Тайз засал
Өвөрмөц дэгжнээр тохижуулсан Парис дахь орчин үеийн зочдын өрөө. Тайзны гүнд цааш түрж орсон өргөн хонгил. Түүний зүүн талаар үүдний өрөө, гал тогоо, баруун талаар хоолны өрөө рүү орох гарц. Номын сан, унтлагын өрөө, хананд суулгасан том хувцасны шүүгээнд хүргэх гурван хаалга байна.
Нэгдүгээр үзэгдэл
Дөрөвдүгээр сарын найман. Даваа гариг, арван нэг арван тав /өглөөний/
Хоёрдугаар үзэгдэл
Дөрөвдүгээр сарын арван нэгэн. Пүрэв гариг өдөр.
Гуравдугаар үзэгдэл
Дөрөвдүгээр сарын арван хоѐрон. Баасан гариг, арван дөрвөн цаг дөчин таван минут.
НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээгдэхэд тайз хүнгүй байна. Танхимд үзэгдэх газарт нэгийг нь хаагаагүй хоѐр чемодон. Буйдангаар хувцас хунар тараан хаясан байна. Шалан дээр цана хийгээд зотон, зураг, мольберт зэрэг зураач хүний хэрэглэл. Арианагийн дуу. Сав суулга шургуулганд, халбага ширээ хайрцаганд, алчуур бүтээлэг шүүгээнд, тэнд бас болор таваг хундаганууд байгаа. /Гал тогооноос Арианаа түүний араас Блез гарч ирнэ. Ариана цанын хувцастай/
Ариана – /номын сан руу явахдаа/ Энд номын сан, энэ бол архи дарсны шүүгээ. Хэдэн шил юм үлдсэн байх, та ууж болноо, данс тооцоо хийхээ болъѐ. Харин намайг ирсний хойно ганц шил виски бэлэглэнэ биз. /Ариана унтлагын өрөө явж байх зуур Блез номын санг харж зогсоно/ Энэ унтлагын өрөө. Гэхдээ би танд үзүүлчихсэн байх аа. /маанагдуухан инээж/ За боллоо! Та бүгдийг нь үзлээ! Одоо нэг бяхан ноцтойхон асуудал үлдлээ! Юу л даа … би мөнгөний тухай ярианд тун дургүй! /энэ бүхнийг ярьж байхдаа тэрээр буйдан дээрх хувцасыг нэг нэгээр нь Блезд бариулан чемодонд хийж дуусгана. Хайрцагтаа нэг өргөн шотланд ороолт хийнэ/
Блез – Үгүй ээ, үгүй энэ минийх
Ариана – Өө, уучлаарай. Ингэхэд Мишель танд учрыг хэлсэн биз дээ?
Блез – Тэгэлгүй яахав. Хоѐр долоо хоногт наян мянган франк гэсэн байх аа?
Ариана – Яг зөв. Мөн жижиг зардлаа нэмнээ.
Блез – Бас юун зардал вэ?
Ариана – Хоѐрын хооронд таталдахаа боль л доо. Ус, хий, цахилгааны бас утасны, за өөр юуны ч билээ дээ тоолуурын заалтыг тэмдэглэхээ … /Пальто аван чемоданд хийхээр оролдоно/
Блез – Энэ бас минийх!
Ариана – За тэгэхээр, хэрвээ жишээ нь, хорин мянгыг нэмбэл тохиролцож болох юм гэж би бодлоо.
Блез – Наяаасаа гадна уу?
Ариана – Энэ бүхнийг би зөвхөн таныг л бодож хийлээ гэдгийг ойлгоорой! Яагаад гэвэл саяхан миний найз “Ариана чиний байранд үнэ цэнэ гэж үгүй” гэсэн шүү.
Блез – Тэр ч тэгэлгүй яахав
. Ариана – /хаахын тулд чемодан дээрээ суугаад/ Надад туслаач!
Блез – /мөн чемодан дээр сууж/ Гэвч энэ чинь зуун мянга болно шүү дээ.
Ариана – Азнаарай, би бодоодхоѐ. Тоо моо гэхээр би бүүр самуурчихдаг юм. Найм дээр хоѐр тиймээ, арав болж байна. Би бас халаалтын тухай яриагүй. /дахиад маанагдуу инээнэ/
Блез – За яахав, би танд чек бичээд өгье.
Ариана – /босч хашгиран/ Өө, өө таг мартчихаж. Таныг миний байрыг нүдний цөцгий шигээ хамгаална гэж Мишель эхийнхээ толгойгоор дэнчин тавьж андгайлсан. Та ч гэсэн тангарагла.
Блез – Тангаргалаа /андгайлахаар гараа өргөхдөө нэг ваарыг унагаж хагална./
Ариана – /орилон/ Миний ваар! Бага насны минь дурсгал.
Блез – Би тун их харамсаж байна. /дөрвөн хөллөж хагархайг нь түүнэ/
Ариана – /мөн дөрвөн хөллөж/ Аймшигтай! Надад орилох ч зав алга галт тэрэг арван нэг тавьд
Блез – /босч Арианад өндийхөд нь туслаад/ Та бүү сандар. Би наалгачихнаа. Энд удах хэрэггүй. Галт тэрэгнээсээ хоцорчихно шүү. /чек бөглөж/ тэгэхээр та зуун мянга гэсэн байх аа.
Ариана – Шууд зуун хорин мянга гээд биччих. Ваарны үнэ нэг тиймэрхүү
. Блез – /гайхаж/ Энэ ваар уу?
Ариана – Бүртгэлээ хар л даа. Тэнд хорин мянга гэж байгаа. /
Блез халааснаасаа бүртгэлийг гаргаж ирнэ.
Ариана хуудсыг гараас нь сугалж/ Тэр, харахгүй юу, хоѐр ваар, хятадын дуураймал, хорин мянган франк. Би ер худлаа яриагүй.
Блез – Энд хоѐр гэсэн байна. Би ганцыг л харсан шүү дээ.
Ариана – Энэ хоѐр хосоороо л байвал үнэ цэнэтэй юм. Тэр ганцаараа үлдсэн нь одоо юу ч биш.
Блез – Гэхдээ …
Ариана – Хорьхон мянган франкын төлөө маргахаа болъѐ. Мишель таны төлөвлөгөөний тухай ярьсан. Хэрэв шатах юм бол бүдүүлэг хэлсэнд минь уучлаарай. /маанаг инээнэ/
Блез – /номхорч чекийг бөглөнө/ За яах вэ. Хэний нэр дээр билээ?
Ариана – Ариана Кларенс
Блез – /бичиж авна/ З Л А ?
Ариана – К Л А кла Р Е Н С ренс
Блез – /бичиж гүйцээд чекээ өгнө/ Май
Ариана – Зуун хорин мянга, зөв байна. Их баярлалаа. Та их гоѐ бичигтэй юм. /хатаахын тулд сэвнэ/ Одоо би явлаа. Хорин гуравны гуравдахь өдөр эргэж ирнэ. Хорин хоѐрны орой байрыг минь суллана гэж найдаж байна.
Блез – Та санаа зовохгүй байж болно.
Ариана – Тэгвэл тэгээд боллоо. Би таныг орхин одъѐ. /цагаа харна/ Галт тэрэг хөдлөхөд арван найман минут дутуу байна. Орчин үеийн амьдрал хуй салхи л гэсэн үг яагаад хүмүүс солиордогийг би ойлгох юм даа. /чемоданаа авна/
Блез – Үгүй ээ, энэ минийх
Ариана – Толгой минь хаана явнаа! /чемоданаа бариад бараг гарч явахдаа/ Хорин хоѐрны хоѐр дахь өдөр.
Блез – Хатагтай, та цанаа мартлаа. /цаныг нь өгнө/
Ариана цанаа мөрөн дээрээ тавина/
Ариана – Таны энд байгаа чинь юутай завшаан бэ?
/эргэж харахдаа Блезийн толгойг цанаар цохин алдахад Блез доош бөхийнө/ Ууланд цанагүй явах юм гэнээ! Та бод доо! Намайг хүн болгон дооглох байсан байх даа. Пока! /дахин эргэж харна/
Блез – Хатагтай! … энэ миний азгүйтэж хагалдаг ваарны нэг мөн үү?
Ариана – Тийм ээ, юу гэж? /Блез ваарыг мөрөө давуулан шидэж орхино. Ариана орилно. Блез түүнийг цааш нь түлхэж үүдний өрөө рүү оруулна/
Блез – Баяртай, хатагтай! Танд тун сайхан амрахыг хүсэн ерөөхийг минь зөвшөөрнө үү? /ганцаараа үлдэж эргэн тойрноо харна/ О-ля-ля! Дажгүй л эхлэл байна даа. /чемодан авч номын сан руу чиглэн тавих газар эрснээ/ Үгүй ээ, энд биш. Энэ бол номын сан. Унтлагын өрөө аль билээ? Тэнд ! /унтлагын өрөө рүү очиж хаалгыг нээнэ. Утас дуугарна. Бушуухан чемоданаа оруулж тавьчихаад эргэн ирж харилцуурыг авна/ Байна уу? Чи юу, хонгор минь. Тиймээ, ирчихлээ. Дөнгөж сая явсан. Арван нэг хагас болж байгааг мэдэж байна л даа, гээд би яахав дээ? /үүдний хонх дуугарна/ Хүлээгээрээ, хонх дуугарлаа, өнөөх чинь байж магадгүй, утсаа битгий таслаарай, би үзээд ирье. /Үүдний өрөөнд очоод орилно/ Ор ор. Түлхүүр хаалганд байгаа. /утасны дэргэд буцаж ирээд/ Байна уу? Женевьева? Арван минутын дараа ирнээ… за, за. Сайн байна… дахин уулзалтлаа! Юу? /тайзны гүнд галын өрөө рүү Мари чемодантайгаа орно. Тэр дороо буцаж ирээд ярианы төгсгөлийг чагнана/ Үгүй ээ, үгүй найланхай үг манатай байна. Сонс л доо. Женевьева. Тийм ээ, би чамд ухаангүй хайртай, гэхдээ … чи миний шувуухай, яг тийм… хүлээж байя. /утсаа тавиад эргэж харна. Түүний өмнө хоѐр салаа гэзэгтэй нүдэндээ шилтэй, гартай чемодан цүнх барьсан 18-тай бүсгүй зогсоно/
Мари – Ноѐн Блез Амбрие мөн үү?
Блез – Тиймээ, юу болов?
Мари – Намайг хөлслөх товчооноос хар бор ажлын үйлчилгээнд илгээлээ.
Блез – /амьсгаа нь давхцаж/ Юу?
Мари – /дүлий хэмээн сэтгэж маш чанга ярина/ Намайг хөлслөх товчооноос …
Блез – За, за сонсож байна, би дүлий биш! Гэхдээ би шал өөр зүйлийг хүссэн шүү дээ.
Мари – /гунигтайгаар/ Дандаа л ингэх юм даа. Хаа ч очсон надад “Бид өөр зүйлийг хүссэн” гэх юм. Хэзээ ч ажилд орж чадахгүй байх аа.
Блез – Орноо, орно! бүү гутар. Минийх их онцгой тохиолдол юм. Надад аятайхан сэтгэгдэл төрүүлэх хүн хэрэгтэй байгаа юм л даа. /Мари реакци/ Юу гэвэл, ширээнд үйлчилж чадах хүн хэрэгтэй байна гэсэн үг. Ойлгож байна уу?
Мари – Өө! Би чадна л даа!
Блез – Та хаа нэгтэй ажилласан байх. Танд тодорхойлолт байна уу?
Мари – Байхгүй. Гэхэдэ би эгчийндээ бүх юмыг нь хийдэг байсан л даа.
Блез – Та мэдээж тосгоноос уу?
Мари – Та яаж мэдээв?
Блез – Яахав, зүгээр л
Мари – Би Плувенез – Моедэкээс ирсэн.
Блез – Хаанаас?
Мари – Плувенез – Моедэк, Бретанид байдаг.
Блез – Тиймээ би ойлгож байна… Тэгэхлээр, хатагтай, тун харамсалтай байна. Гэхдээ надад таныг сургах зав алга. Би хөлслөх товчоо руу утасдаж огт өөр зүйл хүсэж байснаа мэдэгдэхээс өөр аргагүй боллоо. /харилцуураа авсан ч дугаарыг нь мартсан байв. Тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирнэ/ Мари – /уйлж/ 43224-37 Дандаа л ингэх юм даа.
Блез – За тайвшир, юундаа уйлсан юм бэ! Танд ирээдүй байгаа.
Мари – Би амьдрах мөнгөө олох ѐстой, ноѐн д’ Амбрие!
Блез – Тэгэлгүй яах вэ, хөөрхий минь, харамсалтай нь бид бүгд олох ѐстой. Гэвч… ярьж байна. /цагаа харна/ Бараг арван хоѐр боллоо, удахгүй зочид ирнэ.
Мари – /үргэлжүүлэн уйлна/ Оролдоод үзэхийг минь зөвшөөрөх биш үү. Плувенезд миний эгчийнд …
Блез –Надад өөр арга алга бололтой
Мари – /түргэнээ тайвширч/ Тэгээд би үлдэх үү?
Блез – Туршаад үзье. Таныг хэн гэдэг билээ?
Мари – Мари Мадлен Лейауанк
Блез – Хэрвээ та дургүйцэхгүй бол би таныг зүгээр л Мари гэе. Пальтогоо тайлчих.
Мари – /Чемодан цүнхээ авах гэснээ/ Миний цүнхэнд эгчийн захиа бий.
Блез – Сайн байна.
Мари – Эгч маань надад ажилд авсан хүндээ өг гэсэн юм.
Блез – За за … /уншина/ “Хатагтай…”
Мари – /инээхгүйн тулд тэсч ядан/ Эгч маань намайг эмэгтэй хүн дээр очно гэж бодож
Блез – /уншина/ “Юу ч чаддаггүй ач охиныхоо хувь заяаг танд даатгая” За! Маш сайхан! /цаашид уншина/ “Түүнийг сайн харж хандахыг хүсье. Хэрвээ та түүнд амралтын өдөр олговол хойноос нь ирэх эгчтэй нь гадагш гаргаарай”
Мари – Эгч маань Парисыг маш аюултай хот гэдэг юм. Намайг оройн цагаар гэрээсээ гарах болно гэж айж байгаа юм. Энэ нь юунаас болсон бэ гэвэл, нэг удаа бид хоѐр кинонд явчихаад кафед лимонад ууж оройтсоноос болсон хэрэг.
Блез – Үгүй, үгүй хатагтай, ерөөсөө болъѐ. Би таны эгч биш. Парис аюултай хот, би өөр дээрээ хариуцлага хүлээж… баталгаа өгч чадахгүй… Одоохон хөлслөх товчоо руу утасдаж татгалзсанаа хэлье. /утсаа авах ч дугаарыг дахин мартжээ/
Мари – /нулимсан дунд / 432-24-37 / Блезийг утасдаж байх хоорондуур/ Хэрвээ би ажилд орохгүй бол Плювенезд буцаж очих хэрэг болно. Эгч намайг мөнгө олохгүй байна гэж загнадаг. Эгч намайг тэжээгээд л, гэхдээ би гар хумхиад суудаггүй шүү дээ.
Блез – /өрөвдөж/ Танай эгч чинь тааруухан ханддаг уу?
Мари – Тааруухан ч биш л дээ, гэхдээ …
Блез – Чамд эцэг эх байхгүй юм уу?
Мари – Юу л даа миний ээж Парис руу ажиллахаар явсан юм. Гэхдээ дараа нь … шуудхан хэлэхдээ Плювенеэд буцаж ирэхдээ … ээж минь, юу ч гэх юм бэ дээ… Тэгээд л эгч айгаад …
Блез – Аа- А. Тийм учиртай юм уу
? Мари – Дараа нь ээж яваад, түүнээс хойш
Блез – Байна уу? … Хөлслөх товчоо юу… Блез д’ Амбрие байна. Би өчигдөр орой танайхаар орсон … Тиймээ, тийм би! … Тэр тухай л ярьж байна л даа. Энэ миний гуйсан зүйл биш л дээ. /Мари нулимсаа барина/ Орой! Орой гэвэл оройтно. Ойлгооч дээ, би үдийн хоолонд зочин хүлээж байна. Тиймээ өнөөдөр арван минутын дараа. Юу? … Тиймээ, сайхан бүсгүй, ярих юм алга. Гэхдээ … Тиймээ, тийм, намтрынхаа тэр хэсгийг надад ярьчихсан. Зөвшөөрч байна гэхдээ, үгүй ээ үгүй би таныг маш сайн ойлгож байна. Учир нь үүнд байгаа юм биш ээ. би л … Юу? Тийм ээ… Тэгэлгүй яахав… мэдээж, яая гэх вэ? … За, за үзье… Тэгнээ, яг … Тийм … Баяртай хатагтай! /бүхий л яриаг анхааралтай сонссон Мариг харж/ За, яая гэхэв, та явж хувцсаа тайл!
Мари – Би үнэхээр үлдэх үү?
Блез – Одоохондоо тэгнэ ээ.
Мари – Өө! Ноѐн д’ Амбрие баярлалаа.
Блез – /босч/ Энэ тухайд болчихлоо. Авах хоѐр болох нь, юу ч бэлдээгүй.
Мари – /маш тэмүүлэлтэйгээр/ зах руу гүйгээд ирэх үү?
Блез – Хэрэггүй, хэрэггүй. Би бэлэн хоол захичихсан, удахгүй байх. Харин одоохондоо пальтогоо тайлаад, хэрвээ миний ой муугүй бол, гал тогоонд хормогч байгаа, зүүчих. Дараа нь энд ирж тусла. Түргэлээрэй, /Марид галын өрөөг зааж өгөөд өөрийнхөө нэг зургийг авч сандал дээр гарган хананаас өлгөөтэй байсан зургийг буулгана/ О-Ля-Ля! Ийм юмтай учир гэж хэн нэгэн хэлсэн бол! /Мари буцаж ирээд Блезийг сандал дээр зогсож буйг харна/ Энд үүнийг өлгөчих! Буулгасан зургаа авч номын сан руу явна.
Мари – Яах юм. Нөгөөх нь надад илүү таалагдаж байна.
Блез – Таны саналыг хэн ч асуугаагүй байна. /Мари сандал дээр гарна. Блез номын санд ороод архи дарсны дугтуйтай ширээг түрэн буцаж ирнэ. Мари зураг өлгөх гэж акробат хийж ядаж байхыг харна/ Болохгүй нь үү?
Мари – Би энэ хадаасны хувьд дэнпүү жаахан юм. /дахиад нэг оролдлого хийгээд зургийг өлгөх боловч сандлаасаа унан Блез дээр унахад цаадах нь сүүлийн мөчид тэврэн авч амжина/ Азаар та таарлаа /инээд алдана/ Энэ үед Женевьева орж ирнэ.
Женевьева – /гайхаж/ Юу болж байна?
Блез – Бид зураг өлгөхийг оролдож байсан юм.
Женевьева – Энэ бүсгүй хэн юм бэ?
Блез – Үйлчлэгч
Мари – /Блезд тэврүүлсэн хэвээр Женевьевад гараа сунган/ Сайн уу, хатагтай.
Блез – /байдлыг ойлгож Мариг буулгана/ Хоолны өрөөнд ороод дөрвөн хүний ширээ засчих. Тийшээгээ. Хэрэгтэй бүх юм шүүгээнд байгаа. Таваг, жүнз. Та ядахдаа ширээ засч чадна биз дээ?
Мари – Яалаа гэж дээ.
Женевьева – Энэ чинь инээдэмтэй юм.
Блез – /дахиад нэг зураг өлгөх гэж сандлаа татангаа/ Надад заганах хүсэл байна гэж бодож байна уу?
Женевьева – Чи товчоод нэлээд сүр бараатай үйлчлэгч хэрэгтэй гэдгээ тайлбарлахгүй юм уу?
Блез – /сандал дээр гарч/ Тэгэлгүй яахав дээ! Гэхдээ одоо хүмүүст юу ч гэж тайлбарласан ойлгохоо больж.
Женевьева – /түүнд дөхөн/ Энэ бол намайг үнсэхээ болих шалтгаан биш. /хүзүүгээр нь тэвэрч/ Шувуухайдаа хэн баярлалаа гэх вэ? /Үнсэнэ/ Энэ үед орж ирсэн Мари анхааруулж ханиана. Блез Женевьева хоѐр биесээ хөндийрнө…
Блез – /тун ичингүйрч/ Мари … Би чамд шуудхан анхааруулах ѐстой … Энэ хатагтай … Танд юу гэмээр юм … нэг үгээр хэлэхэд Парис ямар хот вэ гэдгийг та мэднэ.
Мари – Надаас зовох хэрэгүй би дасчихсан юм. Хадлангийн үеэр манайхан олонхи нь ингэж үнсэлцдэг юм.
Блез – Тийм үү? Тэгвэл ч мөрнөөс уул уналаа шүү.
Мари – Энэ чинь яг кинод гардаг шиг. Та нар “Техасын морьтон” үзсэн үү?
Блез – Үгүй гэхдээ оройхон гарч байвал.
Мари – Заримдаа би өөрийгөө үлгэрийн гүнж гэж боддог.
Блез – Энэ тухай хоѐулаа дараа ярилцъя. /Мари ямар нэгэн юм эрж буйг хараад/ Та юу эрээв?
Мари – Хулдаас
Блез – Юун хулдаас?
Мари – Ширээ бүтээх, ойлгохгүй байна гэж үү?
Блез – /толгойгоо базлан бараг эхэр татан/ Өө! Бурхан минь! Бурхан минь!
Мари – Ноѐнтоон, бие тань муудав уу?
Блез – Бүтээлэг!
Мари – Ойлгосонгүй.
Блез – Ширээндээ бүтээлэг дэвс!
Мари – Тэгээд л шууд хэлчихгүй. /сургуулийн хүүхэд мэт. Дэвхэрсээр гарна/
Блез – Энэ бүхэн надад хагас сайн өдөр өрөөгөө суллаж өгөх байсан гажигтай Ариана Кларенсаас болсон хэрэг. Би Карльег өнөөдөр урьчихсан, хойшлуулж болохгүй болчихоод байна.
Женевьева – Алт. Чи зөв хэллээ.
Блез – Энэ чинь зуун хорин мянган франк болсон гэж мэд.
Женевьева – Мишель надад ная гэсэн
Блез – /хилэнтэйгээр/ Жижиг зардлаа нэмээд
Женевьева – Чамд таалагдахгүй байгаа юмаа даа.
Блез – /ѐжтойгоор/ Яалаа гэж. Энэ миний амьдралын хамгийн сайн өдөр
Женевьева – Дандаа л чамд юу ч юм таалагдахгүй байх юм. Бүгд миний хүссэнээр л боллоо шүү дээ.
Блез – Чиний хүссэнээр!
Женевьева – Ямар ч байсан чи тэнэглэхгүй бол удахгүй Парисын хамгийн баян өв залгамжлагч бүсгүйтэй сууна. Клебер энэ тухай л мөрөөдөж байгаа. /Ярианыхаа завсар тэд ханан дахь зургуудыг нэг нэгээр нь солино./
Блез – Хэрвээ чамд хэцүү биш бол түүнийг миний дэргэд битгий Клебер гэж дуулаж байгаач
Женевьева – Нууц амраг! Юун сүртэй үг вэ! Чи миний нууц амраг. Тэр бол амьдралын хүндрэлийг минь давахад тусладаг танил
Блез – Чиний хүндрэлийн тухайд гэх юм бол тэр талаар дурсахыг бүү хичээ
Женевьева – Миний хүчинд л чи түүний охинтой суух гэж байгаа болохоор өөр аргагүй болох юм даа.
Блез – Би бас үгээ хэлж дуусаагүй байна.
Женевьева – Дахиад л эхэллээ!
Блез – Женевьева … Хөөрхий эх минь жигшмээр гэж нэрлэх шахсан нөхцөл бүрэлдлээ… амьдралын нөхцөл байдал заримдаа бидний ѐс суртахуунтай нийцэмгүй үйлдэл хийхэд хүргэх юм. Үүний улмаас …
Женевьева – Хүү минь, сонс, одоо өдрийн 12 болж байна. Энэ мэтийн гүн ухааныг би зөвхөн шөнийн 12-оос хойш сонсож чадна. Тэгэхдээ бүр гартаа аяга вискитэй
Блез – Шувуухай минь, чи өөрөө бод л доо. Чи надад хайртай атлаа намайг нууц амрагийнхаа охинтой суулгах гээд байх юм. Ингэхдээ чи миний нууц амраг хэвээр үлдэнэ гэж байгаа. Хэрвээ энэ биш бол өөр юуг бид зан суртахуунд харш гэх юм бэ?
