Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Д.Бямбацогт: Манай театр үнэндээ алтан малгайтай, шалдан хаан шиг л байна
Одод

Д.Бямбацогт: Манай театр үнэндээ алтан малгайтай, шалдан хаан шиг л байна

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(6)9624963582012-08-10-15-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Чөлөөт уран бүтээлч болоод кино дэлгэцнээ дүрээ мөнхөлж яваа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогтыг уншигчид маань андахгүй биз ээ. Арав гаруй жилийн өмнө “Стриптиз блюз” нэгртэй эротик жүжиг найруулан тухайн үед дөнгөж сургуулиа төгсөөд байсан жүжигчин Р.Анхнямыг тоглуулсан нь нэлээд шуугиан тарьж байлаа.

Түүгээр ч зогсохгүй, мань эр цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглон үзэгчдийн талархлыг хүлээгээд амжсан нэгэн. Харин өнөөг хүртэл театрт тоглохгүй, чөлөөт уран бүтээлч гэгдэж яваагийн учрыг түүнээс асуухад “Манай театр үнэндээ алтан малгайтай,  шалдан хаан шиг л байна. Улаанбаатар хотын ганцхан театрт урлагийн сургууль төгсч байгаа хүүхдүүд багтахгүй гэдэг нь мэдээж.

Уран бүтээлч гэдэг чинь шидтэн биш. Маш олон уран бүтээлч нийлж байж нэг амь бий болгодог юм. Дан ягаан байшинг театр гэхгүй. Түүн дотор жинхэнэ уран бүтээлчид л байх ёстой” шулуухан хариулжээ.

Д.Бямбацогт жүжигчин хүний хувьд өөрийн гэсэн менежертэй болж, найз нөхдийн гуйлгаас эрс татгалзан, уран бүтээлийн үнэлэмж тогтоохын төлөө зүтгэж буйгаа ч нуусангүй. Үүнийгээ тэр “Авьяас минь зэврээд авдранд хэвтвэл тэр л биз. Өөрийнхөө хөдөлмөрийг үнэлсэн хэмжээнд мөнгө нэхэхээр тэд өгч чадахгүй. Тэгэхээр бид санасандаа хүртэл хангалттай цалингаар амьдардаггүй улс” гэж ярьсан байна.

Р.Есүй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

03/08/2025

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.