Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” төсөл нээлтээ хийнэ
Уртын дуу

“Музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” төсөл нээлтээ хийнэ

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dbf9e9c0ce374e49big1412321372012-08-23-10-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих ЮНЕСКО-гийн төслийн нээлт болон төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр болох гэж байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой гэнэ. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотод дөрвөн сургалт зохион байгуулж, музейн үндэсний сургагч нарыг бэлдэж, эдгээр бэлтгэгдсэн үндэсний сургагч нар хөдөө орон нутагт мөн сургалт зохион байгуулах юм байна. Төслийн хүрээнд музейн холбогдох Монголын хууль, тогтоомжийг судалж, дүгнэх, сургалтад зориулсан сургалтын материалуудыг бэлдэх, Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх зэрэг бусад үйл ажиллагаа явагдах гэнэ. Төслийн нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан Коичиро Мацуура, ЮНЕСКО-гийн Бээжингийн төлөөлөгчийн газрын дарга Абхиманю Сингх, ЮНЕСКО-гийн Японы үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Шихару Като, ЮНЕСКО-гийн Монгол үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан зэрэг хүмүүс оролцох юм байна.

Ц.Болор

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.