Женевьева – Тэр миний нууц амраг биш гэдгийг дахин давтаж хэлье. Гэвч бид хоѐр миний загвар өмсөгчийн цалингаар ч чиний зарагддаггүй зургийн орлогоор ч амь зууж чадахгүйг би бодолцон аргагүйд хүрлээ.
Блез – Чи шүүрний тухай мартаж
Женевьева – Юу гэсэн үг вэ, одоохондоо чи зөвхөн гурвыг л зарсан.
Блез – Энэ чинь зөвхөн эхлэл
Женевьева – Ямар ч байсан хогийн шүүр зарах чинь мэргэжил биш. Ядахдаа чи тоос сорогч зардаг байсан бол. Тэгээд ч чи өөрөө бод л доо! Чи намайг түүний тухай ярьж байна гэж үргэжл муушаах юм…
Блез – Түүний тухай гэж хэний тухай
Женевьева – Нэгэн хүний тухай! Чиний таних нэгний тухай! Клеберийн тухай, тэгвэл! Түүнээс хагацахыг чи үргэлж шаардах юм. За тэгвэл сонс. Чи түүний охинтой сууснаар их мөнгөтэй болно. Тэгээд миний хүндрэлийг чи шийдэж эхлэх болохоор түүнтэй уулзаж байх шаардлага үгүй болно. Чи үүнийг л хүсээ биз дээ?
Блез – Ингэж энэ талаас нь ярих юм бол, мэдээж, ямар нэгэн локик байна л даа.
Женевьева – Тэгэлгүй яахав дээ! Тэгээд ч нэг зүйлийг, миний та хоѐрын хувьд эзэлсэн хуурамч байр, суурийг, чи төсөөлж чадахгүй. Надад итгэ, энэ чинь тийм хөгжилтэй юм биш. Бүх юм сайхнаар зохицохыг би хичнээн хүсч байна гээч! Жишээ нь: чи зарим нэг үдшийг тодорхой шалтгааны улмаас бид хамт өнгөрүүлж чадахгүй болно гэдэгт огтхон ч шаналахгүйгээр байх юм.
Блез – Би гуйя!
Женевьева – За харав уу?
Блез – Харин дүр солигдсны дараа чи тэр “тодорхой шалтгааны улмаас” шаналахгүй байж чадах уу?
Женевьева – /чангаар инээж/ Тэр бүсгүй шал тэнэг! Надад итгээрэй! Хэрвээ тэр хүүхэн мөнгөн дээр нэмээд үзэсгэлэнтэй, боловсролтой, хурц ухаантай байсан бол би чамайг хэзээ ч түүнтэй танилцуулахгүй байсан юм. Чиний төлөө би өөрийгөө зольж болох юм, гэвч юм бүхэнд бас хязгаар гэж байна аа.
Блез – Хэрвээ миний зургуудыг авч эхлэх юм бол, тангаргалъя.
Женевьева – Тэр болтол бидэнд бүх юмны тухай ярилцах цаг гарна. Лаура д Амбрие! дажгүй сонсогдож байна шүү.
Блез – Чи юу гэчихэв ээ?
Женевьева – Лаура д Амбрие! Чамайг нөхөр нь болохоор чиний эхнэр ийм нэртэй болно.
Блез – Өө, нээрэн тийм л дээ.
Женевьева – Намайг тухайн нь ярихлаар чиний дургүйцээд байгаа тэр нөгөө ноѐнд чиний “де” угтвар ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэж бодож байна.
Блез – Тэр чинь хэн билээ?
Женевьева – Хий үзэгдэл, сүг, буг … Чиний хадам эцэг, тэгвэл! Түүний охин гүн авхай Тэрбээр унтахдаа үүнийг л харж байна. Чамайг гүн гэхэд надад ч сонин байдгыг би хэлэх ѐстой. /хаалганы хонх дуугарна/
Блез – Миний эдлэнгээс юу үлдэх юм бэ?
Женевьева – /дөхөж ирээд хүзүүгээр нь тэврэн авч/ Чамайг Дюран гэдэг байсан ч би хайрлах л байсан даа /үнсэнэ. Энэ үед Мари орж ирээд мөн л ханиалгаж эхлэнэ/
Блез – Танд юу хэрэгтэй вэ?
Мари – Хонх дуугарч байна.
Блез – Тэгээд яагаад онгойлгохгүй байгаа юм бэ? Та яах гэж энд байгаа билээ? /Мари гарч явна/
Женевьева – Мишель энэ бүх явдалд жинхэнэ дипломат шиг байсан. Би чамайг өөрөө Клебертэй танилцуулж болохгүй байсан юм, түүнийг хэр хардамтгайг чи мэднэ шүү дээ.
Блез – Тиймээ чи ярьж байсан, тодруулсанд баярлалаа.
Женевьева – Бид хоѐрыг танил гэдгийг мэдэхгүй байвал сайн л даа. Түүнд сэжиг төрж магадгүй. Нэг сайхан өдөр бид хоѐрыг танилцуулах байх битгий инээчихж үзээрэй.
Блез – Түүнтэй хамт байхад надад инээх дур хүрнэ гэж бодохгүй байна.
Мари – /эргэж ирээд/ Цэцэг авчирчээ! /төлбөрийнх нь хуудсыг сарвайна/
Блез – Арваад сарнайг 3000 франкаар гэдэг чинь бараг л зүгээр авсан гэсэн үг. /халааснаасаа мөнгө гаргаж Марид өгнө. / Май, Мари /Мари гарч одно/
Женевьева – Одоохондоо бүх юм сайхан байна.
Блез – Тийм ээ. Карлье намайг энэ байрыг хоѐр долоо хоногоор хөлслөж авсныг, надад сохор зоос ч байхгүйг, энэ бүхэн худал гэдгийг мэдэх хүртэл
Женевьева – Тэр яаж мэдэх юм бэ? Гэвч энэ бүхэн түүнд ер гол зүйл бус, түүнд ганц “Де” угтвар чинь хангалттай гэдэгт би итгэж байна.
Мари – /цэцэг авчирна/ Хаана тавих вэ?
Блез – /хилэнтэйгээр/ Төгөлдөр хууран дээр тавьчих!
Мари – /эргэн тойрноо харж/ Төгөлдөр хуур алга байна шүү дээ.
Блез – Вааранд хийчих л дээ, чөтгөр ав! гэж. Цэцгийг өөр хаана хийдэг юм бэ? Тэр байна, таны өмнө
. Женевьева – Хонгор минь битгий ингэж бухимд /хонх дуугарна/ Явж онгойлгоѐ. /гарч явна/
Блез – Усанд хийхийнхээ өмнө цаасыг нь аваарай. /өөрийнхөө хэрэглэлээс хайч авч Марид туслахаар очно/
Мари – Та эгчийн минь захиаг гүйцэд уншсангүй дээ!
Блез – /цэцгээ янзлаж/ Битгий гомдоорой, гэхдээ таны эгчийн тухай яриаг сайн цаг хүртэл хойшлуулъя.
Мари – Эгч танд халуун усны тухай бичсэн юм.
Блез – Юун халуун ус?
Мари – Би долоо хоногт нэг удаа халуун усанд очиж орж болох тухай мэдэх гэсэн юм …
Блез – Одоо мөн халуун усны тухай ярихад тохиромжтой цаг байна даа! Та ойлгохгүй байна уу? Тэгснээс ус авчраач. /Мари гарч явна. Блез цэцгийн баглааг засч Женевьева орж ирнэ/
Женевьева – Дун авчиржээ. /тооцоог сарвайна/
Блез – 4800 франк! Дөчин дунгийн төлөө! Дээрэм! Одоо төлчихөөч /түүнд мөнгө өгнө/ / Женевьева гарч Мари асар том угаалтуурын домботой орж ирнэ/
Блез – Энэ чинь бас юу вэ?
Мари – Та намайг усанд явуулаагүй юм уу?
Блез – Өө тэнгэр минь! Ваар луу хийчих! Женевьева орж ирнэ
Блез – За боллоо. Одоо гал зууханд очоод дунгаа тавгуудад хуваагаад хийчих. Нэг тавганд арвыг ойлгов уу?
Мари – /явангаа/ За ойлголоо.
Блез – Арав хүртэл тоолж чадах уу? /Мари явахынхаа өмнө Женевьева руу хараад чангаар инээд алдана/
Блез – Ганцхан түүнд л хөгжилтэй байх шив.
Женевьева – За сонс, хоолын үеэр битгий үймрээд байгаарай, өөрийгөө хянан чи чинь алдартай зураач, энд таван жил амьдарч байгаа, зургуудаа гурван зуун мянгаар зардаг мэдэв үү?
Блез – Яагаад шууд дөрвөн зуун мянга гэхгүй гэж? Харин хоѐр долоо хоногийн дараа юу гэж ярих вэ?
Женевьева – Хоѐр долоо хоногийн дараа чи бараг гэрлэчихсэн байна. Тэр үед юу дуртайгаа ярина биз. Байр чинь чамд багадаад танил бүсгүйдээ өгсөн ч гэдэг юм уу, мэдэхгүй, мэдэхгүй. /хонх дугарна/
Женевьева – Ёох, арилах хэрэгтэй, хэрэв намайг энд барих юм бол бүх юм өнгөрнө.
Блез – Би мөн сайхан инээж авна даа. Чиний Карльегийн нүд нь орой дээрээ гарах байлгүй.
Женевьева – Болъѐо, Блез болъѐ! Чи миний дэргэд түүнийг Клебер гэхэд тэсэшгүй нь. Чиний бүдүүлгийг гайхах юм.
Блез – Чи мөн алж байна аа!
Женевьева – Чи ухаангүй дайрах юм!
Блез – Эцсийн эцэст тэр миний ирээдүйн хадам, би түүнийг Клебер гэж дуудах бүрэн эрхтэй.
Мари – /орж ирээд/ Бялуу авчиржээ. /тооцоог сарвайна/
Блез – 1800! Ядахдаа тэр амттай л байх даа. /Марид мөнгө өгнө/
Мари – Харахад амттай л юм. /хуруугаа долоосоор гарч одно/
Блез – Чиний энэ илбэ бүтэхгүй боллоо ч гэсэн ганц удаа тансаг амьдраадахъя, юутай ч гэсэн. Ингэхэд байранд төлөх мөнгө чамд бий юу?
Женевьева – Байхгүй, Клебер надад өгч амжаагүй.
Блез – Хонгор минь, сонсооч, чи намайг энэ хуйвалдаанд хүсэл зоригий минь эсрэг татан оруулснаа мартаж болохгүй шүү. Чи надад бүх аюулыг өөртөө авлаа гэсэн. Үүнээс гадна, ийм тансаг байдал миний халаасанд тохирохгүй гэдгийг чи мэдэж байгаа.
Женевьева – Ганц хоѐр өдөр ямар хамаатай юм бэ?
Блез – Юу гэсэн үг вэ? Би чек бичсэн, харин дансанд маань сохор зоосч байхгүй гэдгийг чамд сануулах нь бараг илүүц болов уу?
Женевьева – Чек бичсэн юм уу?
Блез – Тэгэлгүй яах вэ, өөрөөр яаж болно гэж чи бодсон юм?
Женевьева – Битгий зов, банкинд очихоос өмнө би мөнгө олчихно.
Блез – Болтугай.
Женевьева – /цагаа харан/ Цаг хэд вэ? Бушуухан явах хэрэгтэй, нөгөө гэр бүл чинь яг ирэх нь … Өө! Би нэг юм бодож оллоо!
Блез – Чамайг юм бодож олох бүрт нуруу руу хүйт даах юм.
Женевьева – Сонс. Хоолны үеэр би чам руу хэд хэд утасдана, чи надад захиалагчтайгаа ярьж байгаа мэтээр хариулаарай. Ингэвэл их сэтгэгдэл төрүүлнэ.
Блез – Надад ч иймэрхүү юм ярих дадал одоохондоо алга.
Женевьева – Хажуугаар нь чи надад юу болж байгаа талаар мэдэгдээд бай.
Блез – Хичээе
Женевьева – Хараарай, бүх юм сайхан болно.
Блез – Бурхан өршөөг!
Женевьева – /түүнийг үнсэж/ Чи миний муужгай. Мари орж ирнэ. Блез, Женевьева хоѐр биесээсээ холдоно
Блез – Та дандаа хадлангийн үеэр орж ирэх юм.
Мари – Дун бэлэн болсон.
Женевьева – Хонгор минь, баяртай, чамайгаа орхие, одтойхон шиг байж үзээрэй, миний ярьсныг битгий мартаарай. Би удахгүй утасдана. Амжилт хүсье, муужгай минь /хоромхон бодлогошироод/ Та нар хамт би ганцаараа хооллоно гэсэн чинь ямар харамсалтай юм бэ? Яая гэхэв! /гарна/
Мари – Энэ таны сүйт бүсгүй юм уу?
блез – Үгүй, миний сүйт бүсгүй одоо ирнэ.
Мари – /гайхаж / Өө, тийм үү?
Блез – Тийм, юуг ч ойлгохыг битгий оролд, бүх юм сайхан өнгөрсөнд бурханд залбирч яв. Наашаа ойртооч, би таныг хараадахъя. /Мариг харж нүдэнд нь аргаа барсан байдал үзэгдэнэ. Нүдний шийлийг нь авна/ Арай дээр. /Бүсгүйгээс холдон гараа өргөн гурван хуруугаа гозойлгоно/ Наанаасаа хэдэн хуруу харж байна.
Мари – Гурав
Блез – /таван хуруу гаргаж/ Тэгвэл одоо
Мари – Тав
Блез – Харин одоо ?
Мари – Нэг
Блез – /шилийг нь өгөөд/ За яг, дахин тушаал өгтөл шилээ гал тогоонд хадгалж бай.
Мари – Үгүй юу л даа, би ойрын юм хардаггүй.
Блез – Тэр нь танд дээр, зай баримтлаж байх болно биз. /хаалганы хонх/ Ирлээ гэж үү? Цагаасаа өмнө шүү! Онгойлгооч, та юугаа хүлээгээ /Мари гарч явна. Блез мольбертондоо нэгэн зураг өлгөж туйлын урлагтай поз аваад ажиллаж буй дүр үзүүлнэ. Мари эргэж ирээд дахин нэг төлбөр гардуулна/
Мари – Энэ дарсных
Блез – 5200! /халааснаасаа мөнгө гаргаж ирнэ/ Гурван мянга … дөрөв … дөрөв таван зуу … дөрөв дөрвөн зуу. /тооцоог харж/ Тав хоѐр зуу! Чөтгөр ав! Хүрэхгүй нь! /дахин халаасаа уудлан
түрийвчээ гарган өрөөгөөр бухимдан холхино/ О-ля-ля-ля-ля. Бүгдий нь чөтгөр лүү нь тонилгохыг би яасан их хүсч байна аа!
Мари – Би танд туслаж чадах юм биш биз ноѐн д’ Амбрие7
Блез – /Далаа хавчин бодол хийлснээ Марид дөхөн очиж/ Хэрэв орой болтол гурав дөрвөн зуун франк зээлдүүлвэл туслаж чадна
Мари – Тэгээд л тэр үү? Гүйгээд цүнхээ аваад ирье.
Блез – /буйдан дээр сууж/ Эмэгтэйчүүд бүгд солиотой улс! Тэд юу гэж боддог юм бол доо! Тэдэнд ямар нэгэн юм батлах гээд бодоод үз. Ангайж байтал өнгөрөө. Ясаа цуглууж чадахгүй юманд уруу татаад оруулчихна!
Мари – /цүнхтэйгээ буцаж ирээд тэндээс гэрэл зургаас авахуулан есөн шидийн юм гаргаж эхлэнэ/ Энэ миний эгч, танд таалагдаж байна уу?
Блез – Маш их, гэхдээ түргэлээч.
Мари – /зоос гаргаж/ За май зуун франк
Блез – Бүх мөнгө чинь энэ үү?
Мари – Үгүй, үгүй хүлээгээрэй. /зэс зоос гаргаж ирээд тоолж эхэлнэ/ Зуун тавь … хоѐр зуу … хоѐр зуун хорь … дөч …. хоѐр зуун жар … хоѐр зуун дал … хоѐр зуун ная
Блез – /тэсвэр алдан/ Аль вэ, би танд туслая. /Мари газар өвдөглөөд цнхнээсээ нэгт хоѐртын зэс мөнгийг сэгсэрч унагаахад Блез мөн өвдөглөж Маритай цуг мөнгө тоолж эхлэнэ./
Мари – Хоѐр зуун наян зургаа … хаян найм … хоѐр зуун наян ѐс … хоѐр зуун ерэн нэг …
Блез – /нэгэн зэрэг/ хоѐр … дөрөв … тав … долоо … ес … арав… хорин дөрөв … хорин долоо … танд хэд байна?
Мари – 291
Блез – Надад 27. Энэ чинь тэгэхлээр …
Мари – /маш түргэн/ 318
Блез – Та ямра хурдан боддог юм бэ?
Мари – Би, зүгээр, миний цүнхэнд хичнээн байгааг мэднэ л дээ, ноѐн Блез
Блез – Шууд хэлж болоогүй юм уу? /босно/ За тэгэхлээр, 4900 дээр 318 гэдэг чинь 5218 гэсэн үг. /тооцоогоо хараад/ 1200 сайн байна. Цайны мөнгө гээд 18 франкаа өгчих. Цаадах чинь дарс худалддаг юм байна, тэртээ тэрэнгүй навс уудаг биз. /Мари инээж эхлэнэ. /
Блез – Юу нь инээдэмтэй байгаа юм бэ?
Мари – Ноѐн Блез, та инээдтэй хүн юмаа.
Блез – За, цаг алдахаа болъѐ. /Мари гарч явна/
Блез – Дахин би ийм адал явдалтай мөн учирна даа /Мари орилно/ Шампанскаа хөргөгчинд хийчих! /өрөөгөө үргэжлүүлэн янзлана/ Би ер нь сургуульд байхын хүссэн шигээ хайгуулчин болдог байсан юм. Одоо ширэнгэд байж байхгүй юу. Ширэнгэ тэнд л айх юм алга!
Мари – /буцаж ирээд/ Бүх юм жин тан!
Блез – Сайн байна. Өө тийм! Та ер нь утсаар ярьж чаддаг уу?
Мари – Энд ярьж цөхөөд байх юу байсан юм бэ?
Блез – Шалгая. Энд утас байна. Тэр дуугарна. Та яах вэ?
Мари – Харилцуураа авна. /үнэхээр тэр дуугарч байгаа мэт харилцуурыг авч чихэндээ наана/
Блез – Танаас асуух юм. “Ноѐн д’ Амбрие гэртээ байна уу, хэлж өгөөч” Та юу гэж хариулах вэ?
Мари – Байнаа гэнэ. Блез – Харин чиг үгүй шүү.
Мари – Тэгвэл байхгүй гэн
э Блез – Бас л биш
Мари – Таныг би яаж ойлгох вэ?
Блез – Зарим хүмүүст би гэртээ байгаа, заримынх нь хувьд байхгүй.
Мари – Ойлголоо, гэхдээ би яаж мэдэх вэ?
Блез – Тийм ч учраас та эхлээд “Өршөөгөөрэй, та хэн бэ” гэж асуух хэрэгтэй. Хэрвээ эхлээд сонсож чадаагүй бол тодорхой болтол нь давтаж хэлэхийг хүсээрэй. Дараа нь “Очиж үүчихээд ирье” гэж хэлээрэй
Мари – Сэргэлэн байна.
Блез – /Маригийг гараас харилцуурыг авч тавиад/ Дахиад нэг үзье … Др-р-р-р!
Мари – /харилцуурыг авч/ Байна уу?
Блез – /хоѐр хуруугаараа хамраа чимхэн гуншигнан ярина/ Ноѐн д’ Амбриегийг дуудаад өгөөч!
Мари – Өршөөгөөрэй, хэн түүнтэй ярих гэсэн бол?
Блез – /хэвийн хоолойгоор/ Сайн байна. /хамраа чимхэн/ Ноѐн Тартампьон
Мари – Хэн гэнээ ноѐнтоон?
Блез – Тартампьон
Мари – Яалаа гэнээ?
Блез – /хэвийн хоолойгоор хар тэнхээгээр/ Тартампьон!
Мари – /харилцуураас дуу гарч байгаа мэтээр чихнээсээ салгаж, хамраа гараараа чимхэн хариулна/ Очиж үзчихээд ирье. /инээчихгүйн тул бүх хүчээ шавхана/
Блез – Дахин хэлэхэд, инээх юм огтхон ч алга! Одоо очиж надад хэл.
Мари – Хаашаа тэр вэ? Блез – За, яах вэ, би хоолны өрөөнд байгаа. 16
Мари – /хоолны өрөө рүү очин/ Ноѐн Тартампьон утсаар яръя гэнээ.
Блез – /тоглоомондоо итгээд/ Байна уу.. /байдлыг ойлгож утсаа тавина/ За тийм байж, ойлгомжтой. Наашаа ойртоод ирээч дахин нэг сайн харъя. /Мари хүрч ирнэ/ /Гэзэгнээс нь татаж/
Блез – Энэ чинь бас юу вэ?
Мари – Гэзэг.
Блез – /аргаа барна. Гэнэт цэцгийн цаас хайчлаж байсан хайчаа хараад дараа нь Маригийн гэзэг рүү харна/ Алив байж бай даа, эргээд хар … /хайчаа ухасхийн хараад нэг гэзгийг нь тайрна/
Мари – /эргэн харж хашхираад/ Миний гэзэг! /Блез нөгөөдөхийг нь бас тайрна/
Мари – Эгч юу гэх бол?!
Блез – Үүнээс хойш түүнээс цааш эгчийнхээ тухай ярихыг тань хориглож байна. Харин одоо үсээ самная. /халааснаасаа сам гаргаж самнах гэтэл/
Мари – Үгүй, би өөрөө
Блез – /самаа өгч/ Май!
Мари – /толинд очиж самнана/ Хэдэн мөнгө олохын тул есөн шидийн юм хийх юм даа!
Блез – Хэрэв үүний тул зөвхөн үсээ авах хэрэгтэй бол би өглөө болгон мулзартаа авахуулна.
Мари – /инээж/ Ямаршуу юм болохыг тань төсөөлж байна.
Блез – Өөрийнхөө саналыг дотроо хадгалж яв! / Блез Мариг ажин эргэн тойронд нь явна. Мари ч гэсэн Блезийг тойрч ажиглана/
Мари – /хашхирна/ Пөөх, ноѐн Блез!
Блез – За бас яав?
Мари – Өмдөн дээрч инь толбо!
Блез – Энэ л дутаж гэнэ дээ! Яах вэ!
Мари – Би одоохон цэвэрлээдэхье! Түргэхэн тайлаарай! /Ичингүйрсэн Блез номын сан руу явна./
Блезийн дуу – Та чадах юм уу?
Мари – Чадалгүй яах вэ. Плувнезд эгч минь толбо олонгуутаа л надад өгч …
Блезийн дуу – Май! Түргэлээрэй! /Хаалганы цаанаас өмдөө сарвайна/
Мари – Одоохон, одоохон ноѐн Блез!
