Цус сорогчийн тухай цуврал кинонд тоглож хэдэн сая охидын зүрх сэтгэлийг булаахаасаа өмнө Роберт “Харри Поттер”-д бяцхан дүр бүтээснийг олон хүн мэдэж байгаа байх. Харин 12 настайдаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан гэдгийг хэр олон хүн мэдэх бол?
•Олон хүний зүрх сэтгэлд “цус сорогч”-ийн дүрээр орсон Роберт анх 12 настайдаа шоу бизнест загвар өмсөгч болж хөл тавьжээ. Тухайн үед тэрбээр өндөр, бас охин шиг харагдаж байсан учраас амжилт олсон байх гэж Роберт өөрөө үздэг гэнэ. Харин эрийн цээнд хүрч, эр хүний төрхийг олж эхэлмэгц карьер нь дуусгавар болсон гэнэ лээ.
•Роберт Паттинсон гэнэт л нэг өдөр супер од болчихоогүй. Тэрбээр “ Бүрэнхий”-д тоглохоос өмнө театрын тайзнаа ажиллаж байсан бөгөөд зүгээр л нэг цогцосны дүрд хүртэл тоглож байсан гэнэ лээ. Харин Томас Хардигийн романаар тавьсан жүжигт гол дүр бүтээснээр карьер нь эхэлсэн гэж өөрөө ярьдаг гэсэн.
•Роберт “Харри Поттер ба галын цом” кинонд Седрик Диггорийн дүрд тогложээ. Диггори нь Гурван шидтэний тэмцээнд Хогвартсын аварга болдог.
•Роберт гэрийнхэн дундаа цорын ганц авьяастан биш. Түүний хоёр эгч Виктория, Лиззи нар нь түүнээс ч дутахааргүй авьяастай гэнэ лээ. Лиззи нь дуучин, ая зохиогч бөгөөд “Бүрэнхий” кинонд түүний дуу эгшиглэдэг аж. Харин Виктория нь шоу бизнесээс хол, улс төрд хүч үздэг ч дүүгээ дэмжихийн тулд үе үе улаан хивсний ёслол дээр харагддаг юм
•Итгэх эсэх нь таны л хэрэг, гэхдээ Роберт Паттинсон өөрийгөө хөгжимчин гэж боддог гэнэ лээ. Тэрбээр гитар, төгөлдөр хуурыг гайхалтай тоглож чаддагийн дээр өөрийн гэсэн аялгуу хүртэл зохиодог гэнэ лээ. Роберт “Бүрэнхий” киноны хоёр дууг дуулсан бөгөөд кинонд тоглож чадахаа байсан үедээ хөгжим руу “урвах” юм гэсэн.
•Дүрдээ төгс орж чадахгүй гэж бодсоныхоо улмаас “Бүрэнхий”-н Эдвардад тоглохоос эрс татгалзаж байсан гэдэг. Азаар түүний бодол өөрчлөгдөж, дүрээ гайхалтай төгс гаргасан юм.
•2009 онд тэрбээр “Хамгийн сайхан эр”-ээр шалгарч байсан нь цорын ганц тохиолдол биш. Тэрбээр 2008, 2009, 2010 онуудад ард түмний санал асуулгаар “Хамгийн сайхан хүмүүс”-ийн тоонд багтаж байжээ.
•Лиззи, Виктория хоёр эгч нь бага байхдаа Робертийг охин хүүхдийн хувцас өмсүүлж, Клаудия гэж дууддаг байжээ. Магадгүй түүний охин болон хувирсан зураг чанд нууцлагдсан, хаа нэгтэйгээс гараад ирэх ч юм бил үү.
•Роберт Паттинсон кинонд тоглоогүй үедээ юу хийдэг бол гэж бодогддог уу?
Тэрбээр чөлөөт цагаараа хуучны теле цувралуудыг үзэх дуртай гэнэ.
•Роберт Паттинсон Холливудын нэрт жүжигчин Риз Уизерспунтай тун сайн найзууд. Тэр бүү хэл Кристен Стюартын хууралтаас үүдэлтэй дуулианы үеэр олны хэл амнаас залхсан Роберт Ризийн гэрт нуугдаж байжээ.
•Паттинсон үнэхээр нөлөөтэй, чухал хүн. 2010 онд People сэтгүүл түүнийг “Дэлхий хамгийн нөлөөтэй 100 хүн”-ий жагсаалтанд багтааж байжээ.