Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Янзган хүрээ” жүжиг багачуудын хүсэлтээр дахин тоглогдоно
Нийгэм

“Янзган хүрээ” жүжиг багачуудын хүсэлтээр дахин тоглогдоно

Урлаг Урлаг30/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_хүрээ_нүүр2138358592012-08-30-10-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхэд багачуудын баяр хөөр гийж хичээлийн шинэ жил болж буйтай холбогдуулан /Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам/ хуучнаар /БСШУЯ/-ы дэмжлэгтэйгээр Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээл "Янзган хүрээ" бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийг дахин тоглохоор болжээ.

Тус жүжиг ирэх есдүгээр сарын 15-ны хагас сайн өдөр 12,14-н цагуудаас хоёрхон удаа тоглогдох гэнэ. Уг жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/ Д.Гармаа бичсэн бол  хөгжмийн зохиолчоор МУУГЗ Б.Бямбабаяр, ерөнхий найруулагчаар /МУСТА/ О.Норолхоо,  уран сайхны удирдагчаар /МУГЖ/ Ц.Төвшинтөгс нар ажиллаж байгаа бөгөөд сурган хүмүүжүүлэгч зөвлөхөөр /МУСТА/ А.Норовдорж, туслах найруулагчаар /МУСТА/ П.Урнаа,  бүжиг дэглээчээр МУСТА Д.Энхгэрэл, зураачаар Л.Баярхүү нар ажиллаж байгаа гэнэ. Уг жүжигт “Улаанбаатар” чуулгын бүх уран бүтээлчид оролцон тогложээ.

Эл жүжиг нь /Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам/ хуучнаар /БСШУЯ/-ы хүүхдийн жүжгийн сонгон шалгаруулалтанд шалгарсан бүтээл болж төрөөс санхүүгийн дэмжлэг авсан хүүхдийн жүжиг учраас тасалбарын үнийг хамгийн хямдаар буюу 2000 төгрөгөөр тогтоож хүүхэд багачуудад үзүүлэх гэж байгаа ажээ.

Уг жүжиг нь байгал эх, ан амьтан, уул усаа хайрлан хамгаалахыг уриалахын зэрэгцээ хүүхдүүдэд баяр баясал, инээд хөөр бэлэглэх гэнэ.

Жүжиг Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын тайзнаа буюу хуучнаар Залуучуудын соёлын ордонд тоглогдоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70138411, 89004147, 91991440 дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.

www.urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026

Терри Крюсын зурсан зураг цахим орчинд шуугиан тарив

12/09/2026

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.