Блезийн дуу – /хилэнтэйгээр/ Намайг үргэлж ноѐн гэж дуудахаас ерөөсөө боль! Хичнээн тэгэх гэсэн юм бэ? Эцсийн эцэст. /Мари гарч явна. утас дуугарна/
Блез – /орж ирэнгээ/ Одоохон, одоохон очлоо. /Тэрээр шотланд ороолтоор биеэ ороосон бөгөөд шотланд банзалтай мэт харагдана. Утсаа авна./ Байна уу? … хэн бэ? … Хэн, хэн? … өө, чи 17
юу хонгор минь… Дэмий хичээж байна даа чи, тэд ирээгүй байна. /Яг энэ үед ноѐн Карлье хатагтай Карлье хоѐр охиноо дагуулан орж ирнэ. Тэдний өмнө Мари явна/
Мари – Блез! Тан дээр зочин ирлээ. Блез – /эргэж хараад Карльегийн гэр бүлийг харлаа/ Ноѐн Карлье! Санамсаргүй атлаа сайхан учрал байна. Би таныг хүлээж байсан л даа, гэхдээ … /утсаа түргэхэн тавина. Өөрийнхөө гаднах байдлыг мартчихаад ирэгсдийн өмнөөс тосож ухасхийнэ/ Сайн байна уу? /Карльегийн гарыг барина/ Хатагтай, хүндэтгэлээ илэрхийлье. /Хатагтайн гар луу эелдэгээр бөхийнө/ Залуу хатагтай /авхай? Мадемуазель/ Тантай учирсандаа туйлын баяртай байна. /Лаурагийн гарыг атгаад түүний цаана зогсох Маригийн гарыг халуунаар атгана/ Хатагтай … /гэнэт ойлгож/ Таны байр гал тогоонд! /Мари явна/
Блез – Орохтун, орохтун! /Мөнөөх гэр бүл байрандаа байцгааж Блезийг гайхан харна. Харагтай Карлье бүр нүднийхээ шилээ гаргаж ирнэ/
Блез – /гэнэт өөрийнхөө байдлыг санаж/ Өө, миний байдал та нарыг гайхлыг төрүүлж байна уу? … Юу л даа! Өмдөн дээр минь толбо тогтчихоод … гэтэл хувцасны хүний маань ээж гэнэт нас барсан учраас мөн л гэнэт яваад өгсөн гээд бодчих! Харин манай тогооч … асар том сав унагаад хөлөө түлчихсэн … Бас л гэнэт. /гал тогоонд хандан орилно/ Алив, Мари өмд минь хаана байна? /зураг авч хөлөө халхална/ Энэ бол манай тогоочийн охин, жаахан тийм…. Тэрнээс гадна ээжийгээ түлэгдсэнд их цочирдсон бололтой … Гэхдээ эцсийн эцэст, тэр байгаа нь юутай аз вэ. Эс тэгвээс би та нарыг ганцаараа хүлээж авах байсан даа! Төсөөлж байна уу, та нар? /Карльегийн гэр бүл Блез рүү тун сандарсан байдалтай харна/
Мари – /өмдийг нь авчирч/ Май Блез, дажгүй болсон шиг байна. /Блез өмдөө суга татан авч номын сан руу орно. Хөлөө ар талаар нь халхлаж байсан зургаа авахдаа нааш нь харуулахад тэр нь нүцгэн эмэгтэй зураг болох нь илрэнэ./
Мари – / Блезд сонсгохын тулд маш чангаар/ Тосон толбо байсан шүү, та хаана тэгж амжсан юм бэ! /мөнөөх гэр бүлд хандаж/ Арай гэж арилгасныг минь та мэддэг ч болоосой!
Блезийн дуу – /орилно/ Гал тогоо руу бушуул! Карльегийн гурван толгой теннисний тэмцээн үзэж буй мэтээр нэгэнтэй Блезийн зүг, нэгэнтэй Маригийн зүг эргэн яриаг чагнана
Мари – За тэгье, Блез.
Блезийн дуу – Тэгээд ч намайг “Блез” гэх чинь хаанахын ѐс вэ? Намайг ноѐн гээч.
Мари – Та өөрөө намайг битгий ноѐн гээрэй гэсэн шүү дээ.
Блезийн дуу – Аа – а тийм үү? Уучлаарай! Би танд намайг бүү ноѐн Блез гэж дууд гэж хэлсэн байх аа?
Мари – Гэтэл би таныг “ноѐн” гэж битгий дуудаарай гэж надад хэлсэн гэж ойлголоо л доо.
Блез – Ер тэгээгүй! /номын сангаас гарч ирнэ. Мөнөөх гэр бүлд хандан/ Би түүнд яг ингэж хэлсэн юм … /байдлыг ойлгож өнгөө өөрчлөн/ Түүнийг өршөөгөөрэй! Тэр юу ч чаддаггүй юм.
/Марид цаашаа яв хэмээн дохиж/ Заримдаа түүнийг зэмлэхээс өөр аргагүй болох юм! /дахин Марид дохиж/ Одоохондоо та нарыг хувцасаа тайлахыг хүсье. /хувцасаа тайлахад нь туслана/ /Энэ үед утас дуугарч Мари утас авна/
Мари – Байна уу? Хэн бэ… Хэн гэнээ? … Одоохон очоод үзээдэхье. / Блезд/ Тэнд өөрийгөө Дюпон гэх хүүхэн яръя гэнэ. /чангаар инээд алдана/
Блез – /дэлбэртлээ уурлаж/ Хэрэв та одоохон гал тогоо руу явахгүй бол таныг эндээс хөөж гаргана шүү. /гар дээр нь гурван пальто шиднэ/ /Мари гарч одно/
Блез – /утсан дээр очиж/ Юу гэсэн үг вэ энэ чинь? Байна уу? … Тиймээ би байна … Үгүй ээ би гэртээ байхгүй. /утсаа тавина/ Хоромхон ч зүгээр суулгахгүй юм. Өө, би юу хараад зогсчихов оо! Би гуйя та бүхэн суугаач. /Карльегийнхан урагшаа дөхнө/
Блез – /Хатагтайд сандал тавьж өгнө/ Суугтун, хатагтай /хатагтай сууна. Зөөлөн сандал нурж унана/
Блез – /түүн рүү гүйж очоод босоход нь туслаад/ Юу болж байна аа?! Тун харамсалтай! Энэ сандал анх удаагаа ингэж байгаа юм. Өөрөөр бол, та бүхэн ойлгож байгаа биз дээ, би засчихна шүү дээ. /түргэхэн нэг сандал авчирна/ За суухтун, хатагтай! /эхлээд сандлаа тэмтэрч, дараа нь өөрөө сууж бөхийг нь шалгахын тулд үсэрч хүртэл үзнэ/ Энэ хавьгүй бөх юм. Бүү айхтун. /хатагтай суухын өмнө сандлыг шалгаж, ноѐн Карлье, Лаура хоѐрын буйданг шалгана/
Блез – Сэргэхийн тулд урьдчилаад нэг нэг хундага тогтоочихье. Өршөөгөөрэй, би одоохон! /номын санруугаа ороод тэр дороо гарч ирнэ. Карльегийн гурван толгой түүнийг түгшүүртэй харна/ Өө, би ямар дүйнгэ юм бэ? Баар энд байгаа шүү дээ./тэдэнд шилэн аяга тарааж өгнө/ Юу уух вэ? Портвейн, Чинзано, Мартини? Өргөн боломж байгаа шүү. /нэг шилтэйг нь авна/ Хатагтай, дусал портвейн? Энэ хор болохгүй ээ! /хатагтайд хийж өгөх гэтэл шил хов хоосон байна/ Хн! Протвейн дуусчихж! Гайхалтай! Тэгвэл мартини уух уу? … /бас нэг шил авах ч бас л хоосон байна. Ёроолыг нь тогшино/ Аа-я! Мартини ч алга! Дээрэмчин! /Карльегийнхан босон харайна/
Блез – Өө, би, юу л даа, өөрийнхөө хувцасны хүнийг л хэлж байна. Тэр л өөрийн эхийг нас барсныг дуулаад шавхчихсан хэрэг! … Өө! энэ Фернет – Бранка байна! Та юуртай юу? Хөөрхий эмээ минь үүнийг үргэлж уун … тэр чигээрээ шилэн дэхь эрүүл мэнд гэдэг байсан юм. /хатагтайн аяганд хийж өгтөл шил хоосорно/ Хүсэл тань биелэх нь /маагандуухан инээхэд нь Карльегийнхан огтхон ч хөдөлгөөнгүй сууна Инээхээ больж шинэ шил авч ирнэ/ Өө! Энд нэг сайхан юм байна. Хэрвээ би эндүүрээгүй бол
Мари-Бриэар авхай /Лаура-Б.б/ Танд хийж өгөхийг зөвшөөрнө үү. Энэ бараг бүтэн юм. /хийж эхлэнэ/
Мари – /гарч ирнэ/ Ноѐнтоон!
Блез – За бас юу болоо вэ? /Толгойгоо эргүүлэн Лаурагийн даашинзан дээр асгаж эхлэхэд цаадах нь цочирдсоноосоо болж хөдлөж чадахгүй байна/ Өө! Өршөөгөөрэй! Яаж уучлалт гуйхаа
мэдэхгүй байна! Хүлээгээрэй би танд алчуур өгье. /халаасаа ухах ч алчуураа олохгүй. Шилтэйгээ Лаурад бариуна/ Хааш нь хийчихдэг байна аа! /Карльегийн энгэрийн халаасан дахь алчуурыг нь хараад авна/ Та зөвшөөрөх үү? /даашинзыг арчина/ Улаан дарс байгаагүй нь болж дээ! … /маанаг инээж Карльегийн халаасанд алчуурыг нь чихэхдээ үзэмжтэй хийхийг хичээнэ/ За, боллоо! /гал тогооноос Мари марш дуулах нь сонсдоно/
Блез – Намайг өршөөхийг дахин хүсье, гэхдээ надад гал тогоонд очиж “үйлчлэх бүрэлдэхүүн” юу хийж байгааг харах шаардлага гарлаа. /өрөөнөөс суга үсрэнэ гарна/ /Карлье түүний хойноос эргэж харна. Хэдүүлхнээ үлдээд тэд гайшран биесийг ширтэнэ/
Блезийн дуу – Одоохон, одоохон, бүх юм бэлэн, бүү сандар.
Мари – /дун бүхий паднос авчиран Карльегийн өмнө очоод/ Шүлс гоожмоор! /тэгээд хоолны өрөө рүү орно/ /Карльегийн гурван толгой түүний хөдөлгөөнийг дагуулан харна/
Блез – /өрөөнд харван орж ирж бүгдийнх нь аягыг хурааж аван/ За бүгд юмаа уучихсан! Тэгэхлээр одоо ширээнд очиж болох нь ээ, гэж бодож байна. /хатагтайд гараа өгнө/ Хатагтай, Карлье зөвшөөрнө үү … Ноѐн Карлье … авхайтан … /хаалга нээн тэднийг түрүүлж оруулна/ Та бүхэн суугтун. /Карльегийнханыг орсны дараа орох гэтэл ноѐн хатагтай хоѐр балмагдсан байдалтай гарч ирнэ/
Блез – /хаалгаар шагайж/ Өө! Өршөөгөөрэй! Энэ чинь хувцасны гээд хувцасны шүүгээ байна. /Хаалгыг нь хаана/ Хоолны өрөө чинь хаа билээ. Наашаагаа! Энэ удаа бид андуурахгүй ээ!
Лаурагийн дуу – /шүүгэнд үлдсэн/ Ээж ээ!
Блез – /түүнийг гаргахаас ухасхийж/ Өө! шийдэмгээр самуурал! Та наашаа ирээч! /гэр бүлийг хоолны өрөөнд урина/ Таныг дараа чи гуйя. /бүгд орно/
Мари – /гарч ирээд/ Блез, үгүй ээ “ноѐн Блез” гэх гэсэн юм. Үгүй дээ би ноѐнтон гэж “Блезгүй” хэлэх гэсэн юм.
Блезийн дуу – За бас яав?
Мари – Нимбэг! /энэ үед утас дуугарна. Хоолны өрөө рүү дөрвөн нимбэгээ шидчихээд утас руу гүйнэ/ Байна уу? … ноѐн д’ Амбрие юу? … За, одоохон … Дуудаадахъя … /хоолны өрө өрүү орох гэснээ зогтусан/ Үгүй ээ эхлээд “Хэн бэ” … /дахин харилцуурыг авч/ Та хэн бэ? … Хэн? Өө, саяны ирсэн эмэгтэй гэж үү? … Таныг гэж өөрт нь битгий хэлээрэй гэж үү? … Захиалагч гэх үү? … Ойлголоо … очлоо … /хөхөрсөөр хоолны өрөө рүү орно/ Ноѐнтон тэнд тантай утсаар тоглох гэж байна!
Блез – /түгшүүртэй гарч ирнэ/ Юу гэсэн үг вэ?
Мари – Түрүүний ярьсан эмэгтэй байна лээ. Тэгэхдээ танд тэгж битгий хэлээрэй гэсэн.
Блез – Түрүүний эмэгтэй? /Карльегийнхан хоолны өрөөнөөс гарч ирнэ/
Блез – Аа – н Та түрүүний эмэгтэйг хэлж байна уу?
Мари – Үгүй дээ, таны үргэлж үнсэлдээд байсан эмэгтэйг хэлж байна.
Блез – Чи чинь галзуурав уу. Хий үздэг болжээ? Түргэхэн гал зуух руу явагтун. /Мари явна/ /Харилцуурыг авч/ Байна уу? … Өө, ноѐн Дюваль, танд мэнд хүргэе, сайн байна уу? /түүнийг харж зогсох Карльегийнханд/ Түүнийг өршөөгөөрэй, цаадах чинь жаахан юмтай, юу ярьж байгаагаа заримдаа ойлгодоггүй юм. Байна уу, … үгүй ээ эрхэм ноѐн Дюваль таны зургийг зурж амжаагүй байна. Сүүлийн үед ажилд дарагдаад, та ойлгож байгаа биз дээ… засгийн газрын захиалга … үгүй дээ, ноѐн Дюваль. Би танд дараа тайлбарлая … Яг тийм. баяртай хайрт минь, үгүй ээ … ноѐн Дюваль. /утсаа тавиад өнөөх гэр бүл рүү очно/ Энэ бол томоохон захиалагч юм, би л түүнд ханан дээр хэд хэдэн зураг зурсан, одоо намайг эхнэрийнхээ зургийг томоор зурж өг гээд байгаа юм… гэхдээ эн тухай ширээний ард ярилцъя… Та бүхэн морилохтун… /Бүгд хоолны өрөө рүү орно. Хэсэг хугацааны дараа хонхны дуу гарна/
Мари – /гарч ирэн/ Та намайг дуудаа юу?
Блез – /толгойгоо цухуйлган/ Тахиагаа авчирж болно /далд орно/
Мари – /мөн далд орох гэснээ тэр дороо буцаж ирэн/ Юун тахиа?
Блез – /толгойгоо цухуйлган/ Яасан, тахиа авчирч өгөөгүй юм уу?
Мари – Би ямар ч тахиа хараагүй.
Блез – /орж ирээд аргаа баран буйдан дээр сууж/ Ямар аймшигтай юм бэ? /Карльегийнхан гарч ирнэ/ Уучлал эрэх үгээ ч олж чадахгүй нь! Би гайхамшигтай шарсан тахиа захиалсан чинь надад авчрахаа мартацгаажээ.
Мари – Энэ ч жинхэнэ эвгүй явдал байна даа.
Блез – /орилно/ Эвгүй явдал аа! Сүйрэл!
Мари – За, за хэтрүүлээд яахав. Бидэнд бас ч гэж 1800 франкны бялуу бий шүү дээ.
Блез – Нээрэн тийм, сайхан бялуу?
Мари – Кремтэй! /Мари гарч явна/
Блез – Мэдээж тогооч үйлчлэгч нараар иймэрхүү үдийн хоол зохион байгуулах амаргүй л дээ. … Хэрвээ та нар тэр тахиаг харсан бол. Бодохоос л шүлс гоожих юм! /Мари бялуу авчрахад нь нэг хэсэг нь байхгүй болсон байна/
Блез – Энэ чинь юу болж байна?
Мари – Энэ бялуу
Блез – Наадахаа яагаад идээд эхэлчихсэн юм бэ? /хилэнтэйгээр Карльегийнхэн руу харж/ Хэн ингэв?
Мари – /толгой гудайлган/ Би ноѐнтоон?
Блез – Та юу хийснээ ойлгож байна уу? Үүнээс хойш та манай үйлчлэгч биш. Таныг харахыг ч хүсэхгүй байна. /Мари гарч явна/ Та бүхнийг ийм бялуугаар дайлахад надад эвгүй … / Блез хатагтайд бялуу өгөхөд цаадах нь хариу ч хэлэлгүй хажуугаар нь ихэмсэгээр явж өнгөрнө. Ноѐн Карльед/ Тэгвэл ядахдаа та надад хүндэтгэл үзүүлж амсана биз дээ? /Карлье сэжиглэн эргэж харна/ Та нар амттанд дургүй гэж үү? /Карльегийнхан нам гүм болно/ Үнэмшмээргүй юм. Та нар
бараг юу ч идээгүй шүү дээ. Хэрэв над ядахдаа тахиаг минь аваад ирсэн бол. Гэхдээ мэдээж, дунгууд ярих юмгүй маш сайхан байсан биз дээ тийм ээ? /Мари гарч ирнэ/ Та энд байгаа юм уу?
Мари – Тантай ярих хэрэг байна?
Блез – Хоѐр минутын өмнө таныг харахыг ч хүсэхгүй байна гэдгээ хэлсэн.
Мари – Би зүгээр л ноѐнтон миний гэзгийг өгөхгүй юм уу гэх гэсэн юм.
Блез – Юун гэзэг?
Мари – Таны халуундаа болоод тайрчихсан гэзэг.
Блез – Өө нээрэн тийм! Түр хүлээгээрэй! /газар сайгүй эрж ноѐн Карльег түлхэнэ/ Уучлаарай… Хаашаа хийчихээ вэ би? /хатагтайд/ Учлаарай, та тохиолдлоор миний үйлчлэгчийн гэзгэн дээр суугаагүй биз? /хатагтай босч сандлаа харна/ Үгүй ээ, энд алга.
Мари – Татуурганд
Блез – Яалаа гэнээ?
Мари – Та миний гэзгийг татуурганд хийсэн
Блез – Өө, нээрэн тийм л дээ. /татуурганаас гэзэг гаргаж ирээд Марид өгнө/ Энэ байна!
Мари – Би мөн ноѐнтноос миний 318 франкийг эргүүлж өгч чадах уу гэх гэсэн юм.
Блез – /түүний ярианаас анхаарлыг нь холдуулахын тулд аймшигтай ханиаж/ Мөрийцсөн ч алдахгүй, та кофе чанахаа мартсан байх.
Мари –Алдсандаа, бүх юм бэлэн.
Блез – Сайн байна тэгвэл аваад ир. /Мари цовхорсоор гарч одохдоо Карльегийн өмнүүр гэзгээрээ дэвнэ/ Ойлгож байна уу, надад задгай мөнгө байгаагүй юм. Дан арван мянгатын боодлууд, тэгээд би энэ тэнэгээс зөөгчид цайны мөнгө өгөхийн тулд хэдэн зуун франк зээлсэн юм. /Мари поностой хүрч ирнэ/ За, кофе ч ирлээ … /ширээ болгон ашигладаг хятад бөмбөрийг татаад Маригийн гараас поднос авна. Мари тэр дороо кастрюль авчирч өгнө/ Та яагаад кофений гүцэнд хийгээгүй юм бэ?
Мари – Ингэвэл халуунаараа байна.
Блез – /кастрюлийг автал гар нь хална. Тавиад хуруугаа сэгсэрч үлээнэ/ Та гал тогоо руу яв. Би очиж хэдэн эелдэг үг хэлье. /Мари явна/ Хатагтай Карлье та зөвшөөрнө үү… /цаашид аяга тарааж кофе хийж өгсөөр ярина/ Чин үнэнийг хэлэхэд манай гэрт эмэгтэй хүний гар дутаад байгаа юм. Гэр бүлийн голомтноос тохитой юм юу байх билээ дээ. Надад итгээрэй, гоонь амьдрал үргэлж сайхан байдаггүй л дээ. Чиний талаар хэн ч санаа тавихгүй, хэн ч илж таалахгүй, угааж арчихгүй. Гэрийн ажил хичнээн ихийг та нар төсөөлж ч чадахгүй. /түүнийг дэмжсэн шинжгүй суугаа Лаура өөд харц чулуудан гартаа аягаа бариад үргэлжлүүлнэ/ Үүний тулд эмэгтэй хүн хэрэгтэй. Хэрвээ надад хувь заяагаа хувцаалцах амьдралынхаа ханьтай учрах аз тохиох юм бол би түүнийгээ энхрийлэн бөмбөрүүлэх болно доо! Би түүнийг … /сүүлийн үгсийг хэлэхдээ тэрбээр Лаурагийн аяганд хэд хэдэн ѐотон хийж их л ялдам царайтайгаар халбагаар хутгана/
Карлье – /балга кофе оочоод гэнэт дуу алдана/ Ноѐн д” Амбрие! / Блез цочино/ Уучлаарай, таныг тасласанд, гэхдээ би нэг юм хэлэхэ хэрэгтэй байна. Та гайхах байх, ер нь та нар бүгдээрээ гайхах байх. Кофе тун сайхан болж.
Хатагтай Карлье – /маш идэвхитэй/ Манай нөхөр яриагаа эхэлсэн учраас … /энэ үед Блез мөн л адгасхийнэ/ зорьж ирсэн асуудал руугаа орох хэрэгтэй болов уу.
Блез – Юун асуудал?
Хатагтай Карлье – Юу юун гэж? /охиноо заана/
Блез – Аа тийм тийм! Та мэдэж охиныхоо тухай ярих гэж байгаа биз дээ?
Карлье – /ярилцах үеэр өрөөгөөр холхин сонирхоно/ Таны байр гайхамшигтай
Блез – Тиймээ, би энд арван тав … үгүй ээ, таван жил амьдарч байгаа гэх гэсэн юм.
Карлье – /зургуудыг үзэж/ Энэ таны бүтээл үү?
Блез – Зарим нь л. Энэ хамгийн сайнууд нь биш ээ гэдгийг хэлэх ѐстой, сайныг нь шууд авцгаачих юм.
Хатагтай Карлье – Клебер! Би үгээ хэлчихмээр байна!
Карлье – /мольбертон дээрхи зургийг ажиглаж/ Энэ надад их таалагдаж байна.
Блез – /зургийг буруу харсан байхыг үзээд эргүүлэн тавьж/ Өршөөгөөрэй. /ямар нэгэн байгалийн зураглал тодорно/
Карлье – Нөгөө байрлалдаа надад илүү таалагдаж байсан юм.
Блез – Миний зургийн гол онцлог нь дөрвөн хэмжүүрт оршино. Нэг чиглэлд нь харж уйдвал эргүүлчихж болно. Тухайн байдлаасаа л. Жишээ нь энийг хар л даа. Ниагарын хүрхрээ. /зургаа эргүүлнэ/ Ингэхлээр Эйфелийн цамхаг, /дахин эргүүлээд/ Их цэцэрлэгт гудамжны өглөөний таван цаг. /зургаа хэлтгий бариад/ эцэст нь Паза дахь цамхаг.
Хатагтай Карлье – Клебер!
Карлье – Сайхан санаа байна. Ялангуяа! Худалдааны талаас! Та олон зураг зурдаг уу?
Блез – Би зургуудаараа зах зээлийг дүүргэхийг хүсэхгүй байна л даа, тэгэх юм бол үнэ нь буурч магад, сард гурвыг зарахад л хангалуун амьдарч болоод байдаг юм. Мэдээж, дэмий үрэлгэн загналгүйгээр.
Карлье – Та их үнэтэй зардаг уу?
Блез – Дөрвөн зуугаар …
Карлье – Энэ чинь …
Хатагтай Карлье – /захирангуйгаар/ Клебер!
Карлье – Сабина?
Хатагтай Карлье – Чи надад ярих боломж олгох уу, үгүй юу?
Карлье – Ярь, Сабина, ярь! / Блезд/ Хүүхэн биш шаазгай
Блез – Тиймээ, би ажигласан.
Хатагтай Карлье – Тэгэхээр ийм байна.
Лаура – Ээж ээ, би юм идмээр байна.
Хатагтай Карлье – Чи амаа хамхи
Блез – Та бялуу идэх юм уу?
Хатагтай Карлье – Манай нэг бүлийнхэн кремтэй бялуу иддэггүй
Блез – Тун тоогүй! Өө! Хүлээзнээрэй! Хоолны өрөөнд хавтгай шоколад харагдсан шиг санаж байна. Та нар идэх үү? /хоолны өрөө рүү явна/
Хатагтай Карлье – Надад бас авчихаарай.
Блез – За үзээд ирье /гарч явна/
Карлье – /хоолны өрөөний хаалга руу ухасхийнэ/ Нэгэнт явсан юм бол надад ч гэсэн
Хатагтай Карлье – Сайн залуу байна.
Карлье – Дүгнэлт хийх арай эрт юм шиг санагдаж байна Сабина!
Хатагтай – Ингэхэд түүнийг ямар нэгэн хүүхэнтэй үргэлж үнсэлдээд байсан гэх зарц бүсгүйн үг ямар учиртай юм бол оо? /Мари поднос авахаар орно/
Карлье – Тэгэхээр, өөдөсхөн минь, танай ээж хөлөө түлчихээд …
Мари – Ноѐнтоо, би бүтэн өнчин! /Карльегийн харцыг гайхсан харцаар үдүүлэн поднос авч орно/
Хатагтай – Ноѐн Блезийн хайрт миьн хэмээн нэрлэсэн тэр Дюваль гэгчийг утсаар ярьсны хувьд гэвэл тэр нэг бол эмэгтэй хүн … нэг бол эрэгтэй хүн
Карлье – Мэдээж хэрэг
Хатагтай – Аль ч тохиолдолд энэ бол байж болошгүй зүйл /утас дуугарна/ Хүлээж бай, би одоохон учрыг нь олоодохъѐ /утас авна/
Карлье – /тааламжгүйгээр/ Хөөе Сабина! Хатагтай – Үгүй ээ, хатагтай, таны муужгай биш.
