Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Оросууд Высоцкийг мартахгүй
Нийгэм

Оросууд Высоцкийг мартахгүй

Урлаг Урлаг25/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images1146134312012-07-25-12-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт дуучин,жүжигчин ,яруу найрагч Владимир Высоцкий бурханы оронд  залраад нэгэнт 32 жил болжээ.Гэвч түүнийг ард түмэн мартсангүй.Урьдын адил хайрлан хүндэтгэдэг хэвээрээ билээ.

Высоцкийн нэрэмжит Таганкийн улсын соёлын төвөөс  энэ жил түүний дурсгалыг хүндэтгэх өдрийг  даруухан тэмдэглэж өнгөрлөө.

“Таганкийн Высоцкийн ордонд “ түүний зохиол “Диваажингийн алим “ жүжгийг Рашид Тугушев найруулан тавьжээ.

“Би , Владимир Высоцкий…” дурсамж концертийг  түүний журмын нөхөр ардын жүжигчин Валерий Золотухин санаачлан  найруулан бөгөөд алдарт  дуучны дуулсан дуу,яруу тансаг шүлгүүд эгшиглэлээ.

Мөн телевизийн  “Нэгдүгээр суваг “-аар “Высоцкий.Сүүлчийн жилүүд” бүрэн хэмжээний  баримт кино үзүүлсэн байна.

Мөн өчигдөр Высоцкийн нэрэмжит Таганкийн улсын соёлын төвд “1972он. Владимир Высоцкий  Високосны  зун” үзэсгэлэн  нээгдлээ.Чухам тэр зун  Володя тэнд 30 гаруй алдарт шүлгүүдээ тэрлэж,бас ая зохион  кино зураг авхуулсан байдаг.

Өнөөдөр ч Высоцкийг дурсан нулимс унагах нөхөд олон билээ.

“Амьдрал  нулимасанд  дургүй “ киноны нэр чинь түүний шүлгийн  мөр шүү дээ.Кинон дээр тэр сайхан дуу нь эгшиглэдэг юм.

Уг нь яг үгчилэн орчуулбал “Москва нулимасанд  итгэдэггүй “ гэмээр.

Тиймээ. Москва нулимасанд  итгэдэггүй ч Высоцкийг  мартдаггүй билээ.

Л.Мөнхбат

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.