Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд Оросын “Pussy Riot” хамтлагийн шүүх хурал байлаа. Оросыг ардчилсан улс гэж төсөөлдөг болсон ч энэ нь амьдрал дээр эсрэгээрээ болж байна хэмээн шүүмжлэлд өртөх болсон юм. Үг хэлэх эрх чөлөөгөө боогдуулж жагсаал цуглааныг хүчээр тараах ажиллагаа Төрийн Дум, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тохиолдсон юм.
В.Путинийг хүчтэй эсэргүүцэгчид болох “Pussy Riot” хамтлагийн гурван гишүүнд өнгөрсөн баасан гаригт хоёр жилийн ял оногдууллаа. Учир нь тэд Оросын дийлэнх иргэдийн шүтдэг үнэн алдартны шашны сүмд бүжиглэсэн юм. Ингэхдээ тэд шашныг эсэргүүцсэн утга бүхий үйлдэл гаргаж, ёстой л “FUCK” гэсэн юмсанж. Надежда Толоконникова, Мария Алехина болон Екатерина Самуцевич нар энэ үйлдлийнхээ төлөө хоёр жил энгийн дэглэмтэй шоронд хоригдохоор болов.
Тус улсын нөлөө бүхий хүмүүсийн ярьснаар бүсгүйчүүдийн үйлдэл ёс суртахуунгүй, бүдүүлэг байсан аж. Шашныг гутаан доромжилно гэдэг тэдэнд зэмлэл хүртээхээс өөр аргагүй. Тэд зориудаар хүмүүсийн дургүйцлийг илүүтэй төрүүлж, аль болох олон хүнийг доромжлон угтаах гэж шашныг байранд дэггүйтэхийг оролдсон гэж учир мэдэх эрхмүүд үзэж байна. Бүр дэлхий дахинд Оросын нэр хүндийг гутаах гэж ийм үйлдэл гаргаж, гадаадын захиалгаар болчимгүй үйлдэл хийсэн гэж дүгнэх болов.
Албаныхны ярьснаар хамтлагийнхныг дэмжигчид Москва дахь Александр Пушкин, Михаил Ломоносов, Аугаа эх орны дайны партизануудын хөшөө дурсгалуудад үхлийн гэх утгыг илэрхийлдэг нүд гаргах нүхтэй баг өмсгөж байжээ. Үүгээр ч зогсохгүй Болгарын София хотод панк хөгжмийг сонсдог залуус зөвлөлтийн дайчдын хөшөөг гутаан доромжилж, Киев дэх дайнд хэлмэгдэгсдийн хөшөөний загалмайг хөрөөдөж, Псков хотод үнэн алдартны шашны сүмийн хананд элдэв зүйл сараачсан байна.
“Pussy Riot” бол ийм үйлдлийн хамгийн тод жишээ болсон юм. Тиймдээ ч залууст ёс суртахууныг ойлгуулах, төлөвшүүлэх, шашныг буруутгахгүй байх талаар анхааруулга өгөх үүднээс бүсгүйчүүдэд ял оногдуулсан гэж Оросын зарим ажиглагч дүгнэжээ.
Тэдэнд хоригдох ял оногдуулсан нь Оросын залуусын ундууцлыг төрүүлсэн юм. Өнгөрсөн баасан гаригт Москвагийн шүүхийн гадаа олон зуун залуус “Pussy Riot”-ийн шүүх хурлыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан юм. Мөн Европын холбоо, АНУ-ын төрийн департамент болон олон улсын хүний эрхийн байгууллагынхан Москвагийн удирдлагуудыг хүчтэй шүүмжлэв.
Албаныхны ярьснаар шүүхээр орсон хамтлагийн хоёр гишүүн бага насны хүүхэдтэй аж. Тиймээс ялыг хөнгөлсөн гэнэ. Хэрэв хүүхэдгүй байсан бол долоон жилийн ял оногдуулах байжээ.
Хамтлагт ийм үйлдлийнх нь төлөө захиргааны хариуцлага оногдуулж болох байлаа. Гэвч Оросын хууль сахиулагчид ийм хувилбарыг сонгосонгүй. В.Путинийг үнэн голоосоо эсэргүүцэгч бүсгүйчүүдийн үйлдэл бусад панк рок залууст томоохон сургамж болох нь гарцаагүй юм.
Орчуулагч редактор Д.Түвшинтөр