Блез – /буцаж ирээд/ Их сайхан сүүтэй шоколад байна.
Хатагтай – Ноѐн д’Амбрие тантай утсаар ярих гэнэ /харицуураа сарвайна/
Блез – Энэ дахаид л захиалагч байх … байна уу… Өө сайн байна уу, ноѐн сайд… Хатагтай – /босч/ Та эм хүний хоолойгоор “муужгай минь” гэж дуудсан гэж үү, энэ бол эндүүрэл! Энэ бүгд эндүүрэл. Явъя Карлье, бос!
Карлье – Боллоо. Сабина! Эцсийн эцэст би тушаал өгөх ѐстой. Ноѐн д’Амбрие нууц амрагтай байж болох насан дээрээ байгаа. Өөрийнхөө охиныг одоо онгон эрд өгье гэж бодоогүй биз дээ? /Лаура чангаар инээнэ/ Чи амаа хамхи
Хатагтай – Хэрвээ энэ ноѐн манай охинтой суухыг хоромын төдий ч бодохгүй байгаа бол тэр бүх харьцаагаа таслахыг би шаардаж байна.
Лаура – Ээж ээ би юм идмээр байна.
Хатагтай – Чи биднийг тайван байлгаад өгнө үү, үгүй юу? Ингэхлээр та өөрийнхөө энэ байдлаар бидний төлөвлөгөөг нураах шахлаа гэж хэлсэн. Тийм бус уу, Клебер!
Карлье – Сабина…
Хатагтай – Битгий тасла, чамайг гуйя. Тэгэхлээр ноѐнтон, та юу гэж шийдэв?
Блез – Хатагтай надад … /утас дуугарна/
Хатагтай – Энэ аягүй бол дахиад л тэр байх, би нэг яриадахъя… Байна уу? … хэнийг ээ? … Хатагтай Ариана Кларенсийг ээ? … Үгүй ээ, хатагтай та бид хоѐр хоѐулаа энэ утсан дээр ямар ч Ариана Кларенс байгаагүй, байх ч үгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Энд миний охинтай суух хувь тохиосон ноѐн д’ Амбрие амьдардаг юм. Пөөх! тэр юу гэнэ вэ? Клебер! /утсаа таслаж/ Энэ новш манай гэрийнхэн бүрэн биш байна гэж орилж байна. Явъя охин минь, би энд ганц хоромын төдий ч үлдэхийг хүсэхгүй байна. Явъя Клебер /охиноо гараас нь чангаан гарна/
Карлье – Ноѐн д’Амбрие өршөөгөөрэй. Бүү санаа зов, би бүгдийг нь зохицуулна. Харин одоо манай эхнэрийг байхгүй байх хоорондуур надад нэг нүцгэн хүүхэн зурж өгч чадахгүй юу гэдгийг танаас асуух гэсэн юм. Үнэхээр нэг часхийсэн, гэхдээ, гуйхад, хөндлөн юм уу, босоо нэг л чиглэлд. Тэрийг та өөрөө шийднэ биз. Тэгээд ирээдүйн хадамын хувьд минь арай хямдхан /тохойгоороо ѐврон нүдээ ирмэж/ 200 мянга гэх үү? Тэгвэл барьчихъя. Гэхдээ түргэлээрэй. /Блезийг урагш алхтал чангаар мөрийг нь алгадаж/ Хөгшин минь, дараа уулзалтлаа. Зургаа хүлээнэ шүү. Өөрийн зүгээс энэ бяцхан зөрчлийг арилгахыг амлая … Очлоо Сабина! … миний эхнэрийн хувьд битгий зов… Би танд сүүлд тайлбарлана аа! /Дохиогоор баахан солио өвчтэйг нь дүрслээд гарч одно/
Блез –/тайвширсан нь аргагүй гүнээ санаа алдаад буйдан дээр очиж сууна/ Яасан ч аймаар өдөр вэ, бурхан минь!
Мари – /нүдний шилтэйгээ чемодан тайгаа орж ирээд/ Тэгээд би нээрэн явах уу?
Блез – Танаас болж юу амслаа даа! /хаалга тогшино/ Мөрийцсөн ч бэлэн, дахиад нэг юм боллоо.
Мари – Та сууж бай, би яваад үзээд ирье. Блез – Ширэнгэ! Тайван байх боломж байдаг бол би зөвхөн битүү ширэнгэд л!
Мари – /буцаж ирээд/ Тахиа авчиржээ
Блез – Одоо юу. Яваг цаашаа
Мари – Та юм идмээргүй байна уу?
Блез – Би юу? Үхтлээ өлсөж байна.
Мари – Тэгээд яагаад авахгүй гэж.
Блез – Нээрэн тийм, яагаад нэг бяцхан дэгдээхэй авч болохгүй гэж. Намайг маргааш өрөө төлчихнө гэж хэл. /Мари гарна. утас дуугарна/ Байна уу? … Үгүй ээ болъѐ. Намайг тэр Ариана Кларенс хатагтайгаа зүгээр байлгаад өгөөч! Та миний хамаг ирээдүйг баллаж орхилоо. /утсыг догдлон хаяж/ Үнэхээр сэтгэшгүй. Гэрт минь хүртэл зүгээр байлгахгүй юм. Мари – /тахиа нэг шил шампанстай эргэж ирнэ/ Би таныг бас юм уумаар байгаа байх гэж бодоод /юмаа ширээн дээр тавина. Блез тахианы хөлийг таслан шуналтай иднэ. Мари атаархалтай харж зогсоно/
Блез – /ам дүүрэн тахиа руу зааж Мариг урьж/ Мм Мм?
Мари – Өө, тэгэлгүй яахав, ноѐнтоон! /нөгөө хөлийг нь таслан иднэ. Блез шампанскаа задлан өөртөө хийн ууна. Нөгөө ам дүүрэн юмтай Мари руу, шил рүү заана/
Блез – Мм? Мм! /Мари хажууд нь сууна. Блез нүдний шилтийг нь аваад өөртөө дахин нэг хундагалж Маригийн төлөө ууна. Мари баясгалантайгаар инээнэ. Блез мөн малийж, хоѐулаа хөхөрч эхэлнэ. Улмаар бүр чанга хөхрөлдөнө. Ингээд эцэстээ тулах үед хаалган дээр Крльегийнхан гарч ирнэ. Тэднийг хараад Мари, Блез хоѐр баяртайгаа дуу алдаж, инээднээсээ болоод өнхөрлдсөн байсан учраас босохоос өөр аргагүй болно. Энэ үед дээрээс хөшиг бууж ирнэ/
ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээхэд Мари зотонд будаг нялж зогсоно. Пянз тоглуулагч дуугарна. Хөгжилтэй хөгжим эгшиглэнэ. Марид зураг зурах зугаатай байна. Хийсэн зүйл нь ямар нэгэн австаркт зургийн шинжтэй. Хаалганы хонх дуугарна. Мари зургаа хуулж аваад бусад зурагтай нийлүүлчихээд гараа арчин хаалга руу явах замдаа тоглуулагчаа унтраана. Гартаа хэдэн хогийн шүүр барьсан Блез орж ирнэ.
Мари – За ноѐнтоон, өнөөдөр хэр вэ дээ?
Блез – /Марид шүүрээ өгч/ Урьдынхаасаа дээрдээгүй ээ.
Мари – /шүүрүүдийг хурааж/ Мөн азгүй еэ.
Блез – Та хэнд хэлээд байна! Хамаг мөнгөө үрчихсэн. Юу хийхээ ч мэдэхгүй байна … За яахав… шинэ сонин юмгүй биз?
Мари – Шинэ сонин байгаа.
Блез – Яасан гэж?
Мари – Би танд сайн мэдээтэй.
Блез – О-ля-ля
Мари – Таныг уурлахгүй гэж найдаж байна.
Блез – Ямар ч тохиолдолд би муу мэдээнд бэлхэн тиймээс ярь, ярь.
Мари – За тэгвэл та гэртээ хэдэн шүүр орхичихсон.
Блез – Мэдээж, би өдөржингөө хотоор явахдаа бүгдийг нь чирж явж чадахгүй шүү дээ. Ер нь цөөрөхгүй юм.
Мари – Та гайхах болно. Өнөөдөр цөөрчихсөн.
Блез – Яагаад тэр вэ?
Мари – Би өнөөдөр таны хийдэггийг хийлээ. Тэгээд амжилттай шүү.
Блез – Үгүй байлгүй дээ.
Мари – Би энэ байрын айлуудаар яваад
Блез – /цөхөрсөн дуугаар/ Манай байшингийн юу?
Мари – Тэгэлгүй яахав, аз жаргалыг заавал газрын мухраас эрэх хэрэггүй биз дээ?
Блез – Яасан аймаар юм бэ? Тэдний нүүрийг би яаж харна аа?
Мари – Энд ер аймаар юм байхгүй.
Блез – Хэдийг та зараа вэ?
Мари – Байсан бүгдийг нь арван наймы
г Блез – Манай байшинд уу?
Мари – Тийм.
Блез – Бурхан минь!
Мари – Та уурлаад байна аа даа, уг нь би таныг баярлана гэж бодсон юм.
Блез – Бүх суугчид авсан уу?
Мари – Та дэндүү олон юм хүсэх юм. Та өөрөө мэдэж байгаа, энэ тийм амаргүй ажил. эхлээд бүгд намайг хөөж гаргаад байсан.
Блез – Дараа нь?
Мари – Дараа нь би найман давхарт гарахад тэнд намайг аз таарсан. Би нэг тун сайн ноѐнтонтой учирсан. Ямар ч байсан тун эелдэг. Тэр намайг суулгаад, хичнээн сайхан шүүртэй тухайгаа яриахад минь туйлын анхааралтай сонсож байсан. Би ер зогсолтгүй ярьж байсан учраас тэр надаас ямар нэгэн юм уухгүй юу гэж хүртэл асуусан шүү. Би түүнд дэндүү даварсан болж харагдахгүйн тулд үгүй гэж хэлсэн ч тэр дахин дахин шаардаад. Түүнтэй хамт виски уухыг гарцаагүй хүсч байсан шүү.
Блез – Аа тийм үү?
Мари – Түүнийг би гомдоож болохгүй байсныг та ойлгож байгаа биз дээ?
Блез – Тэгэлгүй яах вэ.
Мари – Нэг үгээр хэлэхэд надаас бүх арван найман шүүрийг минь авч намайг явахад хэрвээ дахиад ямар нэгэн юм санал болгохоор ирвэл тэр тун их баярлана гэдгийг надад ойлгуулсан. Тэр шүүрүүдийг нуглаад зарчих байх аа!
Блез – Тэр ноѐнтон чинь ямаршуухан юм бэ?
Мари – Өө, тун сайхан, буурал үстэй. Өөрийгөө гон бие гозон толгой гэхэд нь би бага зэрэг шаналсан шүү. Май энэ таны мөнгө тэн үнийн шошго нь байсан. Нийтдээ 21600. Гэхдээ тэр надад 25000-ыг өгөөд хариулт авахыг хүсээгүй. Энэ нь ч бүр болсон юм л даа. Учир нь би таныг мэдэх энгийн шалтгаанаар мөнгөгүй гараад ирсэн байсан юм. /одоохондоо бид хоѐр хүрнэ/
Блез – Би энэ мөнгийг авахгүй.
Мари – Яагаад?
Блез – Та үүнийг буцааж өг.
Мари – Өө, мангар юм.
Блез – Тиймээ таны зөв, буцааж өгөх мангар юм. Үүгээрээ тэр шийтгэдэг мөнгөө өөрөө ав.
Мари – Гэхдээ энэ чинь таны мөнгө шүү дээ.
Блез – Би танд бэлгэлчихье.
Мари – Та шүүрнийхээ мөнгийн авах ѐстой. Тэрнээс бусдыг нь авъя.
Блез – Өөрөө ав гэж байна шүү. Танд ажлынхаа хөлсийг өгчихлөө гэж бод.
Мари – Гэвч би хүлээзнэж болно шүү дээ.
Блез – Би таныг хөөгөөгүй, гэвч нөхцөл байдал танаас хагацахаас өөр аргагүй болгож байна.
Мари – Нэмэгдэхүүний байрыг сольсноос … уг нь би дөнгөж саяхан эгчдээ сайхан ажил олсон гэж биччихсэн! … тэгээд ч надад таалагдаж байсан юм… Блез – Надад ч гэсэн гэхдээ удахгүй зочид буудал руугаа очих хэрэг болох байх …
Мари – Би одоо яах вэ?
Блез – Ганц зөвөлгөө өгье Плуклевен – Мозедек руугаа буц.
Мари – Плуклевен – Мозедек
Блез – Тэх тусмаа. Тэнд амьдрал эрүүл. Цэвэр агаартай.
Мари – Ярих ч сайхан л даа!
Блез – Парист дэндүү гон бие гозон толгой эрчүүд байдаг, бусад том хотуудад ч гэсэндээ – энэ чинь чам шиг охины хувьд аюултай.
Мари – Яагаад?
Блез – Яагаад гэвэл, хэрвээ хэн нэгэн ноѐнтон гон бие гозон толгой бол үүнд хоѐр шалтгаан байж болно. Нэг бол тийм сайн хүн биш, нэг бол ер нь гон бие биш.
Мари – Ярвигтай л ухаан байна.
Блез – Плувнезед чөлөө заваараа бодно биз.
Мари – Тантай хагацахад тун гунигтай байна.
Блез – Надад ч гэсэн Мари
Мари – Би хэзээ явах вэ?
Блез – Удаад яахав, одоо шуудхан л явчих. Хэрэв хүсвэл би галт тэрэгний буудал хүргэж өгье.
Мари – Зоволтгүй би өөрөө ганцаараа явъя.
Блез – Дураараа л бол.
Мари – Амьдралаа гэж хөгийн юм даа!
Блез – Битгий гутар, сайхан цаг тохиолдоно.
Мари – Хагацахын өмнө үнсэлдэх үү?
Блез – Тэгэлгүй яахав, Мари. /тэд үнсэлцэж, Женевьева гарч ирнэ/
Мари – Хатагтай бид салах ѐс гүйцэтгэсэн юм.
Женевьева – Та явах нь уу?
Мари – Тиймээ, хатагтай /уйлсаар гарч одно/
Женевьева – Чиний сэтгэл тавгүй байна уу?
Блез – Ман ярив аа? Чамаас болж би амьдралынхаа хамгийн ер бишийн түүхтэй орооцолдлоо. Тэгэхэд чи хоѐр өдөр алга болж болчихоод малийчихсан орж ирэх юм. “Чиний сэтгэл тавьгүй байна уу?”/элэглэнэ/
Женевьева – Юун мөнгө?
Блез – Юу юун гэж? Тэр нэг солиотой амьтантай намайг суулгах гэсэн тэнэг санаа орж ирсэн учраас миний гарын үсгээ зурахаас өөр аргагүй болгосон чекийг баталгаажуулах ѐстой, миний банкинд хийх ѐстой.
Женевьева – Хонгор минь, чиний төлөө л ингэсэн шүү дээ.
Блез – Чамд баярлалаа, гэхдээ чамайг мөнгө авчирсан эсэхийг чинь мэдмээр байна.
Женевьева – Үгүй, юу гэж?
Блез – Эцсийн эцэст хэн байр хөлслөе гэлээ чи юу, би юу?
Женевьева – Чиний л төлөө шүү дээ, дахин хэлье.
Блез – Чиний төлөө гэж амлаагүй юу? Миний төлөө гэдгий минь ойлгож байна. Гэхдээ шоронд бол хэн суух вэ би!
Женевьева – Чи дандаа дэдүүлэх юмаа.
Блез – Сонс, Женевьева
Женевьева – Клебер надад маш томоохон наймаатай учирсан, бэлэн мөнгө байхгүй гэсэн. Ингэхэд чи надтай мэндлээ ч үгүй.
Блез – Сонс, Женевьева
Женевьева – Сайхан байна, би чамайг зарцтайгаа үнсэлдэж байхад чинь тааралдахад чи надтай мэндлэх ч үгүй, тэр байтугай. Надад уурлаж агсрана гэнээ? Хэнд ч хэлсэн итгэхгүй дээ.
Блез – Женевьева, хонгор минь. Би гуйя, тархиа цэнэглээд намайг ойлго. Би чек бичсэн.
Женевьева – Батлагдаагүй, чи надад хэлсэн шүү дээ, би мөнгө олж чадаагүй, дахин хэлэхэд мэдээж чамайг шоронд хийнэ, тэгээд надаас юу хүсээ вэ?
Блез – Юу хийв гэж үү?
Женевьева – Тийм зургаа дуусгасан уу?
Блез – Юун зураг?
Женевьева – Клебер надад чиний зардаг 400 мянгын оронд 200 мянгаар нүцгэн хүүхний зураг захиалсан гэсэн. Би золтой л инээчихээгүй.
Блез – Би түүнтэй чамайг хөгжилтэй байдгыг чинь харж байнаа.
Женевьева – Тэгээд зураг хаана байна?
Блез – Би түүнийг чинь ер эхлээгүй гээд төсөөлчих л дөө.
Женевьева – Сайн байна. Мөн цэцэн ээ! Юуны улмаас тэр вэ гэдгээ чи надтай хуваалцахгүй юм уу?
Блез – Бүхий л амьдралынхаа туршид би ганц ч зураг зараагүй, Карлье 200 мянган франк чулуудчих амьтан гэж чи үнэмшихгүй.
Женевьева – Ийм учраас л чиний амьдрал бүтээгүй юм байна. Хэтэрхий их цэцэрхэх юм. /Өрөөний голд мольберт чирж авчраад түүний дэргэд зотон тавина/ Бушуу ажилдаа ор.
Блез – Женевьева, сонс …
Женевьева – /зургийн хэрэглэл гаргаж тавина/ Сонин юм даа, хоосон чек бол бичээд өгчихнө, харин нэг муу зургийг нялгадаж чадахгүй л байгаа юм даа.
Блез – Женевьева би чамд тайлбарлъя…
Женевьева – Дараа, дараа. Цаг бүү алд, ажилдаа ор. /цагаа харан/ Би явахгүй бол болохгүй нь ээ.
Блез – Чи зурахад чинь галбираа үзүүлж зогсохгүй юм уу?
Женевьева – Чи надад тэгэх зав байна гэж бодож байгаа юм уу? Өнөөдөр шинэ цуглуулга авчирна, би хожидоод байхад чинь, чамаас болж тэр шүү дээ. Бөөн юм болно.
Блез – Би натургүйгээр яаж нүцгэн хүүхэн зурах юм.
Женевьева – Чи насанд хүрсэн хүн, сэтгэ. За би явлаа.
Блез –Чекээ яах вэ?
Женевьева – Өнөөдөр 4 дэхь өдөр. Нэгдэхь болтол түүнийг ашиглахгүй байх гэж найдъя. Харин энэ хооронд нэг юм бодож олно.
Блез – Хэрвээ ашиглавал яах вэ?
Женевьева – Наана нь ашиглавал мэдээж хэрэг чи шоронд орно. Гэхдээ тэгэхгүй байх гэж өөртөө итгүүлчих. /хүзүүгээр нь тэврэн/ За инээ л дээ. /Блез инээнэ/ Хуурамч амьтан.
Блез – Чам шиг болох юмсан… Ямар ч байсан Лионы зээлийн газраас намайг сурах юм бол би энд байхгүй шүү гэдгээ зочид буудал руу утасдада мэдэгдчихсэн.
Женевьева – Харав уу, чиний толгойд хааяа муугүй санаа төрдөг юм байна. Тэгвэл одоохон Клебер лүү утасд. Өөртэй чинь уулзах маш их хэрэгтэй байна. Зургийг чинь өнөө орой дуусгана гэж хэл.
Блез – Гэхдээ
Женевьева – Баяртай, муужгай минь, Битгий шанал даа. Чек наана нь ирчих юм бол надад найдчих. /түргэхэн үнсээд/ Би чамд эргэлт оруулж байнаа /гарч явна/
Блез – /бийр будгаа бэлдэж/ Нүцгэн хүүхэн. Надад ер сонин биш тэр нэг солиотой амьтаны ууланд явах зардлыг нь төлөхийн тулд нүцгэн хүүхэн зурах! Уран зураг юу ч ойлгодоггүй хүнд нүцгэн хүүхэн зурж өгөх. Тэгээд ч чөтгөр ав. Натургүйгээр би нүцгэн хүүхэн зурж чадахгүй. /гараа саван диван дээр унана/
Мари – /пальто чемодан тайгаа орж ирнэ/ Миний хэрэг байхгүй гэж ноѐнтон үнэхээр хэлж байна уу?
Блез – /түүнийг харж босч суугад/ Магадгүй, та л хэрэгтэй байж болох юм.
Мари – Бүх юм сайхан болно гэж би итгэж байсан юмаа. /үүдний өрөөнд чемдоноо тавиад нүднийхээ шилийг авна
/ Блез – Мари… та намайг зураач хүн гэдгийг мэднэ.
Мари – /харуусалтайгаар/ Хөөрхий ноѐнтон минь.
Блез – Тиймээ… гэхдээ үүнд учир байгаа юм биш… Тэгэхлээр би нэг зураг зурах ѐстой, та зөвшөөрвөл надад туслаж чадна.
Мари – Би юу, ноѐнтоон, гэвч би тааруухан зурдаг.
Блез – Би таныг зурахад минь туслаач гэж гуйх гээгүй ээ. Би таныг зогсож байгаад өгөөч гэх гэсэн юм.
Мари – Энэ чинь юу гэсэн үг вэ?
Блез – Ойлгож байна уу? … энэ нэг их хэцүү биш, та миний өмнө зогсоод би таныг зурна.
Мари – Тэгвэл би их сайхан болно гэж та бодож байна уу?
Блез –Урьдчилж хэлж чадахгүй, гэхдээ оролдоод үзэх хэрэгтэй.
Мари – Та л хүсч байгаа бол би дуртай зөвшөөрье.
Блез – Би хүсч байгаа юм биш, тэр ч байтугай огт хүсэхгүй байна. Гэхдээ энэ бол захиалга.
Мари – Танд захиалагч байдаг юм уу?
Блез – Тиймээ, ямарч байсан нэг бий.
Мари – Мөн сайхан аа!
Блез – Тийм ээ, сайхан тохиолдол.
Мари – Гэхдээ ноѐнтон, яагаад зөвхөн цэцгийн баглаа зурчихж болдоггүй юм бэ? /гараараа тойрог зурж баглаа үүсгэнэ/
Блез – Яагаад гэвэл тэр захиалагч нь цэцгэнд дургүй. Түүнд эмэгтэй хүний зураг хэрэгтэй байгаа юм. /яг Маригийнх шиг дохио зангаа хийнэ/
Мари – Ойлгохгүй байна, яагаад намайг таньдаггүй байж тэр зурсан хэлбэрээр минь эзэмших гээд байгаа юм!
Блез – За, Мари танд уран зургийн талаар лекц унших зав над алга. Та ер нь эмэгтэй хүн дүрсэлсэн зураг үзсэн үү, надад хэлээч.
Мари – Яасан инээдэмтэй юм, таныг хүн сонсвол, намайг усан тэнэг гэж бодох байх даа.
Блез – Үгүй л дээ, гэхдээ эмэгтэй хүний зураг, бас эмэгтэй хүний зураг гэж байдаг.
Мари – Яг амьдралд байдаг шиг үү?
Блез – /халааснаасаа нэг алдартай зургийн хуулбар гаргаж/ Ийм зураг, мэдээж та үзсэн л биз дээ?
Мари – /шоконд орж/ Гэвч энэ эмэгтэй нүв нүцгэн байх юм!
Блез – Тиймээ, гэхдээ тун сайхан!
Мари – Магадгүй гэхдээ л
Блез – Хар л даа энэ зураас зохицол… агуу их амгалан, амьдралыг мэдэрсэн …
Мари – Ийм булай юм хийсэн тэр новш хэн бэ?
Блез – Ленорда да Винчи
Мари – Үгүй ээ мөн новш юм даа… /нэгэнт Блезийн зорилгыг ухаарч/ Та тэгээд намайг зогсож байгаад өгөөч гэж байгаа юм уу?
Блез – Тэгвэл та надад их тус хүргэнэ.
Мари – Энэ эмэгтэй шиг үү?
Блез – Тийм … үгүй ээ … бараг тийм.
Мари – Танд итгэе, гэхдээ амьдралдаа таны өмнө хэзээ ч нүцгэлэж зүрхлэхгүй.
Блез – Яагаад, энэ чинь эмчид очсонтой бараг адил.
Мари – Тан шиг эмчтэй би тааралдаагүй … Үнэнийг хэлэхэд би ганц ч удаа өвдөөгүй.
