Луи Жаак Даагэр 1838 онд дээрх фотог авсан бөгөөд үүнийн аж байдлын түүх өгүүлсэн анхны зураг гэж нэрлэдэг.
Дэлхийн гэрэл зургийн өдөр амжилттай болж өнгөрлөө.. Энэ өдрийг гэрэл зургийн үүсэлтэй холбон тайлбарладаг бөгөөд Францийн иргэн Ээлозэр-Нийсэфор Ньенс, Луи Жаак Даагэр нарын эхлүүлсэн технологийг эн тэргүүнд нэрлэдэг. Мөн Английн эрдэмтэн Фоокс Талботын шинэлэг шийдлийг ч үүнд хамааруулдаг юм.
Даагэрийн хувьд дээрх инженерчлэлийн хөдөлмөрийг зөв голдиролд нь оруулж чадсан нэгэн. Тэрбээр гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээсэн. Өөрөөр хэлбэл Даагэр мөнгөн хавтан дээр богино хугацаанд позитив дүрс гаргаж бэхжүүлэх аргыг олсон бөгөөд түүнийгээ “даагэреотип” хэмээн нэрлэсэн байдаг. Улмаар тэр жил нь Францын шинжлэх ухааны академиас түүний хөдөлмөрийг үнэлж Засгийн газрын шагнал хүртээсэн нь 1839 оны энэ өдөр байсан юм.
Гэрэл зургийн түүхийн талаар маш олон маргаантай зүйл ярьдаг боловч дэлхий даяар тархсан фото мэдээллийн томоохон сүлжээ болох фликрчид энэ л өдөрт нэгддэг билээ.
Т.Бэх