Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Роберт Паттинсоны тухай сонирхолтой баримтууд
Уртын дуу

Роберт Паттинсоны тухай сонирхолтой баримтууд

Урлаг Урлаг27/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1342183469_287_500x5008989768382012-08-27-15-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Роберт Паттинсоны тухай сонирхолтой баримтууд

Цус сорогчийн тухай цуврал кинонд тоглож хэдэн сая охидын зүрх сэтгэлийг булаахаасаа өмнө Роберт “Харри Поттер”-д бяцхан дүр бүтээснийг олон хүн мэдэж байгаа байх. Харин 12 настайдаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан гэдгийг хэр олон хүн мэдэх бол?

•Олон хүний зүрх сэтгэлд “цус сорогч”-ийн дүрээр орсон Роберт анх 12 настайдаа шоу бизнест загвар өмсөгч болж хөл тавьжээ. Тухайн үед тэрбээр өндөр, бас охин шиг харагдаж байсан учраас амжилт олсон байх гэж Роберт өөрөө үздэг гэнэ. Харин эрийн цээнд хүрч, эр хүний төрхийг олж эхэлмэгц карьер нь дуусгавар болсон гэнэ лээ.

•Роберт Паттинсон гэнэт л нэг өдөр супер од болчихоогүй. Тэрбээр “ Бүрэнхий”-д тоглохоос өмнө театрын тайзнаа ажиллаж байсан бөгөөд зүгээр л нэг цогцосны дүрд хүртэл тоглож байсан гэнэ лээ. Харин Томас Хардигийн романаар тавьсан жүжигт гол дүр бүтээснээр карьер нь эхэлсэн гэж өөрөө ярьдаг гэсэн.

•Роберт “Харри Поттер ба галын цом” кинонд Седрик Диггорийн дүрд тогложээ. Диггори нь Гурван шидтэний тэмцээнд Хогвартсын аварга болдог.

•Роберт гэрийнхэн дундаа цорын ганц авьяастан биш. Түүний хоёр эгч Виктория, Лиззи нар нь түүнээс ч дутахааргүй авьяастай гэнэ лээ. Лиззи нь дуучин, ая зохиогч бөгөөд “Бүрэнхий” кинонд түүний дуу эгшиглэдэг аж. Харин Виктория нь шоу бизнесээс хол, улс төрд хүч үздэг ч дүүгээ дэмжихийн тулд үе үе улаан хивсний ёслол дээр харагддаг юм

•Итгэх эсэх нь таны л хэрэг, гэхдээ Роберт Паттинсон өөрийгөө хөгжимчин гэж боддог гэнэ лээ. Тэрбээр гитар, төгөлдөр хуурыг гайхалтай тоглож чаддагийн дээр өөрийн гэсэн аялгуу хүртэл зохиодог гэнэ лээ. Роберт  “Бүрэнхий” киноны хоёр дууг дуулсан бөгөөд кинонд тоглож чадахаа байсан үедээ хөгжим руу “урвах” юм гэсэн.

•Дүрдээ төгс орж чадахгүй гэж бодсоныхоо улмаас “Бүрэнхий”-н Эдвардад тоглохоос эрс татгалзаж байсан гэдэг. Азаар түүний бодол өөрчлөгдөж, дүрээ гайхалтай төгс гаргасан юм.

•2009 онд тэрбээр “Хамгийн сайхан эр”-ээр шалгарч байсан нь цорын ганц тохиолдол биш. Тэрбээр 2008, 2009, 2010 онуудад ард түмний санал асуулгаар “Хамгийн сайхан хүмүүс”-ийн тоонд багтаж байжээ.

•Лиззи, Виктория хоёр эгч нь бага байхдаа Робертийг охин хүүхдийн хувцас өмсүүлж, Клаудия гэж дууддаг байжээ. Магадгүй түүний охин болон хувирсан зураг чанд нууцлагдсан, хаа нэгтэйгээс гараад ирэх ч юм бил үү.

•Роберт Паттинсон кинонд тоглоогүй үедээ юу хийдэг бол гэж бодогддог уу?
Тэрбээр чөлөөт цагаараа хуучны теле цувралуудыг үзэх дуртай гэнэ.

•Роберт Паттинсон Холливудын нэрт жүжигчин Риз Уизерспунтай тун сайн найзууд. Тэр бүү хэл Кристен Стюартын хууралтаас үүдэлтэй дуулианы үеэр олны хэл амнаас залхсан Роберт Ризийн гэрт нуугдаж байжээ.

•Паттинсон үнэхээр нөлөөтэй, чухал хүн. 2010 онд People сэтгүүл түүнийг “Дэлхий хамгийн нөлөөтэй 100 хүн”-ий жагсаалтанд багтааж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.