Блез – Тангаргалъя, хэрвээ та миний өмнө зогсох юм бол таныг гагцхүү зураачийн нүдээр л харах болно.
Мари – Эгч минь, “хормын төдий гэнэ алдахад л” гэж ярьдаг.
Блез – Үгүй дээ … Уг нь би мэргэжлийн натурчин урьж авчирдаг, тэд жирийн л эмэгтэйчүүд, зогсож зуруулах нь тэдний хөлс авдаг ажил нь.
Мари – Мэдээж ийм ажил үнэгүй хийхгүй.
Блез – Тэгэлгүй яах вэ. Хэрвээ та зөвшөөрвөл, би үүнийг таны төлөө жишээ нь арван мянган франк өгвөл болох байх гэж бодлоо.
Мари – Үгүй, үгүй ноѐнтон.
Блез – Эцсийн эцэст Мари …
Мари – Хэрэв эгч маань мэдсэн бол!
Блез – Бие дааж шийдвэр гаргах насан дээрээ байгаа юм байж эгчийнхээ тухай битгий бод.
Мари – Би таны төлөө юу ч хамаагүй хийнэ, гэхдээ энийг биш!
Блез – Ёох … Мари сонс …танд үнэнээ хэлэх цаг ирлээ … би өрөнд унаад.
Мари – /цочирдон/ Өө!
Блез – Өнөө оройноос өмнө 120 мянган франк төлөх ѐстой.
Мари – Та юу хэлнэ вэ?
Блез – Тиймээ, тэгээд төлж чадахгүй бол намайг шоронд хийнэ.
Мари – Шронд уу? Блез – Яаж гэх вэ.
Мари – Тан мөн сайхан мэдээ дуулгаж байна даа.
Блез – Тэгэхээр та одоо бүгдийг мэдлээ. Нэг бол зургаа зурж өрөө төлнө, нэг бол цагдаа намайг шорон руу авч явна. Бүх юм Мари танаас л шалтгаална.
Мари – Шорон! Хөөрхий ноѐнтон!
Блез – Миний хувь заяа таны гарт … тэгж хэлж болох бол.
Мари – Ямар ч байсан ганцхан зургаар та ийм их өрийг төлж чадахгүй.
Блез – Чадалгүй ячахав, би оронд нь 200 мянгийг авна.
Мари – 200 мянгаа? Блез – Тийм.
Мари – Та надад тэгээд арван мянгийг өгч байгаа хэрэг үү?
Блез – Бага байна гэж үү? Хорин мянга болох уу?
Мари – Ерөөсөө таны мөнгө надад хэрэггүй, та намайг ямар ч хамаагүй ажил хийлгэнэ гэж хөлслөж авсан, гэхдээ ийм ажил биш л дээ
. Блез – Ийм ажлыг тохироогүй, тийм ч учраас …
Мари – Би ганцхан л зүйлийг хүсье. Ноѐнтон та энэ бүх ов мэх гэдгийг эхийнхээ толгойгоо андгайл.
Блез – Андгайлъя.
Мари – Дахиад хэл: Надад ямар ч далд санаа байхгүй, зөвхөн шоронд орохгүйн тулд л Мариг нүцэглээч гэсэн юм гэж эхийнхээ толгойгоор андгайл.
Блез – Эхийнхээ толгойг тавьж андгайлъя.
Мари – Гараа өргө
Блез – /гараа өргөж/ Надад ямар ч далд санаа байхгүй, зөвхөн шоронд орохгүйн тулд л Мариг нүцэглээч гэсэн юм. Одоо итгэж байна уу?
Мари – За тэгвэл ажилдаа оръѐ. /Хормогч халаад хоѐроо түргэхэн тайлаад, хөхөвч шуудагтайгаа үлдэнэ/ Ийм юм болно гэдгийг хэн нэгэн хэлсэн бол / Блез руу араараа эргэж/ Тайлаад өгөөч.
Блез – /ичингүйрсэн нь мэдэгдэн тээнэгэлзэнэ/ Та сонсооч … өөр өрөөнд хувцасаа тайлсан нь дээр гэж бодож байна. Ийшээ ор доо. /унтлагын өрөө рүү дагуулан/ Бэлэн болохоороо хэлээрэй /мольбертоо тавьж, будгаа янзлана/ Толгой эргэж гүйцэх юм
Мари – Ноѐнтоон, би бэлэн.
Блез – За сайн байна, ороод ир. /хаалга нээгдэн Мари цухуйна/
Мари – Ноѐнтон, би дахиад л айгаад байна, би бүр нүцгэн
Блез – /том Испани шаль хананаас авч Марид дамжуулна/ Май энийг нөмөрчих … тэгээд битгий ай, бүх юм сайхан болно.
Маригийн дуу – Та надад андгайлсан
Блез – /бийр будагтайгаа ноцолдон/ Би танд түрүүн андгайлсан
Маригийн дуу – Үгүй ээ, хэрвээ юу яах юм бол таны хувьд аймшигтай юм болно шүү.
Блез – Айх хэрэггүй, битгий сунжруулаад байгаач
Мари – Одоохон! /Мари алчуур нөмөрсөн эмээсэн байдалтай орж ирнэ/ Юу гэлээ ч надад нэг л эвгүй байна.
Блез – /Марид суурь болгохын тулд хятад бөмбөрөө татангаа/ Энд зогс /Марийг гарахад нь туслана/ Цэх зогсоорой. Нэг гараа ташаан дээрээ тавивал яах вэ?
Мари – Ингэж үү?
Блез – За толгойгоо бага зэрэг хажуу тийш нь … Үгүй ээ нөгөө тийш нь … За, за … баруун хөлөө бага зэрэг урагшаа … / Блез хөлийг нь харагдуулахын тулд алчуурыг нь бага зэрэг сөхнө/
Мари – Илүү хэрэггүй ноѐнтон!
Блез – Та даараа юу?
Мари – Үгүй ээ, би халууцаж байна.
Блез – Та уг нь жаахан будсан бол зүгээр байсан юм.
Мари – Эгч зөвшөөрдөггүй юм.
Блез – Би гуйя, эцэс төгсгөлгүй эгчийнхээ тухай бүү ярь! Танд уруулын будаг бий юу?
Мари – Эгч хураагаад авчихсан … бас хоѐр алгадсан.
Блез – Зайлуул гэж
Мари – Тэгэлгүй яахав, за. Миний насан дээр шүү.
Блез – Би тэр тухай яриагүй, танд уруулын будаг байхгүй юм уу?
Мари – Ноѐнтон, би дахиад өөрийг авсан л даа.
Блез – Тийм үү? Хаа байна?
Мари – Цүнхэнд
Блез – Битгий хөдлөөрэй. Энэ чигээрээ зогс. Май /цүнхий нь өгнө/ Би сэтгэл сэргэхийн тулд пянз тавьчихъя.
Мари – Тэгвэл надад дээр юм шиг байна. /Мари нэг гартаа цүнх нөгөөдөө алчуураа барин уруулаа будаж чадахгүй зогсоно/
Блез – /хөгжмөө асаагаад эргэж ирнэ/ Та юу хүлээгээв?
Мари – Ноѐнтон, би чадахгүй нь.
Блез – /цүнхий нь авч ухаад/ За яахав, би /уруулын будаг гаргаж Мариг будна/ За … танд пурд байгаа юу?
Мари – Байгаа /Блез пудр гаргаж ирээд Марид өгнө. Блез пудрдэж байх хооронд Мари толинд харж зогсоно/ Надад яасан зохиж байнаа
Блез – Тиймээ. /цүнхийг аваад диваан дээр тавина. Замдаа ваарнаас сарнай авна/
Мари – Ноѐнтон айгаагүй биз?
Блез – Юунаа?
Мари – Намайг алчуураа тайлахаар …
Блез – Дахиад хэлье. Таныг зөвхөн зураачийн нүдээр харах болно. /Марид сарнайгаа өгөөд цэцэгтай гарыг нь өргөхөд Мари Эрх чөлөөний хөшөө шиг байрлалтай зогсоно/ Тун сайхан зүүн гараа ингээд өргөчих. /үзүүлнэ/
Мари – Зүүн гараа өргөвөл би алчуураа алдчихна шүү дээ
Блез – Тэртээ тэрэнгүй түүнийгээ тайлах хэрэгтай болно. Захиалагч цээжийг чинь /хөхийг чинь/ харах гээд байгаа юм.
Мари – Тэр маань үнэхээр багахан гэдгийг шударгаар анхааруулъя.
Блез – Зүгээр би нэмчихнэ, үүнд чинь зураачийн ур чадвар оршдог юм. За эхлэх үү7
Мари – Эхлэе!
Блез – Зоригтойхон “гурав” гэхээр алчуураа тайлаарай. Анхаар! Нэг …
Мари – Ноѐнтон, арай удаан !
Блез – Хоѐр
/утас дуугарна/
Блез – Оо-ля-ля! Ёстой цагаа олсонгүй дээ…. Байна уу? … Хэн бэ? … Уучлаарай, сонсогдохгүй байна, хөгжмөө унтраагаадахъя. /тоглуулагчаа унтраана/ Байна уу? … Дамжуулъя. Таны эгч
Мари – Өө, гэгээн Мария өршөө! /бөмбөрөөс үсрэн бууж дивааны ард нуугдана
/ Блез – Үгүй ээ, та ярих хэрэгтэй. Май! /урт утастай учраас Марид өгөх боломжтой. буйдангийн цаанаас эхлээд гар нь цухуйж харилцуурыг аваад, дараа нь Мари толгойгоо цухуйлгана/
Мари – Байна уу? … Аа, эгч үү? … Тиймээ, сайн байна. Харин та… Миний захиаг авсан уу? … Тиймээ, хатагтай тун эелдэг. / Блез рүү ирмэнэ/ Би юу хийж байгаа юм гэж үү? … / Блез рүү асуусан байдалтай харна. Блез юм оѐж байгаа дүр үзүүлнэ/ Юм оѐж байна … үгүй чадахгүй л дээ, гэхдээ хатагтай зааж өгч байна. … Тиймээ ноѐнтон утас авсан… Юу? … тэр юу хийдэг гэж үү? Мөн л юм оѐж байна … Аа, ямар ажилтай юм гэж үү? … / Хариулж чадахгүй Блез рүү харна. Блез тун чухал хүн гэдгийг дүрслэхийг хичээнэ/ Тэр … маш том … / Блез буруу ярьж байна хэмээн зангаад дахин нэг яруу дохио үзүүлнэ/ Тэр сахалтай … / Блез мөн л ойлгосонгүйг нь үзүүлээд хэн нэгний захирч буй дүр үзүүлээд гараа зангана/ Тэр галт тэргэний билет шалгагч …
Блез – /шивнэнэ/ Үгүй ээ, үгүй /Мари харилцуурыг цээжиндээ наан, чихээ сунгана/ Томоохон наймаачин!
Мари – /утас руу/ Томоохон наймаачин-шалгагч … Уучлаарай, эгч ээ ярьж чадахгүй нь хатагтай дуудаад байна… Тэгнэ учир байдлаа ярьж байна аа … Баяртай. Густавд мэнд хүргээрэй. /утсаа тавина. Блез утсыг байранд нь тавина/ Хэрэв тэр намайг харсан бол?
Блез – За сунжруулахаа болъѐ, би аягүй бол орой болтол амжихгүй.
Мари – Би нэгэн хатагтайгийнд очсон гэж өчигдөр бичсэн юм. Эгч өөрөө ганц бие эрэгтэйгийнд бүү оч гэсэн юм. / Блез бөмбөрөн дээр гарахад нь туслана/
Блез – Маш зөв юм хийж. Харин одоо ажлидаа оръя… Бэлэн үү?
Мари – Бэлэн
Блез – “гурав” гэхээр алчуураа хая. Тэгэх үү?
Мари – Хөгжимтэй бол арай дээр байсан юм.
Блез – /тоглуулагчаа залган/ Нэг, Хоѐр …
Мари – /мөрөө гарган/ Одоохондоо ингэсхийгэдэ болох юм биш үү?
Блез – Хэсгээр нь зурвал маргааш болтол дуусахгүй ээ.
Мари – Ингэхэд маргааш миний өөр нэг эгч ирвэл та өрний тухай, тэр чинь тэгээд юунд хүргэснийг яасан ч хэлж болохгүй шүү.
Блез – Битгий ай. /зурна/ Плувенез – Моедэкт та юу хийж байсан?
Мари – Сургуульдаа яваад, эгчдээ туслаад
Блез – Та сургууль төгссөн үү?
Мари – Тэгсэн, гэрчилгээ ч авсан.
Блез – Харав уу, тэгэхээр та дунд боловсролтой юм байна … аа. За боллоо би мөр хүртэл чинь зурчихлаа.
Мари – Пөөх, та ямар хурдан зурдаг юм бэ?
Блез – Одоо зориглож үз.
Мари – Мэдэхгүй ээ, нүдээ анивал арай дээр болов уу?
Блез – Тэг, тэг өөрөө л мэд. Нэг!
Мари – Би өөрөө тоолвол дээр байх аа.
Блез – За тэг.
Мари – Нэг /нүдээ нэж Блезийг харна/
Блез – За яав? Мари – Хамт тоолъѐ.
Блез – Тэгсэн ч яахав. Нэг!
Мари – Үгүй ээ, хүлээж бай. Намайг 1.2.3 гэхээр хоѐулаа Нэг гээд тоолж эхлье.
Блез – Тун нарийн юм, гэхдээ яах вэ …
Мари – Би тооллоо 1.2.3
Блез – /Маритай хамт/ Нэг, хоѐр! /хаалганы хонх/
Блез – Энэ маягаараа бол бид хэзээ ч эхлэхгүй нь. /тоглуулагчаа унтрааж/ Ийм байдалтай хэнд ч харагдахгүйн тулд одоохон утлагын өрөө рүү очиж бай. Муу хүмүүс юу ч гэх юм билээ. /буухад нь туслана. Мари унтлагын өрөөнд нуугдана. Блез мольбертоос зургаа авч хаалга руу очин тэр дорхноо Карльегийнхантай цөмөөрөө буцаж ирнэ/ Өө, энэ чинь ѐстой сонин учрал байнаа?
Карлье – Бид танд саад болоогүй биз дээ?
Блез – Саад болох оо? Та шоолж байна уу? Та нар хэзээ ч надад саад болохгүй! Гэртээ байгаа юм шиг байгаарай!
Хатагтай Карлье – Бид огт санаадгүй хажуугаар чинь явж байгаад …
Блез – Тэгэлгүй яахав.
Хатагтай – Тэгээд ноѐн Амбриегийнхаар ороод гаръя гэж бодлоо.
Карлье – /юу ярихаа мэдэхгүй/ Үгүй ээ мөн сайхан уярал аа!
Хатагтай – Нөхөр бид хоѐр Амбриегийнхаар ороод гаръя гэж бодлоо.
Карлье – Тиймээ, бид таныг ингээд алга болчихлоор гайхсан.
Хатагтай – /сууж/ Бид ер удахгүй.
Блез – /юу ярихаа мэдэхгүй/ Үгүй ээ мөн сайхан учрал аа!
Хатагтай – Нөхөр бид хоѐр ноѐн Амбрие яагаад утасдахгүй байгаа юм бол гэж бодоод л. Уурлачихсан юм болов уу? Тэр өдөр би дэндүү ааштай байсан юм билээ? Би их амархан уурладаг юм л даа.
Карлье – Зөвхөн уурладаг л бол
Блез – Юу гэсэн үг вэ, юу гэсэн үг вэ? Харин би л тэр үдийн хоолны төлөө санаа зовж байна. Олигтой юм болоогүй байх аа! Би бүр утасдаж ч зүхэлдэггүй.
Хатагтай – Яалаа гэж, бүх юм сайхан болсон. Үйлчлэгч нартай үргэлж төвөг учирдаг юм. Ингэхэд таны хувцасны хүн эргэж ирсэн үү?
Блез – Хувцасны хүн? Юун хувцасны хүн?
Хатагтай – Яагаав нөгөө ээжийгээ оршуулах гээд явдаг.
Блез – Өө, та Жермоныг хэлж байна уу? Үгүй ээ, үгүй тэр тэтгэвэртээ гарахаар болсон. Тэр тун хөгшин л дөө, бүр биднийг шилтгээнд амьдарч байхад өвөөд маань үйлчлэгч байсан юм. Ная хол гарсан хүн.
Хатагтай – Тэгээд түүний ээж нь амьд байсан юм гэж үү? Хэдий хэр насны хүн байсан юм бэ?
Блез – Хүлээзнээрэй, дахиад бурчихгүйн тулд бодоодохъѐ! … Зуу! тийм зуун настай. Бүхэл зуу гэсэн үг.
Хатагтай – Зуурдаар үхсэн биз?
Блез – Тэр бүү хэл, дөнгөж сая амьд байж байгаад тэгээд л байхгүй болчихсон.
Хатагтай – /сургамжлан/ Үлдсэн хүмүүс нь илүү өрөвдөлтэй гэж би бодож байна … Тийм үү, Клебер? Блез, Карлье – / хоѐр батлаж/ Тийм ээ.
Хатагтай – Харин таны тогоочийн хөл?
Блез – Ойлгосонгүй.
Хатагтай – Хөлөө түлсэн гэсэн шүү дээ.
Блез – Тэгсэн гэж үү? … Би мартаж орхиж, хэл лүү үгүй бил үү? Мөн гайхалтай яа… Гайхалтай! … Ганц хундага тогтоох юм биш үү? /Карльегийнхан бүгд босдог зуршилтай/ Тэд – Үгүй ээ.
Хатагтай – /дахин сууж/ Бид өөр зорилготой ирсэн. Бид Лаурочкийнхаа талаар ярих гэсэн юм.
Блез – Юун Лаурочка? Хатагтай – Манай охин
Блез – Өө тийм, тэгэлгүй яахав, ингэхэд тэр сайн уу?
Хатагтай – Тэр чинь энд байгаа.
Блез – /эргэж Лаураг харна/ Тийм байна. Танай охин Лаурочка энд байна. Сайн байна уу? авхай… /Карльед/ Тэр тун гайхалтай. Хатагтай – Тэгэхээр нөхөр бид хоѐр манай охины талаар ямар төлөвлөгөөтэй байгааг тань мэдэх гэсэн юм.
Блез – Надад итгээрэй, би сайхан санаа өвөрлөж явдаг.
Хатагтай – Гэр бүл болох гэдэг чинь ноцтой асуудал, харамсалтай нь манай үед түүнд тун тоомжиргүй ханддаг болж. Би танд хэлье миний үед бол …
Карлье – Сабина!
Хатагтай – Битгий таслаад байгаач. Товчхондоо таны насан дээр хэд хэдэн удаа гэнэ алдсан байхыг бид хүлээн зөвшөөрөөд …
Карлье – Сабина, үүнийг бид нүүр нүүрээ харж байгаад ярилцвал дээр, энэ чинь эрчүүдийг яриа!
Хатагтай – Эрчүүд та нарыг яриаг мэднээ! Та хоѐр энэ тухай хоѐулхнаа ярьж эхлэх юм бол үдшийг Фоли – Бержерт өнгөрөөж төгсөх байх. /Лаура энэ үед өрөөгөөр хэсэж бүх юмыг харж оролдоно. Дараа нь унтлагын өрөөний хаалгыг татна/
Лаура – Пөөх, ээжээ, хараач!
Хатагтай – Юу болоов, хонгор минь.
Лаура – Энийг хараач гэж байна шүү.
Хатагтай – /очиж лорнет-шилээрээ хараад аймшигтай орилно/ Пээ! Аймшигтай! Гутамшигтай! … Ариунаараа байгаа бүсгүйд ийм зүйл харуулах гэж! … Та … Та … завхай хүн юм, ноѐнтон! эндээ явъя Клебер.
Карлье – /хаалга руу очиж/ Юу болоод байна аа?
Хатагтай – /гараараа алдлан замыг нь хааж/ Клебер, би чамдэ нэ өрөө рүү шагайхыг хориглож байна. Чи үүнийг харж болохгүй.
Карлье – Эцсийн эцэст энд чинь ийм сонин юм юу байнаа?
Хатагтай – Зарц бүсгүй
Лаура – Бүр чармай нүцгэн!
Карлье – /ухасхийн эхнэрээ түлхээд/ Нүцгэн зарц бүсгүй? /түлхүүрийн нүхээр харна/
Хатагтай – /түүний хойноос татан холдуулахыг хичээж/ Клебер!
Карлье – Сабина?
Хатагтай – Би чамайг тэр аймшигтай зүйлийг харахыг чинь хориглож байна.
Карлье – Аймшигтай? Энэ охин хэдтэй юм бэ?
Хатагтай – Клебер чи, шог ухна!
Карлье – Сэм бол, түр зуур. Сабина. Энд чиний дуу л сонсдох юм.
Хатагтай – Бушуухан энэ айлаас явъя. Энэ завхай нөхөртэй холбогдохыг би хүсэхгүй байна.
Карлье – Сабина, чи дахиад эхлэх нь үү? Нэг удаа би чамд автсан. Одоо болъѐ. Лаураг аваад гэртээ харь! Намайг тайван орхиод өг!
Хатагтай – Бүдүүлэг амьтан! Энэ завхай яагаад чамд таалагддагийн учрыг би оллоо. Та хоѐр яг адилхан. Явъя, охин минь чи Шаботой сууна.
Лаура – Үгүй ээ ээжээ. Тэр чинь халзан. Энэ нь надад илүү таалагдаж байна.
Хатагтай – Үүнийг чи шийдэхгүй
Лаура – Гэхдээ ээжээ …
Хатагтай – Дахиад нэг алдвал алганы амт үзнэ шүү /Лаураг чирсээр гарч одно/
Карлье – Балай амьтан
Блез – Энэ бүхэн таны зурагнаас л боллоо
Карлье – Юу гэсэн үг вэ?,
Блез – Хэдийгээр би захиалганд дарагдсан байгаа ч гэсэн, танд таатай зүйл хийж зургаа хурдан дуусгахыг шийдсэн юм. Гэтэл бэлэн натурчин байхгүй байсан учраас өөрийнхөө үйлчлэгчийг зогсож өгөхийг гуйсан юм.
Карлье – Мэргэн шийд байна. Чөлөөт цагаараа би ч гэсэн зураг оролддог юм билүү. /хөхөрч дахин цоожны нүхээр хартал нь Блез түүнийг барьж авна/ За яахав, нарийн ширийн рүүгээ оръѐ. /сууж Блезтэй тамхилана/
Блез – /тамхийг нь авч/ Баярлалаа. Гал? /Карльед тамхий нь асааж өгнө/
Карлье – Баярлалаа … Тэгэхээр охины хүнтэй суулгамаар байна.
Блез – Мэдэж байна.
Карлье – Та юу ч ажиглаагүй юу?
Блез – Үгүй
Карлье – Тэр маань усан тэнэг
Блез – Үгүй та яагаад тэгж бодож байгаа юм?
Карлье – Бодоогүй, мэдэж байна. Эхийнхээ талаас … Товчхон ямар ч байсан түүнд нөхөр олох хэрэгтэй. Та зөвшөөрч байна.
Блез – Би тэгэхээр …
Карлье – Үгүй, үгүй хөгшөөн. Тийм эсвэл үгүй! Ямар ч юм нэг бол шуудхан, нэг бол хэзээ ч үгүй. Миний охин бол аятайхан наймаа шүү.
Блез – Гэхдээ
Карлье – Таны зүгээс бол надад таалагдаж буй нэр бол “д’ Амбрие” гэж таслалтай бичдэг.
Блез – Тиймээ, таслалтай.
Карлье – Гайхамшигтай, тэгэхээр …
Блез – Та надад бодох хоѐр өдөр олгооч.
Карлье – Үгүй. Би нэг том наймааны ажилд дарагдчихаад энэ асуудал руу дахин эргэж ирмээргүй байна. Иймээс ноцтой хариултгүй эндээс явахгүй.
Блез – Гэр бүл болох нь ноцтой асуудал, тиймээс …
Карлье – Энд нэг юм таныг зовоогоод байгааг би мэдэж байна. Одоохон би таныг бүрэн тайвшруулаадахъя. Намайг хар л та та миний авгайг таних уу?
Блез – Хатагтай Карльег уу?
Карлье – За тийм дээ. Түүнийг хэр гэж бодож байна.
Блез – /ярвайж/ За даа…
Карлье – Одоо ойлгов уу?
Блез – Яг ч биш ээ.
Карлье – Та түүнтэй амьдарч чадах уу?
Блез – /мөн урьвынхаараа/ За даа …
Карлье – Би тэгж бодсон юм, та чадахгүй. Би ч чадахгүй. Тэгвэл Еванглид байдаг шиг: “Хэн нүгэлгүй нь …” Би хамгаас түрүүнд тан руу чулуу шидэхгүй. Ойлгож байна уу?
