Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог.
Дөрвөдүүд бүжгийг “бий” бүжиглэхийг “бийлэх” хэмээн нэрлэнэ.Бийг хуурын тусгай аялгуунд бийлдэг.Дөрвөдийн бийлгээ нь жижиг зайд бүжиглэдгээрээ бусад бүжигээс онцлог.Тэд бийлэхдээ ганц ганцаараа цувж босч бийлдэг.Дөрвөдийг голдуу хавар , зун , намарт айлууд бөөнөөрөө буух үед нэг нэгнийдээ цугларч биелдэг, биелэхдээ эрэгтэй, эмэгтэйгүй гараа далдалж дээлийн буулгасан нударгыг дотогш нь атгаж, эрэгтэйчүүд тайван байдлын бэлгэдэж хутгаа буулган бүжиглэдэг ёстой байна.