Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Японы шилдэг хамтлагууд Монголд ирнэ.
Нийгэм

Японы шилдэг хамтлагууд Монголд ирнэ.

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4418327982012-08-10-09-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Анимэ, Манга сонирхогчдын холбооноос Японы соёлын өдрийг тохиолдуулан томоохон арга хэмжээ зохион байгуулах нь. Энэ сарын 11-нд болох тус арга хэмжээг  Үндэсний соёл амралтын хүрээлэн, Японы Элчин сайдын яам, Япон-Монголын Төвөөс хамтран зохион байгуулж буй гэнэ.

Үйл ажиллагааны хүрээнд Анимэ болон Мангагийн үүсэл хөгжил, Жэй рок хөгжил, шилдэг хамтлаг дуучид, урсгал чиглэл, Оригами буюу цаасан урлал, Хиригана, Катагана /япон хэлний хоёр төрлийн үсэг/, Шодо /японы уран бичлэг/, Цайны ёслол /зочин дайлах урлаг/, Кэндама /үндэсний тоглоом/, Икэбана /цэцэг амьдруулах урлаг/ зэргийг танилцуулж, мэдээлэл өгөх юм байна.

Түүнчлэн рүбикийн шоог хамгийн хурдан эвлүүлэх болон АХА тэмцээн зохион байгуулахаар болжээ. АХА тэмцээн нь Япон улсын тухай, Анимэ, Манга болон Жэй роктой холбоотой асуултуудаар өрнөх гэнэ. Харин зургийн тэмцээнд хүн бүр оролцох эрхтэй бөгөөд тавхан минутын дотор хэн сайн зурж чадсан нь ялагч болох ажээ. Энэхүү арга хэмжээнд Японы дуучин Мицүки, “The Seasons”, “Kasora” болон сонгомол хамтлагууд ирж ая дуугаа өргөх юм.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.