Блез – Нэг л миний санаанд багтахгүй юм.
Карлье – Та “и” дээрээ бүх цэгий нь тавих ѐстой. Эхнээс нь эхлэе… миний эхнэр! …
Блез – Хатагтай Карлье
Карлье – Тийм
Блез – /дуу алдан/ Ойлголоо. Та тайвшралаа … гаднаас олж авдаг байсан байх нь ээ?
Карлье – Ашгүй дээ, Тэгвэл та ч гэсэн өөрийн талаас … Одоо бол ойлгоо биз дээ?
Блез – Тэгвэл ч өөр хэрэг шүү.
Карлье – Хэрэв миний охины мөрөн дээр толгой нь байсан бол би өөрөө ярих байсныг та ойлгож байгаа биз.
Блез – Тэр тэгэлгүй яахав!
Карлье – Бидний яриа бидний дунд л үлдэх ѐстой шүү.
Блез – Та надад найдаж болно
Карлье – Сайн байна. Та надад тун их таалагдаж байна шүү. / Блезийг урагш алхтал нь нурууг нь алгадаж, Женевьевагийн зургийг гарган. Блезд үзүүлнэ/ Энд гэхэд л нэг жишээ байна. Загвар өмсөгч! Гайхамшигтай! Нэрий нь Женевьева гэдэг юм. Хар даа
Блез – Тийм байна, үнэхээр дажгүй юм, би бас түүнтэй төстэй нэг загвар өмсөгчийг мэднэ.
Карлье – Инээдтэй юм. Гэхдээ минийхийн тухайд бол тэр дэндүү гал! … та төсөөлж чадахгүй байх. Ёстой нэг солиормоор!
Блез – Би мэднэ.
Карлье – Та яаж мэддэг юм?
Блез – Зурагнаас л ил байна.
Карлье – Тийм үү, жишээ нь сонс доо, би яръя. Өнгөрсөн долоо хоногт бид хоѐр хотоос гарч
Блез – /яриаг болиулахыг хичээн/ Энэ ч сайн хэрэг, бид хоѐр тохиролцож болно гэж бодож байна.
Карлье – Энэ тухай сүүлд болъѐ. хэрэв та сонсох юм бол элэг чинь хөшнө, тийм л гал амьтан даа.
Блез –Би танд итгэж байна.
Карлье – Юуны өмнө хэлэхэд би үе үе эхнэртээ ажлаар явлаа гэж хэлчихээд, хэрэг дээрээ хагас бүтэн сайныг түүнтэй өнгөрөөдөг.
Блез – Үе үе ээ?
Карлье – Тийм.
Блез – Гэхдээ хагас сайн болгонд биш биз дээ?
Карлье – Үгүй хагас сайн болгонд би чадахгүй.
Блез – За за!
Карлье – Та яагаад “за, за” гэв.
Блез – Яагаад гэвэл тэр надад хэлэхдээ … нэг үгээр хэлэхэл та хагас сайн болгонд явдаг гэж бодсон шүү.
Карлье – Үгүй дээ, би тэгж чадахгүй. Ингэснээс, та надад нэг тус хүргэж болох юм гэсэн бодол төрлөө шүү.
Блез – Дуртайъя.
Карлье – Одоо бид хоѐр нэгэнт илэн далангүй болсон учраас … Тийм … маргааш таны байрыг би хэрэглэж болох уу?
Блез – Миний байрыг аа? Яах гэж?
Карлье – Ахиад “и” –гийн дээрх цэг болох уу? Юунд таны байр хэрэг болсон гэж бодож байна?
Блез – Мэдэхгүй /гэнэт ойлгоно/ Өө, үгүй, үгүй ноѐн Карлье! Танд туслахад таатай байдаг, юу дуртайгаа хүсч болно. Гэхдээ ийм зйүлийг биш.
Карлье – Хорин мянга болох уу?
Блез – Хорин мянга аа?
Карлье – Хорин мянган франк. Хэдхэн цагийн төлөө овоо олз шүү.
Блез – Мөнгөндөө учир нь байгаа юм биш ээ?
Карлье – Амьдарлд зөвхөн мөнгөнд л учир байдаг юм. Гучин мянга? Тэгэх үү? /утас дуугарна/
Блез – Байна уу… Би таныг сонсож байна … Өө Лионы зээлийн газар уу? … сайн байна уу, ноѐнтон … Тиймээ, би мэдэж байгаа … Өө, аваад ирсэн үү? Тэгвэл очоод тушаачихъя. Өнөөдөр зургаагаас өмнө өө… Өнөөдөр юу л даа… Яалаа гэнээ? За, за … Тийм үү? … Тэгье өнөөдөр аваачиж хийе… Зургаагаас өмнө … Баяртай ноѐнтон? /утсаа тавина/
Карлье – Маргаашийн хувьд тэгээд яахав?
Блез – 120 мянга
Карлье – И-и хөгшин минь чиний царай гэж. /үзүүлж/ Нэг урлагийнх юм шиг мөртлөө ажил хэрэг ярихлаар бар юмаа. 120 мянга энэ ч дэндэнэ ээ!
Блез – Үгүй ээ, би танд байраа хөлслүүлэхгүй, зүгээр олгоно. Гэхдээ оронд нь бяцхан тус хүргэхийг хүсээд, нэг жаахан мөнгө, жишээ нь 120 мянгыг зээлдүүлэхийг хүсье.
Карлье – Та ойрдоо мөнгөөр гачигдаад байгаа юм уу?
Блез – Би гачигдаж байна гэж үү? Инээдтэй юм. Би мөнгөөр гачигдсан хүн шиг харагдаж байна уу? Би зүгээр л хамаг мөнгөө францын үнэт цаас болгочихоод …
Карлье – Зөв! Би ч гэсэн!
Блез – Гэтэл гэнэт нэг өчүүхэн төлбөр хийх болчихоод гар дээр бэлэн мөнгө байдаггүй.
Карлье – Энэ юу байхав би танд одоохон чек бичээд өгье.
Блез – Тусласны хариу тус
Карлье – /чек бөглөн Блезд өгнө/ Би 150 мянгыг биччихлээ… шампанска, цэцэг авчихаарай, ойлгож байгаа биз дээ? Танайд хөгжим бий юу?
Блез – Бүх юм байна.
Карлье – Аятайхан зохион байгуулчихаарай.
Блез – Өөрийн юм шиг л хийе.
Карлье – Тун сайн! 3 цагт болох уу? /шалан дээрхи зургуудыг үзэж Маригийн зургийг гаргаж ирнэ/ Энэ чинь юу вэ? / Блезд харагдахгүйгээр зургийг барьж сонирхоно/
Блез – Энэ таны зураг
Карлье – Үүний тулд танд нүцгэн зарц хэрэгтэй байсан юм гэж үү? Ер нь адилгүй байна, гэхдээ гайхамшигтай, миний бодлоор бол
Блез – Маргааш гэхэд дуусгачихъя
Карлье – Үгүй, үгүй дахин битгий хүрээрэй. Энэ чигээрээ надад таалагдаж байна. Абстракт зургийг би шүтдэг.
Блез – /зураг гэдэг нь Маригийн нялгадан зүйл болохыг мэдэж/ Гайхалтай!
Карлье – Тийм үү … Даруу зангийн хувьд та жаахан тааруухан юмаа даа?
Блез – Та намайг буруу ойлголоо, би тэгж бодохгүй. Би түүнийг хараад мэл гайхсан.
Карлье – Би ч гэсэн! Энэ бол мэл гайхуулдаг зураглал! Би үүнийг шууд аваад явлаа. Ингэснээр та түүнд хүрч чадахгүй. Та 100 мянган франк авсан. Үлдсэнийг нь би маргааш төлчихье. Харин одоо намайг өршөөгөөрэй, би бүсгүйтэйгээ болзсон юм. /Женвьевагийн зургийг хийсэн халаасаа алгадаж/ Хожигдох юм бол толгойгүй болно! Ямар хартай гээч! Барс гэсэн үг! Тэгсхийж байгаад тантай танилцуулна. Гэхдээ ойлгож байгаа биз, болохгүй шүү … Ер нь та түүний сонирхоод нийцэхгүй байх, цаадах чинь ахимаг эрчүүдэд дуртай. Дахин баярласанаас илэрхийлье. /явна/ Блез – За, энэ ч хэтэрнээ! Миний өөрийн дээвэр дор. Эм барс мэт хартай! Ахимаг эрчүүдэд дуртай! Би бүгдийг нь аятайхан зохицуулах ѐстой. Маригийн дуу – Ноѐнтон,
Блез – Өө, тийм Мари Мадлей Лейуанк орж ирж болно!
Мари – /үүдэн дээр гарч ирнэ/ Та ойлгож байна уу? Би хөлдөх шахаад, таны оронд ороод хэвтчихсэн шүү.
Блез – Зөв юм хийж, харин харамсалтай нь хатагтай Карлье таныг хараагүй
Мари – /бөмбөр дээр гарч/ Зургаа үргэлжлүүлэх үү?
Блез – Зураг аа … Хүлээгээрэй, одоо та харнаа. /мольбертонд нөгөө зургаа хийж/ Одоо би үүнийг чинь … /Мариг дуурайн хамаа намаагүй будгаа нялна/ Ингэхэд миний будгийг оролдохыг хэн танд зөвшөөрсөн юм? /Мари толгой гудайлган дуугүй зогсоно/ Хэрвээ миний сайхан сэтгэл байгаагүй бол би таныг аль хэдийнэ хөөгөөд явуулчих байсан юм
Мари – Би таныг сайхан сэтгэлтэйг мэднэ ээ!
Блез – Би зөвхөн гаднаа л ийм л дээ.
Мари – /Мари бөхийж юу хийж байгааг нь хараад/ Та бүгдийг нь баллаж орхилоо.
Блез – Одоо ийм юм сонирхцгоодог болжээ.
Мари – Шорон яах вэ?
Блез – /будгаа тавьж алчуураа гарган арчаад/ Энэ талаар бүх зүйл хэвийн болсон. Харамсалтай байна. Тэнд надад эндэхээс арай дээр байх байсан юм. Дор хаяад л тайван.
Мари – Дахиад л нэг юм болоо юу, ноѐнтоон?
Блез – Тийм ээ тэгсэн! /санамсаргүйгээр гараа Маригийн нүцгэн өвдгөн дээр тавина/
Мари – /санаа алдаж/ Хөөрхий ноѐнтон!
Блез –/өөрийн мэдэлгүй өвдгийг нь илж/ Энэ ч нэг их инээдэмтэй юм биш ээ!
Мари – /санаа алдаж/ Амьдрал ч гунигтай эд дээ!
Блез – /ер анзааралгүй өвдгийг илсээр/ Заримдаа би өөрөөсөө асуудаг юм. /гарлуугаа хараад/ Би чинь галзуурав уу, юу хийж байна аа?
Мари – Та юу хийсэн юм?
Блез – Би таны өвдгийг илж байх шиг болсон
Мари – Миний өвдгийг илсээн?
Блез – Надад л тэгж санагдсан.
Мари – Тэгвэл ноѐнтон намайг уучлаарай. /түүнд сарнай өгөөд/ Эгч маань иймэрхүү дохиолдолд ингэж байгаарай гэсэн /гараа далайгада хацрыг нь алгадаж, бардам байдлаар гарч явна. Блез хацраа тэмтрэн мэл гайхсан байдалтайгаар үзэгчид рүү харах үед хөшиг хаагдана/
ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ
Женевьева араас нь Мари гарч ирнэ
Женевьева – Муужгай? /унтлагын өрөөнд орж муур мэт дуудна/ Муя-муя-муя? … Ноѐнтон гэртээ байхгүй юу?
Мари – Байхгүй, хатагтай, тэр үдийн холоо гэртээ идээгүй.
Женевьева – Үгүй ээ тэр хаана хооллосон юм?
Мари – Би ч гэсэн хаана юм бол гэж бодоод л
Женевьева – Өчигдөр тэр зураг зурж эхлээгүй юу, та мэдээгүй биз?
Мари –Бид нэгийг эхэлсэн л дээ, гэвч …
Женевьева – Яагаад “бид” гэж?
Мари – Яагаад гэвэл би ноѐн Блезд тусласан юм. Танд арай илүү яаж тайлбарламаар юм бэ дээ … Шоронгоос болж …
Женевьева – Бас юун шорон?
Мари – Тэр надад хэрэв зураг зурахгүй бол түүнийг шоронд хийнэ гэсэн.
Женевьева – Мэдээж түүнийг гүйцээгээгүй биз дээ?
Мари – Тэр ийм юм хийсэн. /Блезийн будаг нялсан зотонг гаргаж Женевьевад үзүүлнэ/
Женевьева – Цаг өнгөрөх бүр байдал хэцүүдэх юм. Өдөр болгон дэвшил байх юм. Тэр хэдэн цагт эргэж ирэх бодолтой байгаагий нь та мэдэх үү?
Мари – Тэр надад 3-ын үед гэсэн.
Женевьева – /цагаа харж/ Одоо дөрөвт арван тав дутуу байна. Тэр замдаа хаана ч саатахгүй ирнэ гэж найднам. Өөрөө л хөөцөлдөж эхлэхгүй бол энэ хүн хэзээ ч зургаа гүйцээхгүй нь. Охин минь, сонс, би чамд зарим нэгэн юмыг тайлбарлаж өгье. Чамайг балмагдуулахгүй байгаасай … ойлгож байна уу, зураг зурж байхдаа зураач нар ихэнхидээ загвар хэрэгтэй болдог. Түүний тулд …
Мари – Хатагтай би мэднээ … Та хажуугийн өрөөнд хувцасаа тайлбал амар байх. /өмнө нь үүд нээж шаль өгнө/ Үүнийг нөмөрч болно
Женевьева – /нэлээн гайхаж/ Тун сайн. Танд нэмэлт тайлбар шаардлагагүй юм байна. /унтлагын өрөө рүү явна/
Мари – Тийм ээ хатагтай, эмчид үзүүлэхтэй л адил.
Женевьевагийн дуу – Ихэнхдээ тийм. Тэгэхдээ таны ярианаас үзвэл та зогсож зуруулсан юмаа?
Мари – Өө! тун бага зэрэг. /хаалга руу шагайж/ Хатагтай таны дотуур хувцас яасан гоѐ юм бэ?
Женевьева – Зугаатай л юм … энэ шинэ сонин юм болоогүй юу?
Мари – Болоогүй … үгүй болсон … эртээд манайд хоол идсэн хүмүүс ирсэн.
Женевьевагийн дуу – Өө! сайн. Тэгээд юу болсныг нь яриа
Мари – Миний бодлоор муу, бүр тун муу юм болсон байх.
Женевьева – /алчуур нөмрөн гарч ирнэ/ Үгүй байлгүй. Юу болсныг тодорхой хэлээч
Мари – Тодорхой бол би хэлж өгч чадахгүй, гэхдээ тодорхой нэг цагт, тодорхой нэгэн цагт, тодорхой нөхцөл байдлын тодорхой уялдаанаас шалтгаалж намайг унтлагын өрөөнд орсон байхад хатагтай Карлье хаалга нээж харсан, дараа нь би чангаар орилохыг нь сонссон.
Женевьева – Тэр юу гэж орилсон юм бол?
Мари – Харамсалтай нь би бүгдий нь сонсож чадаагүй, гэхдээ ноѐн Блезийг тэр завхай амьтан гэж байсан.
Женевьева – Бурхан минь!
Мари – Мөн банзал гэсэн!
Женевьева – Ингэх нь л дутаж гэнэ!
Мари – Тиймээ, нэг азгүйтчихээр үргэлж азгүйтчих юм. Хөөрхий зайлуул!
Женевьева – Та хэнийг хэлж байна?
Мари – Хэнийг байхав дээ ноѐн Блез.
Женевьева – /сууж/ Аа тэр үү? За яахав түүнийг ирэхээр нь би учрыг нь олоодохъѐ!
Мари – Хатагтай надад саад болоогүй.
Женевьева – Магадгүй, гэхдээ би ганцаараа үлдмээр байна. Та намайг орхино уу?
Мари – Таны тааллаар болъѐ, хатагтай. / Женевьевагийн ард хэлээ гарган гарч одно/
Женевьева – /Блезийн зургийг үзэж далаа хавчин/ Хөөрхий хүү минь, баян хүнтэй сууж байгаа нь л болж! /үүд рүү араараа зогсож, бага зэрэг бөхийнө. Мольбертон дээрх зураг толгойг нь халхлана. Блез шилтэй шампанска, цэцэг ууттай юм барьж орж ирнэ. Женевьева түүнийг харахгүй. Мөнөөх л алчуурыг нөмөрсөн учраас Мари хэмээн бодож нурууных нь доохнотой зөөлхөн алгадаж/
Блез – За Мари сонин юу байна?
Женевьева – /эргэж харна/
Блез – Аа энэ чинь чи юу?
Женевьева – Бүү булзааруул! Үйлчлэгчтэйгээ сээтгэнээд л . Чи түүнийг халчихсан юм шиг санагдах юм.
Блез – Чадахгүй, би түүнд 200 мянгын өртэй.
Женевьева – Юу-у-у?
Блез – Дараа яръя. Зурагтай холбоотой сонин тохиолдол болсон.
Женевьева – Хүлээж бай, чи хаана хооллоо вэ?
Блез – Эм барс мэт хартай. р-р-р
Женевьева – Чи яамчихаа юу?
Блез – Май ав, шампанска, цэцэг, боов. /гарт нь чихэж/ Ямар хөгжим сонсох вэ? Галтай аашиндаа зориулж цыган ая уу? Дараа нь буги вуги юу? Ингэвэл “аятайхан зохион байгулсан” болох уу?
Женевьева – Чи галзуураа юу?
Блез – Шалтгаан нь бий шүү. Мангар юм болж байна даа. Тэгээд бүр өөрийнхөө дээвэр дор шүү.
Женевьева – Юу ч ойлгохгүй нь!
Блез – Чи боль, боль!
Женевьева – /арга нь барагдаж/ За энэ ч дэндэнэ ээ! Би өдөр чөлөөтэй болохын тулд үрчийтлээ зүтгэж …
Блез – Үгүй мөн их зан аа!
Женевьева – Тэгээд чамтай уулзаж учрахаар хүрч ирэхэд ингэж угтаж авах гэж!
Блез – Надтай юу?
Женевьева – Тиймээ. Мөн би л босч зогсохгүй бол чиний хэзээ ч зурахгүй тэр зургийг гүйцээх гэж.
Блез – Чиний болзоо яах юм бэ?
Женевьева – Юун болзоо?
Блез – Чи чинь 3 цагас болзоотой.
Женевьева – Хаана?
Блез – Энэ чинь чамтай биш юм байх нь ээ?
Женевьева – Чи юу донгосоод байна аа?
Блез – /түүнээс боодолтой юмсыг авч/ Ингэнэ гэж ѐстой санасангүй.
Женевьева – Юу ингэнэ гэж?
Блез – Зүгээр
Женевьева – Энэ шампанск, цэцэг чинь юу гэсэн үг вэ?
Блез – /тун эелдэг/ Бид хоѐрын хамт өнгөрүүлдэг нэгдэхь өдөр гэж би бодчихж.
Женевьева – Нэг дэхь өдөр өө? Өөрөө жаахан иймэрхүү болчихсон юм биш биз?
Блез – Хүн болгон андуурч болно. Гэхдээ бага зэрэг бодвол, ингэх нь ч миний хувьд дээр юм уу? Тав дутуу байна шүү, чи түргэхэн яваач.
Женевьева – Би ажлаасаа чөлөө аваад ирсэн гээ биз дээ?
Блез – Чи ажлаасаа гарчихсан юм уу?
Женевьева – Бурхан минь, чи өнөөдөр ямар сонин байна аа. Юу болоов?
Блез – Ямар байлай юм, бурхан минь, ямар балай юм.
Женевьева – Хэрвээ чи мэдсэн бол ирэхгүй байсан юм.
Блез – Чи бод доо! Карлье намайг …
Женевьева – Юу?
Блез – Нэг үгээр хэлэхэд тэр одоо энд ирнэ. Бүр одоохон.
Женевьева – Юу? Блез – Гурван цагт
Женевьева – Ямар аймшигтай юм! Би өнгөрсөн! Тэр намайг энд харах ѐсгүй.
Блез – Би тэр тухай л чамд яриад байна.
Женевьева – Чи яагаад шууд хэлээгүй юм. /хонх дуугарна/
Блез – Өнгөрлөө, тэр ирлээ!
Женевьева – Би хаачих вэ?
Блез – /номын сан руу чирж/ Ийшээгээ!
Женевьева – Миний даашинзыг түргэхэн!
Блез – /унтлагын өрөө рүү явж/ Бүх юм муугаар төгсөнө гэдгийг мэдээд байсан юм.
Мари – /орж ирнэ/ Нэг хатагтай ирлээ.
Блез – Эм нь эрээсээ түрүүлж иржээ! Улам бүр хэцүүдэх юм! Тэр эмэгтэйг орохыг уриач! /Мари гарч явна Блез унтлагын өрөө рүү үсрэн орж Женевьевагийн юмыг авч гарна/
Блез – Женевьева өрөөгөө Карльед өгснийг мэдвэл үртэс болгоно.
Мари – /Пепитаг оруулж ирнэ/ Орогтун, хатагтай.
Пепита – /Өдрийн мэнд. Энэ ноѐн Карльегийнх уу?/
Блез – / Женевьевагийн юмыг ардаа нууж/ Та юу гээв?
Пепита – /Чи Испаниар ярьдаг уу? /
Блез – /өөрөөс нь юм авахыг Марид зангаж/ Яалаа гэнэ ээ?
Пепита – /Та испаниар ярьдаг уу гэж асууж байна. /
Блез – Би испаниар ярьдаг уу гэж үү?
Пепита – /Ямар сайхан өрөө вэ? Ноѐн Карльетэй болзсон юм байна уу? /
Блез – Покито! Покотисимо бага зэрэг
Пепита – /Францаар ярьдаг уу? /
Блез – Утасдсан. Утас. Сеньор Карлье … Та францаар ярьдаг уу?
Пепита – /Би юу? /
Блез – Тантай мөн ойлголцох нь дээ! … Сеньор Карлье …
Пепита – Си
Блез – Тийм.
Пепита – /Үгүй./
Блез – /Карлье утасдсан гэдгийг дохиогоор тайлбарлана/ Телефоноор
Пепита – /Аа, за тун сайн ойлголоо. Би ямар утсаар ярих вэ? /утасдахыг оролдоно/
Блез – /ухасхийн харилцуурыг булаан авна/ Үгүй, та телефоноор оройтсон. Энд хүлээж болохгүй. Доор кафед хүлээ.
Пепита – /Би түүний хэлснээс юу ч ойлгосонгүй/
Блез – Ноѐн Карлье … /зангаагаар тайлбарлана/
Пепита – /Тиймээ, түүнийг чинь ойлгосон/
Блез – Буэно! /дахаид тайлбарлаж/ Телефоноор!
Пепита – /Ойлголоо. Та ноѐн Карлье утасдсан гэх гээ юу?/
Блез – Абсолюменте /яг тийм/
Пепита –/Тэгээд тэр юу хэлсэн юм?/
Блез – /түүн рүү хуруугаараа зааж/ Та, та
Пепита – /Би/
Блез – Тиймээ.
Пепита – Буэно! /сайн/
Блез – Нэг амасхийгээдэхье! /дахиад зангаж/ Сеньор Карлье, кафе… /цонх руу очиж кафе руу заана/
Пепита – /Бурхан минь яасан ээдрээтэй юм бэ. Энэ юу гэсэн үг вэ? /
Мари – /Танд санагдаж байгаа шиг тийм ээдрээтэй биш ээ. Сеньор Карлье утасдаад уучлалт гуйсан гэж сеньор танд тайлбарлаж байна. Таныг энд биш булан дахь кафед хүлээж байгаа. /
Блез – /Та испаниар ярьдаг юм уу? /
Мари – Манай эгч испани хүн. / Пепитад/ Парист удаж байна уу?
Пепита – /Үгүй ээ, өглөө ирсэн./
Блез – Одоо болтол ойлгоогүй. Танай эгч испани гэж үү? Би таныг Бретон хүн гэж бодсон.
Мари – Аавын маань ах, мөн Лейауанк, бретон хүн байгаа юм. /ярианыхаа төгсгөлийг Пепитад хандаж хэлнэ/
Пепита – /түүний тухай ярьж буй мэт ойлгож маш их баярлана/
Мари – Манай эмээ, ахын маань ээж шүү дээ, түүнийг испани хүнтэй сууна гэхээр “эсвэл би, эсвэл испани” гэж хэлсэн юм. Энэ бол дайны дараа болсон хэрэг. Тэр үед ах, фронтод их буучин байсан.
