Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Коко Шанель бол амьдралын төлөө тэмцэгч
Нийгэм

Коко Шанель бол амьдралын төлөө тэмцэгч

Урлаг Урлаг20/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
320_61993889546144822012-08-20-16-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 Францын нэрт дизайнер “Chanel” брэндийг үндэслэгч Коко Шанель 1883 оны 8-р сарын 19-ны өдөр мэндэлсэн юм. Тэрээр “Time” сэтгүүлийн “Зууны хамгийн чухал 100 эрхэм”-ийн нэгээр шалгарч байлаа. Тэгвэл энэ эрхэмсэг хатагтайн нэрээр нэрлэгдсэн “Chanel” брэнд 129 жилийн настай агаад өдгөө дэлхийн хамгийн алдартай брэнд болж чадсан юм. 

 
 
 
 
Коко Шанель эмэгтэй хувцасны орчин үеийн дүр төрхийг гаргаж өгснөөрөө загварын түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн. Гэхдээ тэр дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн хувцсанд хувьсгал хийсэн цорын ганц хүн биш хэдий ч анхны алдартай дизайнер эмэгтэй юм. Түүний гайхамшигт оюун ухаанаас урган гарсан өвөрмөц дэгжин хувцас нь үе үеийн хүүхнүүдийн сэтгэлийг булаасаар өнөөг хүржээ. Коко Шанель өөрийнхөө тэмдэглэлд эмэгтэйчүүдэд сургамжтай маш олон зүйлийг бичиж үлдээсэн байдаг. Энэ бүхнээс жишээ болгон танд хүргэвэл:
 
• Царай муутай эмэгтэй гэж байдаггүй харин залхуу эмэгтэй л гэж байдаг.
• Ямар ч насны эмэгтэй хүн сайхан хувцасанд өөрийн эрхгүй татагддаг. 
 • Хээнцэр тансаг байдал гэдэг нь ядуурлыг үгүйсгэдэггүй, харин бүдүүлэг, боловсон бус байдлыг үгүйсгэдэг. 
• Эмэгтэй хүн нүцгэн үедээ л хамгийн сайхан хувцсыг өмссөн байдаг.
• Загвар бол уран барилгатай адилхан. гэх мэт олон сайхан хэлц үгийг бичин үлдээсэн байна. 
 
  Энэхүү алдартай брэндийг үндэслэгч Коко Шанелийн бага насны түүхээс сөхвөл тэрээр баян айлд өсч өндийгөөгүй. Түүнийг хорвоод мэндлэх үед эцэг эх нь албан ёсоор гэр бүл болоогүй байжээ. Ээж нь эмнэлэгт угаагчаар ажилладаг байсан ба аав Алберт Шанель нь гудамжинд дотуур хувцас, ажилчидад зориулсан сүлжмэл сагс зардаг байсан аж. 
 
 
 
 
 
Гэтэл Коко Шанелийг 11 настай байхад нь түүний ээж 31 насандаа мөгөөрсөн хоолойн үрэвслээр таалал төгсчээ. Энэ үеэс эхлэн Коко Шанелийн толгой дээр амьдралын бүхий л асуудал овоорч, тэрээр амьдралын төлөө чадах чинээгээрээ тэмцэж эхэлсэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026

Шакира тайзны хувцаслалт, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна

25/06/2026

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.