Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин Отгойн Баянмөнх МУСТА цол хүртэв
Одод

Дуучин Отгойн Баянмөнх МУСТА цол хүртэв

Урлаг Урлаг13/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images5688805932012-08-13-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол Отгойн Баянмөнх. Тэрээр 2012 оны 8-р сарын 10-нд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шагнал “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Түүний шагналыг төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гардуулж өгсөн байна.

Харин зарим хүн “Түүнд энэ шагнал хэтэрхий орой ирж байна” гэх нь дуулдсан. Учир нь тэрээр МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын ангийн анд, оюутан ахуй цагаасаа л тэдэнтэй мөр зэрэгцэн уран бүтээлээ олонд хүргэж ирсэн. Хэдийгээр тэдний адил тэр бүр олны анхааралд өртөөд байдаггүй ч түүний гаргасан бүтээлүүд мэргэжлийн хэмжээний, хоолойн цараа шаардсан “том” дуунууд байдаг нь ийн дүгнэхэд хүргэсэн биз ээ.

2003 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин Отгойн Баянмөнхийн ард түмнийхээ сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн олон арван бүтээлүүдээс дурдвал дуучин Х.Саяжаргалтай хамтран дуулсан “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг″, МУГЖ С.Жавхлан, Бат-Эрдэнэ, дуучин Чулуунбаатар нартай хамтран дуулсан “Анд нєхдийн дуу” зэрэг уран бүтээлүүд нь тухайн цаг үед хит болж байлаа.

Түүнчлэн “Анд нєхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг хоолойн бяд шаардсан олон бүтээлүүд түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог.

МУСТА дуучин Отгойн Баянмөнх 2007 онд “Хөх Монголын хүчтэнүүд” нэртэй анхны цомгоо гаргаж, тухайн ондоо “Омогшил” нэртэй бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тавьж байсан бол энэ оны 3-р сарын 17-нд “Бид мартаагүй″ хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн юм.

Харин түүний ур чадвар, мэргэжлийн уран бүтээлчийнх нь талаас МУГЖ Дуучин С.Жавхлан “Баянмөнх бол жинхэнэ чадалтай хоолойтой дуучин” хэмээн хэлж байсан бол СУИС-ийн багш нар түүнийг “Дууны үгийг маш цэвэрхэн хэлдэг, нааш нь гаргаж өгч дуулдаг, хоолойн цараа өргөнтэй дуучин” хэмээн тодорхойлдог билээ. Ийнхүү хоймор нутгийн авъяаслаг залуу уран бүтээлийн ажлаа мэргэжлийн байгууллагаараа үнэлүүллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.