Пепита – /анхныхаасаа арай залхсан маягтай/
Мари – Ах маань цаасын өөдсөн дээр ээжид, хэрвээ та намайг хүүхэнтэй гэрлэхийг минь …
Пепита – /Яриаг тань тасласанд уучлаарай. Гэхдээ ноѐн Карльег хүлээх ѐстой кафе хаа байгаа бол? /
Маригийн дуу – /үүдний өрөөнд/ Гялайлаа, их баярлалаа. Намайг орхиж болно. Би замаа мэднээ. /дугуйтай сандал дээр Ариана гарч ирнэ. Нэг хөл нь гипстэй/
Блез – Куэ пасса?
Ариана – Та юу гэв ээ?
Блез – Би юу болоо вэ гэсэн юм?
Ариана – Та юу болсныг тааж чадахгүй. /гипсээ үзүүлэхээр хөлөө өргөж Пепитаг харж/ Таныг хэн гэдгийг би тааварлаж байна. Та хатагтай Карлье юу?
Пепита – Карлье? Си. Ариана – Би ч мэдэж байсан юм аа.
Пепита – /Өдрийн мэнд хатагтай? Осол гараа юу? /
Ариана – Иес! /Блезд дөхөж/ Ярианаас нь үзвэл тэр франц хүн биш юмаа.
Блез – Тийм, бараг биш. Ариана – /бүгдий нь өөр рүүгээ зангаад/ Та нар боддоо би дөнгөж зочид буудалд ирээд ортол тэр тэнэгүүд шалаа тэгтэл нь угаачихсан, би ороод шууд пид! Үүднийх нь өрөөнд хөлөө хугалчихсан. Ийм азгүй гээд төсөөлчих дөө.
Мари – / Пепитад/ Хөлөө хугалчихж!
Ариана – Надад тэр дор минь гипс тавиад, гэвч би буудалд ганцаараа хэвтэхийг хүсэхгүй учраас, намайг воганд дараа нь түргэн тусламжинд ачаад авчирсан. Тэгээд л би энд ирлээ. /сандлаа яаж явдагийг үзүүлэхэд бүгд түүнийг өнхөрүүлсэн зайлуулна./ Тун эвтэйхэн сандал. Би гэхдээ сайн эзэмшиж чадаагүй байна. /наашаа цаашаа холихуулна/ Ганцаараа ууланд байснаас өөрийнхөө байшинд байсан нь дээр. А яа яа, гэртээ ирэх яасан сайхан юм бэ?
Блез – Гэртээ гэнээ? Гэхдээ энэ таны гэр биш. Та надад энэ байрыг 2 долоо хоногийн хугацаатай хөлслүүлээд, би танд дотор зарсхиймээр их мөнгө төлсөн. Хаа дуртай газар луугаа явагтун. Харин таны хөл хэдийгээр хугарсан ч гэсэн 4 сарын 22-ноос нааш энд гишгэхгүй.
Ариана – Арай ч дээ, би хөлөө хугална гэдгийг яаж мэдэх юм бэ?
Блез – Төдий мөнгөний төлөө хугалахгүй байж болох байсан юм!
Ариана – Шал балай юм!
Блез – Бүү орлигтун. Хүмүүс унтаж байна.
Ариана – /шивнэж/ Өдийд унтаж байгаа гэж үү? /хар тэнхээгээрээ орилно/ Тэгээд ч, би гэртээ юу дуртайгаа хийнэ. /сандалтайгаа өрөө рүүгээ явна. Блез замаас нь барьж аван арагш татна/
Блез – Тийшээгээ болохгүй ээ! Ариана- /улам чангаар/ Та надад хүрэх л юм бол би цагдаа дуудна. Давтан хэлье, би гэртээ байна.
Блез – Би тэгвэл үгүй гэж давтан хэлье Ариана – /орилно/ Туслаарай! /Блез түргэхэн төмөр паднос аваад Арианагийн толгой дундуур буулгана. Хэнгэрэг мэт дуу гарна. Ариана ухаан алдана. Блез хананаас негрийн баг авч толгойд нь углана/
Пепита – Тэр юу хийж байгаа юм бэ?
Блез – Мари үүнийг гал тогоонд аваачаад ухаан ороогүй байгаа дээр нь хүлээд, аманд нь алчуур чихчих. Бүгдээрээ амсхийе. /Мари Арианаг авч одно/
Мари – Энэ бол багт наадам.
Пепита – /мөн орилж/ Ба адито! Устэд эс ум бахдито! /та дээрэмчид/
Женевьева – /толгойгоо цухуйлган/ Хэн орилоод байна? /Пепитаг харж/ Энэ дэндэнэ ээ. Үүнийг Карльетай болзсон гэх үү? Май /Блезийг алгадана/
Пепита – /Браво. Энэ чинь галзуугийн эмнэлэг байна/
Женевьева – /хувцасны шүүгээний хаалга нээж/ Чиний тахиахан хэнтэй учирснаа үзнээ. /гэнэт Пепитаг барьж аваад шүүгээнд хийн цоожилно. Түлхүүрийг нь өгөхгүй/ Жаахан суузна, тайвшраг!
Блез – Надад итгэ …
Женевьева – Энэ юун хүүхэн юм бэ?
Блез – Мэдэхгүй. Женевьева – Чи намайг тэнэг гэж бодоо юу? /хонх дуугарна/
Блез – Энэ удаа тэр ирлээ
Женевьева – Энэ удаа чиний Карльегийн илбэ бүтэхгүй.
Блез – Чамд тангаргалъя.
Женевьева – Чи намайг хичнээн удаа доромжлох гэсэн юм бэ?
Блез – Эцсийн эцэст энэ надад ямар хамаатай юм бэ? Өөрөө чи үзэх болно. Юу л болвол болог. Гарлаа.
Карльегийн дуу – Сайн байна уу, хөгшөөн юу байна.
Блезийн дуу – Баярлалаа, улам сайн болоод л байна.
Карльегийн дуу – Бүх юм бэлэн үү?
Блезийн дуу – Бэлэн, би танд бүр бэлэг бэлдсэн. /Карльегийн дууг сонсоод Женевьева номын сан руу нуугдана/
Карлегийн дуу – Юу? Бэлэг ээ?
Блезийн дуу – Та уулзана гэж ер бодоогүй байсан эмэгтэйтэйгээ учирна. /Блез, Карлье хоѐр орж ирнэ/
Блез – Өө, харав уу тэр алга.
Карлье – Хэн алга гэж?
Блез – Хэн ч алга
Карлье – Юу алга гэж?
Блез – Би танд бэлэг барих гэсэн чинь та хоцорчихлоо.
Карлье – Ойлгосонгүй.
Блез – Би ч гэсэн
Карлье – Тэр эмэгтэй ирээгүй юу?
Блез – Хэн?
Карлье – Надтай болзсон хүүхэн. Битгий л төөрчихсөн байгаасай. Би түүнтэй Испанид танилцаад Парист хэд хоног зочлохыг урьсан юм. Францаар ганц ч үг мэдэхгүй. Гэхдээ дагина мэт бүжиглэдэг юм. /хуруугаа инчдэн хөлөө дэвсэн исани бүжиг бүжиглэнэ/ /Шүүгээнээс тогших чимээ сонсдоно/
Пепитагийн дуу – /Дээрэмчид! Та нар хэзээ энэ хаалгаа нээх юм бэ? Би үхлээ! Эндээс гараад бүгдийг чинь хядна даа/
Карлье – Энэ байна, энэ миний испани бүсгүй. Гэхдээ түүнийг ирээгүй гэх.
Блез – Би юу? Би танд юу ч хэлээгүй.
Карлье – /хаалга онгойлгохыг оролдон/ Хаалга онгойхгүй байна.
Блез – Хаалга онгойхгүй байна аа!
Карлье – Үгүй.
Блез – Өө! тэгэлгүй яахав дээ!
Карлье – Яагаад?
Блез – Би тогловол тоглосон шиг тогло гэж бодсон юм. /номын сангийн үүдийг нээх гэж оролдсоноо/ Харав уу, энэ ч бас онгойхгүй байна. Энд аль ч хаалга нь онгойхгүй, бүгдээрээ миний дамшиглал. Гэхдээ сонин сайхан юм болоогүй. Энд суугаад миний хэлснийг хийгээч. /Карльег суулгаад энгэрийн халааснаас алчуурыг нь авч нүдийг нь бооно/ Бүү хөдлөөрэй.
Карлье – Та яах гэж байна.
Блез – Хэрэв хэлчих юм бол сонин биш болно
Пепитагийн дуу – /Хэрэв одоохон нээхгүй бол хамаг байшинг чинь шатаана шүү/
Блез – Одоохон, одоохон. /Карльед/ Бэлэн үү?
Карлье – Бэлэн
Блез – Харахгүй шүү! Шүүгээний түлхүүрийг олох нь тоглоомын зорилго. Шүүгээний түлхүүр –нэг. /”шүүгээний түлхүүр” гэдгээ учиртай хэлэн номын сангийн үүд рүү ойртоно/ Шүүгээний түлхүүр – хоѐр. /номын сангийн үүдэн дээр Женевьева гарч ирнэ. Түүнд дохио өгч/ Шүүгээний түлхүүр – гурав. / Женевьева номын санд буцан орно/ Дөрөв.
Карлье – Болж байна уу?
Блез – Одоохон, одоохон дөрөв л болж байна. Тоглоом болж тоглоом. /түрүүхэн орж ирсэн Мари Блезийг харж зогсоно/ Та яах гэж ирээв? Тав.
Мари – Ноѐнтон яаж шалаанаас гарахыг үзье.
Блез – Гал тогоо руу яв … зургаа… / Женевьева гарч ирэн түлхүүр өгнө/ Долоо … долоо хагас
Карлье – Хэрэв би таныг нөгөө загвар өмсөгчтэйгээ хэзээ нэгэн цагт танилцуулбал испани хүүхний тухай бүү дурсаарай.
Блез – Зоволтгүй. Тэр түүний тухай хэзээ ч мэдэхгүй.
Карлье – Гэхдээ бид хоѐр тэнцсэн л дээ. Нэг удаа хэлэлгүй давхиад орсон чинь нэг хар юмтай байсан. / Женевьева өлмий дээрээ гарч явна/
Блез – /хөхөрч/ Тийм үү? /гэнэт ойлгон/ Юу –у-у?
Карлье – Тэгээд бас түүнийгээ надад миний хамаатан. Парист явуулаар байгаа, зочид буудалд өрөө олдсонгүй гэж хэлж зүрхэлсэн юм. Төсөөлж байна уу?
Блез – Төсөөлж байна аа.
Карлье – Таны юу хийгээд байгааг би ойлгохгүй байна.
Блез – Одоохон … гурав!
Карлье – Гурваыг тоолчихсон. Бид долоо хагас гээд зогссон.
Блез – /шүүгээ рүү очин/ Өө тийм найм.
Карлье – Та удаад байна.
Блез – /шүүгээний хаалгыг нэж/ Ес /Пепита сум шиг хурдан гарч/ Арав. /
Пепита Карльег алгадахд цаадах нь огло үсрэн алчуураа авна/
Блез – За би юу гэж хэллээ. Сонин бэлэг байгаа биз?
Пепита – /хар тэнхээгээрээ Блезийг ч гэсэн алгадан/ Кретино! /унтлагын өрөө рүү ухасхийнэ/
Карлье – Ойлгохгүй юм.
Блез – Би ч гэсэн
Пепита – /унтлагын өрөөний хаалгыг нээхийг оролдож/ /Намайг түгжсэн тэр эмэгтэй хаана байна?/
Блез – /Карльед/ Түүнд хариу өгөөч
Карлье – Би испаниар ярьдаггүй.
Пепита – Надтай таарах юм бл ална даа. /хоолны өрөө рүү орно/
Блез – Сайхан амьтан!
Карлье – Аашийнх нь галыг ээ! Танд ярьж байснаас илүү.
Блез – Үгүй байлгүй дээ. /Пепита нүүрэндаа багтай Арианагтүрж авчирна/
Блез – Та түүний юу ярьж байгааг ойлгож байна уу?
Карлье – Үгүй энэ эмэгтэй хэн бэ?
Блез – Эзэгтэй
Карлье – Юун эзэгтэй?
Блез – Би тоглож байна. Миний дамшиглал гэдгийг харж байгаа биз дээ. /дуудна/ Мари!
Пепита – /Клебер би тайлбар хүсч байна/
Карлье – Тэгэлгүй яахав, эрдэнэ минь, тэгэлгүй яахав. /Блезд/ Түүний өөдөөс зөрөлгүй би дандаа тийм гэж хариулдаг.
Пепита – /Надад хэл тийм үү, үгүй юу?/ Карлье,
Блез – /зэрэг/ Тийм
Мари – Ноѐнтон намайг дуудаа юу?
Блез – Тиймээ, үүнийг зайлуулаач.
Мари – За ноѐнтон. /Арианааг шүүгээ рүү түлхэнэ/
Пепита – /намайг шүүгээнд түгжсэн эмэгтэйг олж тэс цохимоор байна/
Блез – Тэр тэнд юу гэнэ вэ?
Карлье – Үнэнийг хэлэхэд би улам бүр ойлгохоо болилоо.
Мари – Энэ хатагтай, түүнийг шүүгээнд хийсэн эмэгтэй хаана байна. олж нүдийг нь маажмаар байна гэж байна.
Пепита – /Яг тийм/
Блез – /хилэнтэйгээр/ Бусдын хэрэгт бүү оролц!
Мари – Ойлголоо ноѐнтоон! /гарна/ Карлье – Үүнийг юун эмэгтэй түгжсэн юм бэ?
Блез – Та зарц нарын яриаг сонсдог юм уу?
Пепита – /орилно/ /За яахав? Клебер!/
Блез – Ер тайвшрахгүй нь ээ!
Карлье – Одоо би түүнд илбэ үзүүлнэ. Дорхноо зүгээр болно. /чекийн дэвтрээ гаргаж Пепитад үзүүлнэ/ Пепита!
Пепита – /дорхноо өнгөө өөрчлөн түүний хажуд сууна/ /Хонгор минь яасан сайхан санал вэ? Чи чамаас асууж ядаад байсан юм./
Карлье – /Блез рүү ирмэж/ Харав уу? /чек бичиж эхлэнэ/
Пепита – Про ко но анадэс. Ун зэро до мэс?
Мари – Тэр таныг дахиад нэг нэмээд биччих гэж байна.
Карлье – Баярлалаа. Түүнийг би тангүйгээр ойлголоо … /Пепитад/ Май, испани цэцэг минь, өнөөдрийн хувьд болно.
Пепита – Грасиас! Ту эрэсун падрэ ми!
Блез – Тэр таныг төрсөн эцэг шиг минь гэнээ.
Карлье – Та чинь яагаад орчуулаад эхлэв? Би испаниар танаас дутуугүй ярьдаг.
Блез – Уучлаарай
Карлье – За яахав, дэмий хэрэг … Мартсанаас, танд хэлж амжаагүй юм. Өнөөдөр би танаар 200 мянгыг хожлоо.
Блез – Надаар аа?
Карлье – Тиймээ, таны зургаар.
Блез – Яаж?
Карлье – Би түүнийг 400 мянган франкаар зарчихсан.
Блез – Байж боломгүй юм.
Карлье – Би таныг ийм үнээр зардагийг чинь мэдэх, таныг хэт нэмчихээгүй гэдэгт чинь мэдэх гэсэн юм.
Блез – Та хэнд зараа вэ?
Карлье – Нэг найздаа, ингэхэд тэр зураг зардаг юм шүү. Тэр над дээр орой ирсэн юм. Өнөөдөхийг чинь хараад огло үсрээд, та харсан бол. Тэгээд надаас энэ юу вэ гэж асуусан. Би
миний нэг танил залуу зураач гэлээ. Тэр надад 50 мянгаар авъя гэнэ. Би нүүрэн дээр нь хөхөрсөн. Та ойлгож байна уу? 50 мянга.
Блез – Тиймээ, үнэхээр элэг хөшиж үхмээр юм.
Пепита – /Карльег яаруулж/ /Клебер бид энд юу хийгээд байгаа юм бэ?/
Карлье – Азнаарай, хонгор минь, бид энд чухал ажил ярьж байна. Нэг үгээр хэлэхэд тэр 400 мянгыг хаяад тантай байгын гэрээ байгуулахыг хүссэн юм. Харин одоохондоо тэр дөрвийг захисан.
Блез – Дөрөв үү?
Карлье – Дөрвөн зураг! Чин үнэнийг хэлэхэд та нэг л удаан дампуургатай юм. Над ч гэсэн хоѐр зураг хийгээд өгчих! Ирээдүйн хадамын чинь хувьд бас дахиад хямруулчихна биз. / Блезийн мөрийг алгадахд цаадах нь урагш алхана/ За битгий унжаад бай. Хоѐр зуугаар болъѐ … Бүгдийг нь саяар. Хоѐр саяар. Өвгөн минь чи дажгүй мэргэжилтэй юмаа. /халаасаа ухна/ Та одоо юу туурвиж байна? / Блезийн нялгадсаныг гаргаж ирнэ/ Өө зайлуул өчигдөрийнхийг бараадах ч үгүй юм байна.
Блез – Үйлчлэгч маань зугаацсан хэрэг, зурахыг оролдсон юм …
Карлье – Тийм байхаа би бүр айлаа.
Пепита – /тэсвэр алдан/ /Клебер би энд өдөржингөө суухыг хүсэхгүй байна/
Карлье – Одоохон чам руугаа очлоо. Блез та бүгдийг бэлдсэн үү?
Блез – Тиймээ бэлдсэн. Шампанск … боов… цэцэг. /бүгдийг нь Карльед өгч/ Хөгжим бол энд байна… бэллэ /сайхан -исп/ /Хөгжим тоглуулагчаа Пепитад бариулна/ Миний араас яваарай. /унтлагын өрөөний үүдийг нээн/ Ийшээ морилогтун.
Пепита – /Клебер, бид хааүаа явж байна аа?/
Карлье – Пепита!
Блез – /дуулж эхлэнэ/ Бесаме, бесаме мучо! /Карлье Пепитагийн бэлхүүсээр тэврэн хоѐулаа танго хийсээр унтлагын өрөө рүү орно. Блез босгон дээр хамаг хүчээрээ Карльегийн мөрийг алгадаж/ Алиа амьтан! /хаалгыг нь хаана/ Ёох, цус бага урслаа гэж хэлж болно шү! Гэхдээ бас эм бараа торноос нь гаргах хэрэгтэй. /номын сангийн үүдийг тогшино. Женевьва гарч ирнэ/ Одоо явж болно. /энэ үед унтлагын өрөөнөөс Карлье гарч ирнэ/
Карлье – Тэр намайг таван минут хүлээгээч гэнэ. Ичэмтгий охин!
Блез – Тэр чинь л сонин доо!
Карлье – Тэр болтол жаал дэмий юм яръя.
Блез – Тэгье, тэгье танаар юу байна?
Карлье – /толгойгоороо үүд рүү занган/ Яахав хүлээгээд л…
Блез – Үгүй би тэр тухай яриагүй. Ажил тань дажгүй юу?
Карлье – Хэлэхэд хэцүү. Би ч гаргаад л оруулаад л
Блез – Тийм ээ, би мэднэ. /тэд ийш тийшээ холхино/
Карлье – Одоохондоо ч бэрхшээлтэй л байна. Шүүрний хувьд
Блез – Та шүүр зардаг юм уу?
Карлье – Би бүх юм наймаалдаг. Харин шүүрийг Скандинов явуулах хэрэгтэй.
Блез – Би ч гэсэн шүүр зарж байсан.
Карлье – Их хэмжээгээр үү?
Блез – Гурвыг
Карлье – Ойлгоснгүй.
Блез – Гурван воган
Карлье – Энийг чинь ямар наймаа гэдэг юм. Би цуваагаар нь худалддаг.
Блез – Гэхдээ маш том воганууд байсныг ойлгоорой. Гурав дахь нь арай бага байсан. Ингэхэд би танд туслаж болно шүү.
Карлье – Тэгвэл их сайн байна. Би франц даяар шүүртэй өчүүхэн ч төстэй бүхнийг худалдан авч байгаа. Бид ер нь чиглэлээ өөрчлөх юм биш үү? /хана дугуу явцгаана/
Блез – Хэрэв хүсвэл би танаас захиалга авч болно
Карлье – Үгүй дээ, цаг тун бага үлдсэн, бүгдийг нь 48 цагийн дотор явуулах ѐстой. Энэ л гол нь юм. Гэхдээ надад ч биш, Даниас 80 мянган шампанска авахад хэрэгтэй валют шаардлагатай байна.
Блез – Дани шампанска уу?
Карлье – Үгүй, манай Данид зардаг. амсаж ч болохгүй Испани шампанск. Би тэнд тал үнээр нь эргүүлж өгөхийг санал болгосон юм. Яагаад гэвэл би Авсралиас захиалга авсан юм. Тийшээ илгээх юм бол эргэж иртлээ удна аа… Хоѐулаа ер нь суух уу? /буйдан дээр сууна/
Блез – Та эндээс ч гэсэн эргэж ирнэ гэж бодож байна уу?
Карлье – Би түүнийгээ гурван жил дэлхийгээр хэсүүчлүүлж хэн ч уухыг хүсэхгүй юм. Надад ч хамаа алга л даа. Би дандаа тал үнээр нь эргүүлээд авчихдаг юм.
Блез – Авахдаа тэд шалгадаггүй юм уу?
Карлье – Дээж нь дээд зэргийн байдаг юм. Тэгээд ч бидний толгойг эргүүлж, тээвэрлэх зуур ингэчихлээ гэдэг юм. Яая гэх вэ, наймаа бол наймаа. /унтлагын өрөөнөөс Пепитагийн дуу гарна/ Энэ бол дохио /явна/
Блез – /утас руу ухасхийн залгаж/ Шүүр, шүүр, шүүр … надад тэр чинь овоолгоотой байгаа… байна уу? бэлэвсэн Пулэ, аав хүү “пүүс үү? Та нѐн эцэг – Пэлэны хүү, хүү Пуэлниы эцэг гэж үү? 16 дугаар тойргын Блез д’ Амбрие байна аа. Би таныг надад их хэмжээний шүүр бэлдэж өгч чадах уу гэж асуух гэсэн юм … 48 цаг … агуулах хоосон … өчигдөр нэг хүн бүгдий нь авсаан. Ямар азгүй юм бэ? Олныг зарсан гэж үү? Би гурвыг, зарц маань 18-ыг нэг хөгшин ухнад. Тийм ээ би эрүүл, байна уу? … Байна уу? ” / Блез утсаа тавина/ О-ля-ля. Нэг азгүйтэхээр мөнх азгүйтэх юм. Мари – /ярианы төгсгөлд гарч ирнэ/ Ноѐнтонд дахиад муу юм тохиолдоо юу?
Блез – Би 1000 шүүр, бүр хэд ч хамаагүй шүүр зарах боломжтой. Одоо хаанаас авах вэ дээ?
Мари – Та хэнд зарж чадах юм?
Блез – Ноѐн Карльед. Тэр хэдийг ч хамаагүй авна.
Мари – Үгүй байлгүй.
Блез – Авна!
Мари – Плуванез – Моэдект шүүрний том үйлдвэр байдаг юм, тийшээ утасдах уу?
Блез – Карлье аягүй бол түрүүлчихсэн.
Мари – Оролдоод үзэж яагаад болохгүй гэж?
Блез – Дугаар нь хэд вэ?
Мари – Плувенезийн 19, тэндээс Летудикийн фабрикийг сурна. Цөмөөрөө мэднээ.
Блез – Энэ чинь аль муж билээ?
Мари – /жигшүүртэй ярвайз/ Мэдээж, Финистер!
Блез – /утасны лавлах харж/ Өнөө үед утсаар ярихын тулд гурван дипломтой байх хэрэгтэй. Энэ байна. Финистер – 98 … Байна уу? Хатагтай … Би Плувенез – Моэдекийн 19-тэй ярих гэсэн юм… Сонсогддог шигээ бичигдэнэ.
Мари – Дундаа зураастай.
Блез – Дундаа зураастай. Миний утас 881-07 … удахгүй биз? … Баярлалаа, хатагтай. /утсаа тавиад/ Одоохон дуудна. Өө, Мари танд нэг хийх ажил бий.
Мари – Гал тогоогоо би сая бүгдий нь угаачихсан.
Блез – /цэвэр зотон авчирч/ Гэрийн ажил биш ээ. Та зургаан зураг зурах хэрэгтэй. Түүнийхээ төлөө та хоѐр сая франк авна. /суганд нь зотон хавчуулж, бийр будаг бариулна/
Мари – Та яах гэж намайг дооглоод байгаа юм?
