Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” төсөл нээлтээ хийнэ
Нийгэм

“Музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” төсөл нээлтээ хийнэ

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dbf9e9c0ce374e49big1412321372012-08-23-10-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих ЮНЕСКО-гийн төслийн нээлт болон төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр болох гэж байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой гэнэ. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотод дөрвөн сургалт зохион байгуулж, музейн үндэсний сургагч нарыг бэлдэж, эдгээр бэлтгэгдсэн үндэсний сургагч нар хөдөө орон нутагт мөн сургалт зохион байгуулах юм байна. Төслийн хүрээнд музейн холбогдох Монголын хууль, тогтоомжийг судалж, дүгнэх, сургалтад зориулсан сургалтын материалуудыг бэлдэх, Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх зэрэг бусад үйл ажиллагаа явагдах гэнэ. Төслийн нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан Коичиро Мацуура, ЮНЕСКО-гийн Бээжингийн төлөөлөгчийн газрын дарга Абхиманю Сингх, ЮНЕСКО-гийн Японы үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Шихару Като, ЮНЕСКО-гийн Монгол үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан зэрэг хүмүүс оролцох юм байна.

Ц.Болор

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Фред Астерын намтарчилсан кинонд Том Холланд, Сабрина Карпентер, Маргарет Куэлли нар тоглохоор боллоо

30/09/2026

Селин Дионы тоглолтоор Парисын загварын долоо хоногийг эхлүүллээ

30/09/2026

ФОТО: “Tiffany & Co.” болон “Musée des Arts Décoratifs” хамтран оройн зоог зохион байгуулжээ

30/09/2026

ФОТО: “L’Oréal” брэндийн загварын шоунд 50-аас дээш насныхан тайзнаа алхлаа

30/09/2026

ФОТО: “Dior”-ын загварын шоунаас

30/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.