Хүүхэд багачуудын баяр хөөр гийж хичээлийн шинэ жил болж буйтай холбогдуулан /Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам/ хуучнаар /БСШУЯ/-ы дэмжлэгтэйгээр Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээл "Янзган хүрээ" бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийг дахин тоглохоор болжээ.
Тус жүжиг ирэх есдүгээр сарын 15-ны хагас сайн өдөр 12,14-н цагуудаас хоёрхон удаа тоглогдох гэнэ. Уг жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/ Д.Гармаа бичсэн бол хөгжмийн зохиолчоор МУУГЗ Б.Бямбабаяр, ерөнхий найруулагчаар /МУСТА/ О.Норолхоо, уран сайхны удирдагчаар /МУГЖ/ Ц.Төвшинтөгс нар ажиллаж байгаа бөгөөд сурган хүмүүжүүлэгч зөвлөхөөр /МУСТА/ А.Норовдорж, туслах найруулагчаар /МУСТА/ П.Урнаа, бүжиг дэглээчээр МУСТА Д.Энхгэрэл, зураачаар Л.Баярхүү нар ажиллаж байгаа гэнэ. Уг жүжигт “Улаанбаатар” чуулгын бүх уран бүтээлчид оролцон тогложээ.
Эл жүжиг нь /Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам/ хуучнаар /БСШУЯ/-ы хүүхдийн жүжгийн сонгон шалгаруулалтанд шалгарсан бүтээл болж төрөөс санхүүгийн дэмжлэг авсан хүүхдийн жүжиг учраас тасалбарын үнийг хамгийн хямдаар буюу 2000 төгрөгөөр тогтоож хүүхэд багачуудад үзүүлэх гэж байгаа ажээ.
Уг жүжиг нь байгал эх, ан амьтан, уул усаа хайрлан хамгаалахыг уриалахын зэрэгцээ хүүхдүүдэд баяр баясал, инээд хөөр бэлэглэх гэнэ.
Жүжиг Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын тайзнаа буюу хуучнаар Залуучуудын соёлын ордонд тоглогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70138411, 89004147, 91991440 дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.
www.urlag.mn