Блез – Би ер дооглоогүй, энэ чинь жинхэнэ захиалга шүү. Ноѐн Карльегийн захиалга. гал тогоондоо түргэхэн очоод зурж эхлээрэй.
Мари – /урагшаа нэг алхсан ч дороо зогсон эргэж/ Би зүгээр зурж чадахгүй, та надад зогсож өгөх хэрэгтэй.
Блез – Юу?
Мари – Одоо таны ээлж
Блез – Надад арай чухал яаралтай ажл их байна.
Мари -/бийрээ далайн түүн рүү давшлана/ Хэрэв та зогсож өгөхгүй юм бол би юу ч хийхгүй. /Блез ухрахдаа бөмбөрөнд тээгдэн дээр нь гарч зогсоно/ Зүүн хөлөө арай урагш нь. / Блез ѐсоор нь гүйцэтгэнэ/ Гараа өргө / Блез гүйцэтгэнэ/
Блез – Та яагаад намайг дооглоод байгаа юм?
Мари – /түүнд тун ойрхон дөхөж очоод/ Би танд нэг юм хэлье
Блез – Сонсож байна
Мари – Би таныг өчигдөр цохье гэж ер бодоогүй шүү.
Блез – Тэр үед тийм байсан гэж би хэлж чадахгүй.
Мари – Би танд сайнаар л ханддаг шүү дээ, ноѐнтон?
Блез – Би ч гэсэн, Мари!
Мари – Өдрөөс өдөрт улам л сайнаар … бүр хэр сайнаа ч мэдэхгүй, энэ маань хайр ч юм билүү?
Блез – /бууж ирэн/ Мари юу гэсэн үг вэ?
Мари – Яаж хэлж зүрхлэхээ өөрөө ч мэдэхгүй байна. Зүгээр л тантай хуваалцахгүй байж чадахгүй болсон байх!
Блез – /мөрөөр нь тэврэн/ Мари!
Женевьева – /гарч ирнэ/ Яав аа, миний даашинзыг авчрах нь уу?
Блез – /Маригаас хөндийрч/ Өө тийм, номын сан руу оч, тэнд аюулгүй.
Женевьева – Дахиад л
Блез – /шүүгэнд орж/ Уучлаарай, хатагтай, би энд зарим нэг юмыг мартчихжээ. /Женевьевагийн хувцастай гарч ирнэ/ Энэ шүүгээ гэдэг чинь ямар эвтэй юм бэ? Дахиад уулзалтлаа баяртай, хатагтай. /хаалгаа хааж номын сан руу явна/ Мари, яриагаа дараа үргэлжлүүлье. /номын санд орно/ Утас дуугарна
Мари – /гартаа барин зогсоо зотон хийгээд зургийн хэрэглэлээ тавин/ Байна уу? … тийм ээ… Өө, Летудын фабрик уу? … Мари Мадлен Лейунек .. би танд ажилладаг Гастоны дүү нь ээ … Тиймээ, би Парист байгаа, Тэгээд, намайг үйлчлэгчээрээ авсан нэг ноѐнтон хэд л бол хэдийг, таны санал болгосон хэмжээгээр шүүр авахыг хүссэн юм. Паримын агуулахад тань 50 мянган шүүр гэж үү? Үгүй мөн догио. Түүнд хэд хэрэгтэй юм гэж үү ?… Та утсан дээрээ хүлээзнээрэй! /номын сан руу орох гэснээ болиод унтлагын өрөөний үүдийг тогшино/
Карльегийн дуу – За бас яав?
Мари – Ноѐнтон, ширхэгийг нь хэдээр авах вэ?
Карлье- 400
Мари – 400 … за ноѐнтон … /утсаа авна/ Байна уу ? … ширхэгийг нь 300 франкаар авъя. эцсийн үнэ гэж үү? Тэгэлгүй яахав, би хэлж байгаа юм чинь… Тийм ээ, Тийм ээ 350 мянгаар авъя. … Тохирох уу? За … Хаа буулгах юм бэ? Ноѐн Блез Амбрие. Анри Мартений 18… Түргэлээрэй, баяртай, ноѐнтон. /баярласнаасаа болж бүжнэ. Дараа нь дахин Карльегийн хаалгыг тогшино/
Карльегийн дуу – Намайг зүгээр байлгаад өгнө үү, үгүй юу?
Мари – Би нөгөө шүүрийн талаар 500 гаар л авч чадах юм байнаа би.
Карльегийн дуу – Энэ хэтэрнэ ээ, дээд тал нь 450
Мари – 500 эсвэл болъѐ.
Карльегийн дуу – За яахав 500. Би одоо наймаа ярьж чадмааргүй байна. Харин одоо намайг тайван орхи. /Хаалган хонх. Мари гарч. хувцасаа өмссөн Блез, Женевьева хоѐр гарч ирнэ/
Женевьева – Юу болсныг би дараа нь утасдаж асууя.
Блез – Хэрэггүй, дахиад битгий утасд. Юу ч битгий хий, хэрэв тархинд чинь ямар нэгэн санаа төрдөг юм бол шууд таягдан хая. Мари – /орж ирэн/ Ноѐнтон, тан дээр Лаура Карлье авхай ирлээ
Женевьева – Байдлыг үзвэл би номын сандаа эргэж орох нь. Би замаа мэднэ, байж бай. /гарна/
Лаура – /гарч ирснээ/ Сайн байна уу, юу байна?
Блез – Сайн байна уу, авхай, ямар азтай салхиар …
Лаура – Та ганцаараа байгаа нь ямар аз вэ?
Блез – Би ганцаараа ч гэж болохгүй ээ. /Мари гарч одно/
Лаура – Миний эцэг эх их сайхан хүмүүс. Гэхдээ суухынхаа өмнө тантай ойр танилцъя гэж бодлоо.
Блез – Ойлгож байна … мэдээжийн хэрэг… гэхдээ залуу бүсгүй залуу хархүүтэй гоонь эрийн байранд хоѐулхнаа үлдэх номонд хэр нийцэх юм бол /Лаура мангардуу хөхөрнө/ Доор, кафед суух юм биш үү? … бууж байгаарай, би таван минутын дараа очъѐ. /гаргаж өрөх гэнэ/
Лаура – Та өнгөрсөн зууных шиг л байх юм! Танаас миний хүсэх юм кафед боломжгүй.
Блез – Тэр юу билээ?
Лаура – Юу л даа, зан суртахууны хувьд би таныг бага зэрэг мэднэ. Харин бие галбирын хувьд сүүлд харамсахыг хүсэхгүй байна.
Блез – Өршөөгөөрэй ойлгосонгүй.
Лаура – Та ч гэсэн тийм биз дээ?
Блез – Ямар утгаараа?
Лаура – Та ч гэсэн бүсгүй хүнтэй бие галбирыг нь үзэхгүй суухгүй биз дээ?
Блез – Ингэх нь дутаж гэнэ!
Лаура – Та цээжиндээ үстэй ч юм билүү?
Блез – Танд тангаргалъя, үсгүй.
Лаура – Цээжний үсийг тэвчиж чаддаггүй юм, хөл хэр вэ?
Блез – Хэний хөл?
Лаура – Таны хөл! /Мари тайзны гүнээр явж өнгөрөхдөө чангаар инээд алдана/ Хэрвээ бид зун хамт наранд шарсан бол хэн хэн нь ямар болохыгоо дор хаяад мэдэх байсан. Би өөрийнхөө хамгийн сайн найзтайгаа анатомыг нь судлахгүйгээр хүнтэй суухгүй гэж шийдэцгээсэн юм.
Блез – Бурхан минь, авхай?
Лаура – Танд усны өмд бий юу?
Блез – Та намайг
Лаура – Яагаад үгүй гэж
Блез – Ваа зайлуул!
Лаура – Энд чинь сонин юм юу байгаа юм бэ? Наран шарлагын газар, усан сан гээд л …
Блез – За, тэгвэл, тохиролцлоо, тэгж байгаад усан санд оръѐ. /Пальтоных нь ханцуйнаас татан үүд рүү чирэхэд Лаура пальтоноосоо сугарч гарна. Блез эргэж хартал Лаура усны хувцастай зогсож байна/ Оо!
Лаура – За би ямар санагдаж байна? / Блезд бүх талаасаа харагдахын тулд эргэнэ/ Одоо та!
Блез – /пальтог нь өмсгөхийг хичээж/ Хатагтай, та сонс, түргэхэн хувцас өмсөөд аав, ээждээ оч. Эцэг тань таныг харсан сан бол!
Лаура – Аав захиргааны хуралтай.
Блез – Та итгэлтэй байна уу? Тэр больсан бол яах вэ?
Мари – /гарч ирээд/ Хатагтай Карлье!
Блез – Юун хатагтай Карлье гэж?
Мари – Үүдний өрөөнд
Блез – Ямар?
Мари – Танай, өөр хэний байх вэ?
Лаура – /утлагын өрөө рүү ухасхийн/ Ээж ээ!
Блез – /замаас нь барьж аваад/ Үгүй ээ ийшээ болохгүй. /Марид/ Энэ бүхэн хэргээр миний толгой дээр гэж үү? /Лаура шүүгэнд орохыг завдана/ Үгүй ээ, тийшээ ч болохгүй.
Мари – Би яах вэ, ноѐнтон?
Блез – Үнэмшмээргүй юм, бүгдийг нь зохион байгуулчихсан мэт! /энэ үед Лаура буйдан доогуур мөлхөн орж амжина. Блез Лаурад хандаж ярьсаар эргэж хараад/ Та ойлгоорой … /алга болсонд мэл гайхан/ Тэр хаачаа вэ? … Лаура!
Мари – Лаура!
Блез – Лаура!
Женевьева – /номын сангаас гарч ирэн/ Зам чөлөөтэй юу? Би гарч болох уу?
Блез – Би энд өөр хүн хараагүй юу?
Мари – /унталыг өрөөний үүдийг нээгээд/ Өө уучлаарай!
Карлье – /хаалгаа нэж/ Танд юу хэрэг болоо вэ?
Мари – Юу ч биш, би андуурч өршөөгөөрэй. / Блез, Карлье хоѐр номын сан, унтлагын өрөөний хаалгыг зэрэг хаана/
Блез – Яалаа гэж, харин бүр эсрэгээр … Мари гал тогоонд очоод бид хоѐрын эрж байсан юм байна уу, үгүй юу үзээдэхээч.
Мари – За ноѐнтон.
Блез – Тэр тэнд байвал тэндээ үлдэхийг зөвлөөрэй. /Мари гарч явна/
Хатагтай – Та юмаа хаячихаа юу?
Блез – Тийм ээ, шал дэмий юм …
Хатагтай – Нөхөр маань захиргааны зөвөлгөөн, охин маань гэр ахуйнхаа дамжаандаад явсныг би ашиглаж тантай уулзахаар шийдлээ.
Блез – Таны хувьд тун эелдэг юм болжээ.
Хатагтай – Тэгээд би тантай дэмий юм ярьж сэтгэлээ нээж суухад надад цаг гаруйн хугацаа гарлаа …
Блез – Юу … та ойлгож байгаа биз дээ? …
Хатагтай – Суухыг минь зөвшөөрнө үү, би алхаж ирээд бүр хөл дээрэ тогтож чадахаа больчихжээ. /буйдан дээр сууна/ Мари – /буцаж ирээд/ Ноѐнтоон гал тогоонд юу ч алга.
Блез – Та сайн үзсэн үү?
Мари – Гайхалтай.
Блез – Ноѐнтон /харцаараа буйдан луу зааж/
Блез – Та юу хэлэх гээ вэ?
Мари – Тэр буйдан дор байна.
Блез – За, за ойлголоо, харин одоо биднийг орхино уу? /Мари гарлаа/
Хатагтай – Та юмаа олов уу?
Блез – Тэгсэн, олсон … Тэр буйдан дор байна! Яст мэлхий! өрөөгөөр нэг хэсдэг жижигхэн яст мэлхий!
Хатагтай – Тэр жижигхэн яст мэлхийнүүд хичнээн хөөрхөн гээч! /бөхийн харахыг хичээнэ/
Блез –/буйдангаас босгохын тулд гарыг нь авч үнсэн салах ѐс гүйцэтгэж буй мэтээр үнсэнэ/ Эрхэм хатагтай, би таныг харамсалтай нь асар богино айлчлалтанд туйлын ихээр баярлалаа.
Хатагтай – Би дахиад жаахан сууж чадна /дахиад сууна/
Блез – Юу дахиад гэж?
Хатагтай – Бид хоѐр нэг асуудлыш хамтаар шийдэхийг би хүсч байна /босч унтлагын өрөө рүү алхана/ / Блез замыг нь хаана/
Хатагтай – Юуны өмнө би өчигдөр өглөө энэ хаалгыг татаад танай зарц нүцгэн байхыг хараад маш их гайхсаныг минь та ойлгоорой. Юуны түрүүнд жигшил төрөх минь аргагүй байсныг та зөвшөөрнө үү.
Блез – Нөхцөл байдал …
Хатагтай – Тиймээ, тимй, энэ бол таны, тэгж хэлж болмоор юм бүү мэд, таны мэргэжлийн хэрэгцээний үр дүн гэж нөхөр маань надад тайлбарласан.
Блез – Яг тийм.
Хатагтай – Тийм … ингэхэд бид гол юмруугаа дөнгөж очлоо … Та манай охинтой гэрлэснийхээ дараа дан натюрморт зурж эхлэвэл надад их аятайхан байхсанж /унтлагын өрөөнөөс кастеньетны чимээ сонсдон. Хатагтай Карлье гайхширан Блез рүү харна. Цаадах нь испани бүжиг хийж эхлэнгээ үүдний өрөөний тэнд очин булангаас хаалт авчирна. авчраад унтлагын өрөөний үүдэн тушаа тавина/
Блез – Энэ миний хөрш испани жүжгээ давтаж байгаа юм.
Хатагтай – Энэ байшинд тэр чигээрээ урлагийнхан байх юм.
Блез – /дуу алдан/ Өө!
Хатагтай – Юу болоо вэ?
Блез – Надад нэг санаа төрлөө! Та зургаа зуруулахыг хүсч байна уу?
Хатагтай – Би тун их баярлана.
Блез – Сайн байна! Тэгвэл хоолын өрөөнд оръѐ. Тэнд арай гэрэлтэй. /Хатагтай мольбертоо өгөөд хоолны өрөө рүү дагуулан явна/ Ийшээ орогтун.
Хатагтай –Намайг хажуугаас минь зурвал дээр гэж та бодохгүй байна уу?
Блез – Таны зөв! Хажуу тань танд их зохих юм. /хатагтай түүнийг гайхан харна/
Блез – Өршөөгөөрэй, ухаан минь заримдаа самуурчихдаг юм … За! … /хоолны өрөө рүү түлхэн оруулна/ Намайг бага зэрэг хүлээнэ үү, би бийр будгаа авч ирээд таны мэдэлд оръѐ. /өвдөглөж суугаад буйдан доорх Лаурад хэлнэ/ Би танд хэлж байсан! Та юу хожоо вэ? /Лаура уйлж эхлэнэ/ Ингэх нь дутаж дээ! Одоо уйлах цаг биш!
Лаура – Би гэртээ харьмаар байна.
Блез – Харинаа, харина, гэхдээ одоо биш. Намайг юм хэлтэл бүү хөдлөөрэй. /бүр цааш нь түлхээд бийр будгаа сонгоно/
Мари – /орж ирэн/ Та үнэхээр Карлье авхайтай суух гэж байгаа юм уу? Тэр чинь усан тэнэг шүү дээ!
Блез – Мэднэ гэхдээ надад өөр зам байхгүй.
Мари – Тэгээд ч энүүхэндээ гэхэд бие галбир нь нэг их сайхангүй юм билээ.Түрүүн би алчуураа тайлаагүйдээ яасан их харамсаж байна аа! Ялгааг минь харах байсан юм.
Лаура – /буйдан дороос толгойгоо цухуйлгаад/ Би харимаар байна!
Мари – /өвдөглөж суугаад/ Бүү цухуй! Яриа бүү сонс! Аав ээж хоѐр чинь хоѐулаа энд байна. Дуулчихна шү, алив цаашаа … /Лаураг түлхэнэ. Өвдөглөж суусан хэвээр түүнийг цоо ширтэх Блезийн харцтай тулгарна/… Та юу бодоо вэ?
Блез – /хажууд нь авдаглаж суугаад/ Таны тухай … би ч мэдэхээ байлаа … энэ маань … Юу ч юм билүү …
Мари –Юу?
Блез – Бидэнд Плувенез – Моэдэект ирэх очихын хоѐр тасалбар хэрэгтэй.
Мари – Яах юм?
Блез – Танай эгч таныг хүнтэй суулгах талаар юу бодож байгааг мэдье.
Мари – Ноѐнтон та үнэн ярьж байна уу?
Блез – Тиймээ, хатагтай, би танд хайртай.
Мари – /хоѐр хацрыг нь үнсэж/ Өө, ноѐн Блез!
Блез – /мөрөөр нь тэврэн/ Намайг зүгээр л Блез гэж бай.
Мари – Эгч маань баярлана даа. /Блез, Мари хоѐр босч ирнэ/
Блез – Женевьева би чамд шууд үнэнээ хэлсэн нь дээр гэж бодлоо.
Женевьева – Юу ч ярих хэрэггүй, би өөрийнхөө нүдээр үзлээ.
Хатагтайн дуу – Ноѐн Амбрие та хаана байна аа? Би хүлээж байна шүү. /мольбертоо барьсаар гарч ирнэ. Блез хаалтаа ухасхийн авч Женевьеваг халхлахад цаадах нь бөхийнө/
Блез – Бэлдээрэй дараагийн зогсоол номын сан. /Женевьеваг даган яваа гэж бодоод Блез хаалтаа номын сан руу зөөнө. Гэвч цаадах нь Блезийг явсныг мэдэлгүй бөхийсөөр хоцорно. Хатагтай Карлье Блезийг анхааралтай ширтэж байга учраас Женевьеваг анзаарахгүй. Блез Женевьева хоцорсныг үзээд түргэхэн эргэж ирэхдээ хатагтайн хажуугаар өнгөрнө. Тэрбээр шил лорнетоо гаргаж ирнэ./
Блез – Женевьева бэлэн үү, нэг хоѐр гурав Женевьеваг харалгүйгээр Блез хаалттайгаа хөдөлнө. Эцэст нь Женевьева номын санд орж алга болно. Хатагтай бүр сонирхож шилтэйгээ хаалтанд дөхөж ирнэ. Хаалт тэр хоѐрын дундуур Блез зогсоно. Дахиад кастеньст сонсдоно. Хатагтай унтлагын өрөө рүү явахад Блез гүйж очоод гараас нь хөтлөн номын сан руу чиглэнэ.
Блез –Таныг зүүн талаас чинь бус баруун талаас чинь зурвал дээр байх. /унтлагын өрөөг харуулахгүйгээр толгойг нь эргүүлнэ/ За яг, наашаа хар! Ер хөдлөж болохгүй, би таныг тойрон явъя. Гайхалтай хөрөг болно доо! /Хатагтай Карлье руу буйданг түлэхснээр шалан дээр хэвтээ Лаура ил гарна/ Өө, энийг бүр мартчихж. Лаураг харуулахгүйн тул хоѐр гараараа хатагтайн толгойг эргүүлэн/ За битгий хөдлөөрэй! Цэх хар! … Юу ч бодох хэрэггүй. /Хаалтаа түргэн авчирч Лаурагийн өмнө тавиад босоход нь туслана/ Бүү сандар! Бос! /хатагтай буйдангаас босохыг оролдоно/ Үгүй таныг хэлээгүй ээ… Анхаар, гараа, хамт хөдлөнө. Эхний зогсоол үүдний өрөө. Гра, ля-ля –ля … /аяласаар үүдний өрөө рүү явахад Лаура хамт хөдлөнө/
Хатагтай – /босч хаалтанд дөхөж/ Таны энэ байрыг солихыг чинь би ер ойлгохгүй юм.
Блез – /зогсож хаалтаа Лаураг тойруулан тавьж/ Зураач бид өөр өөрийн гажигтай. /унталгын өрөөний хаалга нээгдэнэ/
Карлье – Таныг ганц хором болох уу?
Блез – /ухасхийж хаалгаа хаагаад/ Үгүй ээ. /хатагтайн гараас хөтлөн буйдан дээр суулган/ Надад нэг санаа төрлөө. Өнөөдөр өчнөөн олон бодол төрсөн нь гайхмаар юм. Би гуйя, та тэсч үз, бүү хөдлөөрэй. Одоо бүх юм сайхан болно. Харин битгий л хөдлөөрэй. /номын сангийн хаалганд завсар гаргаж/ Энд ч гэсэн битгий хөдлөөрэй. /шүүгээнээс Арианатай сандлыг түрэн гаргаж унтлагын өрөө рүү явна. Хаалтны хажуугаар өнгөрөхдөө өнгийгөөд хэлнэ/ энд бүү хөдлөхтүн! /хатагтай Карльед/ Яг урагшаа хараарай.
Блез – Арианатай унт. Өрөөнд алга болно.
Мари – /маш сэтгэл нь хөөрсөн ирээд/ Байж боломгүй юм! /хатагтайн хажууд буйдан дээр үсрэн суугаад, энэ үед хатагтайн гайхах нь хэрээс хэтэрнэ. / Та тоо бодож чадах уу, май, энэ цаас харандаа. Бодлогын нөхцлийг бич. /гарт нь харандаа цаас өгнө/ Нэг ноѐнтон 50 мянган шүүр ширхэг нь 300-гаар аваад 500-гаар зарна. Хэдийг хожих вэ? /Хатагтай Карлье маш гайхсан учраас
хариулж чадахгүй./ Тан ингэж бод. Зарсан үнэ 500-гаас авсан үнэ 300-г хасаад 200-гийн ашиг гарна. Зөв үү? /хатагтайгаас цаас харандаагаа авна/ Тэгээд 200 франкаа 50 мянгаар үржүүлээд зуун мянга болно … нэмэх нь хоѐр тэг… нийтдээ 2.3.4.5.6.7 тэг гэж зөв үү? Долоон тэг гэдэг чинь 10 сая. Ура! Бид 10 саятан. / Блез унтлагын өрөөнөөс Арианагийн тэргийг түрэн гарч ирнэ. Дээр нь суусан хүнийг алчуураар бүтээсэн ч тэр нь хаалганаас татагдаад үлдэхэд Блез цааш нь түрж түүнд дээр Карлье сууж байх нь харагдана./
Хатагтай – Карлье Клебер!
Карлье – Сабина!
Блез – /Карльег илчилсэндээ маш их сандарч бүтээлэг рүү ухасхийхдээ хаалтаа унагааж усны хувцастай Лаура ил гарна/
Лаура – /орилно/ Ээж ээ!
Хатагтай – Лаура!
Карлье – Охин минь
Блез – Байзнаж бай, энэ чинь бүгдээрээ биш үү. /номын санруу ухасхийн Женевьеваг гаргаж ирнэ/ Одоо ч болсон байх аа. /буйдан доогуур шагайна/
Пепита – /гарч ирээд/ /Юу болоо вэ? /
Блез – Өө өөр хүмүүс бас байна!
Женевьева Пепита хоѐр бие биенээс хараад – Оо! /тэд бие биенрүүгээ заналхийлэн ойртоход Карльегийн сууж байсан сандал зааглана/
Пепита – /гараа далайн Карльег цохино/ /Клебер тэр энэ байна!/ Женевеьва – /гБараа далайн Карльег цохино/ Энэ хэн бэ?
Пепита – /Завхай/
Женевьева – Завхай амьтан! Лаура хаалтаа босгочихсон тэнд хатагтай охиндоо “бууна” Нийтийн шуугианд үг үл мэдэгдэнэ.
Мари – /хоѐр гартаа нэг нэг шүүр барин орж ирнэ/ Блез! Блез! /бүгд нам гүм болно/
Карлье – /ухасхийн шүүрийг булаагаад/ Миний шүүр! /Мари үүдний өрөө рүү дахиан шүүрэнд явна. Шүүрээ тоолно./ Хоѐр гурав дөрөв /шүүрээ Лаурад өгнө. Лаура өөрийнхөө ээлжинд хажуудаа зогсох ээждээ, цаадах нь Блезд, Блез Женевьевад, Женевьева Пепитад Мари шүүрээ авч ирсээр л … Шүүрээ хөгжилтэй, эрч нь улам нэмэгдэж буй хөгжмийн аянд тоолсоор … / 6.7.8.10.12.14 …
Ариана – /галзуу хуй мэт гипстэй хөл дээрээ догонцон үсэрч ирнэ/ Зэрлэгүүд … Та нар миний өрөөг юу болгочихоо вэ?
үргэлжлэл бий…