жон болон түүний нөхөр 49 настай Ферниш нар хүүхдээ хайрлаж, халамжилж буй ч хүүхдэд эхийн, эмэгтэй хүний хайр халамж хэрэгтэй байдгийг эрхгүй мэдэрчээ.
“Мэдээж, хүү минь том болоод огт эхгүй өссөнөө мэдээд сэтгэл нь шаналах байх. Гэхдээ одоогоор бид гурав жаргалтай л байна. Миний хүү хөгжилтэй, хөдөлгөөнтэй, баяр баясгалантай өсч байна. Хүү минь дүүтэй болвол сайхан гэж бид бодох болсон. Дахиад хүүхэд тээгчээр дүүг нь гаргуулах тухай ч бид ярилцах болсон. Хэрвээ бид дахиад тийм сайн хүүхэд тээгч олвол эргэлзэлгүй дүүг төрүүлүүлэх болно” гэж Элтон Жон ярьжээ.
Р.Гэгээ