Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо жил бүр зохион байгууладаг Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх “Азийн кино контентийн маркет” (ACFM)-ын цахим кино үзвэрт оролцох хүсэлтэй Монгол кино бүтээлүүдийг хүлээн авч байна.
Азийн кино контентын маркетын цахим кино үзвэр нь кино, контент бүтээгчдэд өөрсдийн бүтээлийг олон улсын кино борлуулагч, дистрибьютер, продюсер, кино наадмын төлөөлөгч болон салбарын мэргэжилтнүүдэд цахимаар танилцуулах боломж олгодог үзвэрийн платформ юм.
Кино урлагийн зөвлөлөөс “Online Booth”-ээр хангах бөгөөд кино үзвэрийн зардлыг уран бүтээлч өөрөө хариуцна.
Кино бүтээлийг 2026 оны есдүгээр сарын 5-ны өдрийг дуустал хүлээн авна.
Киноны мэдээлэл хүлээн авах холбоос: https://forms.gle/HcJuAQhrQ9ZPPCKbA

