Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуурийн шинэ үеийнхэн сонгодог есөн өнгийг харуулна
Дуу хөгжим

Дуурийн шинэ үеийнхэн сонгодог есөн өнгийг харуулна

Урлаг Урлаг20/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Дуурь бүжгийн эрдмийн театрийн шинэ үеийн эмэгтэй гоцлол дуучид хамтран энэ сарын 9-ны 19.00 цагаас “Примадонна-Сонгодог есөн өнгө” нэртэй тоглолтоо үзэгчдэд ганцхан удаа толилуулна. Энэхүү тоглолтыг Монголын сонгодог урлагийг дэлхийн түүхэнд бичүүлсэн Ардын жүжигчин, Зууны манлай дуучин Хорлоогийн Уртнасанд зориулан тоглох гэнэ. 

1980-аад оны үеийн  хөгжмийн зохиолчдын эцэг болсон Гончигсумлаа, Бирваа гарын зохиосон дуурийн ари, АЖ, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Бурхан бумдын орон”, “Тогосын цагаан  овоо”,  З.Хангалын  “Суварган  цэнхэр  уулс” киноны дуу, Б.Шаравын  “Аав, ээж хоёр минь”,  “Хавар”, романс  гэхчлэн олон бүтээлүүдийг түүнд  зориулан бичиж байсан түүхтэй гэдэг.  1982 онд  дэлхийн 36 оронд  оролцсон Дэлхийн залуу дуурийн дуучдын  уралдаанд  уралдаанд Чио Чио сан дууриар  тусгай  байранд шалгарч байсан гээд Монголын сонгодог  урлагийн  салбарын анхдагчуудын нэг билээ. Тэрээр 31 насандаа гавъяат жүжигчин, 36 насандаа Ардын жүжигчин гэдэг эрхэм цолыг хүртэж, ард түмнээсээ Зууны манлай дуучин хэмээх алдрыг хүртэж байжээ.

Монголын сонгодог урлагийн түүхийг бичилцсэн түүний  уран бүтээлүүдээс сорчлон Дуурь бүжгийн эрдмийн театрын есөн бүсгүй, есөн өнгийг илэрхийлэн дуулж, үзэгчдийн хүртээл болгох аж. “Примадонна-Сонгодог есөн өнгө”  тоглолтод   энэ цагийн дуурийн шинэ үеийн залуу  дуучид болох МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорлоо, СТА  Б.Эрдэнэтуяа,  СТА Д.Туяа, СТА Ө.Уянга, СТА  Ш.Наранчимэг, гоцлол дуучин Н.Туяа, М.Даариймаа, П.Ариунаа нар  оролцоно.

Тоглолтонд ДБЭТ-ын Симфони найрал хөгжим, найрал дуучид, удирдаачаар МУ-ын УГЗ Н.Туулайхүү, МУ-ын УГЗ Ж.Бүрэнбэх, концертмейстрээр МУГЖ Б.Солонго, ерөнхий найруулагчаар ДБЭТ-ын туслах найруулагч Ё.Сарантуяа нар оролцох юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянзаа танилцууллаа

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Д.Нацагдоржийн зохиол, бүтээл” хэлэлцүүлэг боллоо

08/11/2026

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.